Оюутнуудын анхааралд!!

1. Бүртгэл

Оюутнууд эдийн засгийн сургуулийн дараагийн курст дэвшин суралцахын тулд 8 дугаар сарын 25-31ны хооронд очиж өөрийн тэнхим дээрээ бүртгэл хийлгэх ёстой. Бүртгүүлэхдээ сургалтын төлбөрийнхөө 50%-ийг тушаасан баримтыг хамт авч очно.
Бүртгүүлээгүй тохиолдолд курс дэвшүүлэхгүй болсон тухай албан ёсны эх сурвалжаас мэдээллэсэн байна. Сургалтын төлбөр ямар нэг шалтгаанаар нэмэгдэж нэг сая арван мянган төгрөг болжээ. Тэгэхээр 50% гэдэг нь 505000 төгрөг байх нь. /Аль ч тэнхимд энэ шаардлагыг тавьж байгаа юм байна./


2. Оюутны цахим карт

Оюутны цахим картыг 8.20 ны дотор Монголын оюутны холбоон дээр очиж сунгуулж амжаагүй хүмүүс маргаашаас буюу 8. 25-наас МУИС-н оюутны холбоон дээр очиж сунгуулж болох нь ээ. Энэ нь Монголын оюутны холбоон дээр очиж сунгуулахаас илүү хурдан шуурхай байх юм байна.
Мөн 5 ба 6 сард цахим ногоон карт авсан оюутнууд энэ жил 12 сар хүртэл сунгуулах боломжтой болсон.

Цахим картаа сунгуулахад бүрдүүлэх бичиг баримт:
- Оюутны үнэмлэх /байхгүй бол МУИС-н оюутан гэдгээ батлах сурлагын дэвтэр эсвэл номын сангийн картыг авч очиж болно/
- Цахим карт /ногоон/
- Visa карт /шар/
- 1300 төгрөг

Special thanks to Saruul.T

4 Response to "Оюутнуудын анхааралд!!"

  1. Budmaa says:

    За тэгээд шокны мэдээлэл цацсандаа хүлцэл өчье.Оюутнууд дандаа дийлддэг хойно доо.... Зөө явж гутал тосолж сургалтынхаа төлбөрийг олохоос..

    heregtei medeelleer tsag aldalgui medeelelsen budmaa, saruul 2too tnx

    oza says:

    hergt medelel bna aan neeree haysn bol yah we ene talaar helj ogooch mn zarm oyutni zowlolin humuus jaahan garan garan yum shig hehe neg heseg shuud l bolohgui haysn bol awah blmj bhgui geh shig mn surin nomiin sangiin unemleheer boloh uu bolohgu zaawal suriin unemleh hergt ene ter geed bsn za za yamar ch bsn sur deer burtgej bgaa bol amar blsn bn tee

    ichlo says:

    hayasan bol avch bolno gj ble.gehdee 9 sar gargaad 25n havitsaa tsahimiin dahin zahialga vah bh.bi 1 dehed surguuli orno.lavlaj ogie

powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль