Нийтлэлийн уралдаан зарлах тухай

Эрхэм нөхдөө,

Ангийн нөхдийн зүгээс гарч буй саналыг дэмжиж ангийн хүн бүрт админ эрх нээлээ. (Эрх нээлгээгүй хүн үлдсэн байх вий, тийм бол хэлээрэй)
Блогт маань хэдэн жилийн өмнө бид хэдийн хичээл сургуулийн байдлыг бичиж үлдээсэн хөгжилтэй, дурсамжтай тэмдэглэлүүд нэлээн байна.

Ингээд манай блог цаашид дахин тоосонд дарагдахгүй байх хэмээн найдаж байна.
Бүгдээрээ чөлөөт сэдвээр нийтлэл бичиж байя. Ажил амьдрал, зарим нь суралцаж байгаа талаараа гэх мэт өргөн сэдвүүд бий.

Нийтлэлээр уулзацгаая.

Цацаадаа баяр хүргэе ээ!!!


За, ёстой сэтгэл хөдлөм цоо шинэ мэдээ хүргэх гэж байна.
Өнөөдөр буюу 5сарын 2ны өдрийн өглөөний 7 цагийн орчимд Цацаа маань хүүгээ төрүүлжээ. Хүү нь 3,6кг гарсан бөгөөд одоогоор ямар нэр өгөх талаар мэдээлэл аваагүй байна, хэхэ. Шөнө өвдөж эмнэлэгт хэвтээд удаж төдөлгүй төрүүлсэн бололтой, хөөрхөн тайван хүүхэд байна гэж дуулдсан. ^_^
Цацаадаа ээж болсонд нь ангийнхных нь зүгээс халуун баяр хүргээд хүүгээ эрүүл саруул, сайн хүн болгож өсгөж бойжуулаарай гэж ерөөе.
Хичээлдээ санаа зоволгүй, сайн амарч биеэ тэнхрүүлээд ангидаа ирээрэй, ангийнхан чинь 9 шидээр туслах болно оо, ирэхийг чинь эсэн ядан хүлээж байгаа шүү, хэхэ ^_^
*************************************************************************************
За ингээд ангийнхаа илэрхийллийг дахиад нэг бодчихуудаа, хэхэхэ, 10+1+1=12 /даатгал/, санхүүв+2=санхүүв2 хэхэ, /яг хэдэн хүнтэйг нь мартсан байна, нэг нь сэтгэгдэл дээр бодчихоорой/
Хүүд нь хорвоод мэндэлсний анхны өдрийн баярын мэнд хүргэе ээ!!!
HAPPY BIRTHDAY**HAPPY BIRTHDAY**HAPPY BIRTHDAY

Та Эрдэнэс Тавантолгойн хувьцаа эзэмшиж байгаагаа мэдмээр байна уу


Монгол Улсын Засгийн Газраас 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол улсын бүх иргэдэд эзэмшүүлэхээр түүхэн шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл өнөөдөр “Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК нь Монгол улсын иргэн бүрийн нэр дээр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааг эзэмшиж буйг баталгаажуулан Үнэт цаасны бүртгэлийн ажлыг хийж дуусгалаа.
Иймээс иргэд Та бүхэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болсноо http://registration.schcd.mn гэсэн цахим хаягаар орж, өөрийн регистрийн дугаарыг шивж оруулан шалгах боломжтой боллоо.

Одмаадаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе ээ!!!


За ямар ч байсан уншигч нартаа нийтлэл унших өдрийн мэнд!!!Өнөөдөр 2011-04-03-ы өдөр.Жирийн л нэг байдаг өдөр жилийн л нэг хоног мэт боловч Санхүү-в,Даатгал-3 ангийнхний хувьд тэмдэглэлт болон баярын өдөр билээ.Одоогоос 3-н жилийн өмнө бидний хамт олон Одмаа гэгч хөгжилтэй,сайхан сэтгэлтэй (гаднаа ааштай ч),хөдөлмөрч,авъяаслаг,ангийн collective болсон охинтой танилцаж байсныг та бүхэн тодхон санаж байгаа бизээ!!Миний бие тухайн үед Mickey гэдэг нэрээр л тогтоож байлаа гэж.За олон юм нуршаад яахав яриад байвал 3-жилийн түүхийг бичээд барахгүй биз.Тиймээс ангийн анд Одмаадаа нийт анги хамт олныхоо болон өөрийн зүгээс төрсөн өдрийн мэндийг дахин дахин дэвшүүлье!!!Амьдралд нь Аз жаргал,амжилт бүтээл,хайр дурлал За тэгээд л хамаг сайн сайхан бүхнийг хүсье!!!

Чамайг хүндэтгэн ёсолсон Тэмүүлэй болон Ангийн нөхөд чинь...................

Золоодоо төрсөн өдрийн мэнд хүргэе хүргэе!!!

Сайн байцгаана уу? Өнөөдөр буюу 3 сарын 5-ны өдөр бидний дунд нэгэн үлгэр жишээ ч даруухан хэрнээ хөөрхөн, ухаалаг бүсгүйн төрсөн өдөр билээ. Тэртээ 1990 он буюу цагаан морь жил ардчиллын эрх чөлөөний тэмцэл ид өрнөж байх үед Хөвсгөл аймгийн эгэл жирийн нэгэн гэр бүлд төржээ.
Өнөөдөр түүний төрсөн өдөрт маш олон хүн мэнд хүргэж байсныг хажууд нь байсан миний бие харж байсан төдийгүй Золоо маань утасныхаа листийг хоёр ч удаа устгахад хүргэхээр олон дуудлага, msj ирж байсан нь түүнийг найз нөхөд хийгээд анги хамт олондоо нэр хүндтэй гэсэн дүгнэлтэд хүргэлээ. Цаашлаад маш олон залуучууд оюутны байранд буюу түүний тасагт орж ирэн төрсөн өдрийн мэнд хүргэж байхад хувьдаа атаархаж байлаа. Жишээ нь: Ангийн дарга Дөлгөөн, Одсэр, Энхбат тэргүүтэй залуучууд ирж баярын мэнд хүргэсэн бөгөөд олон залуучууд утсаар дуу дуулж өгч байсныг цохон тэмдэглэн уламжлая. Бид ийм л атаархмаар, бас хүндэлмээр хүнтэй нэг анги хэмээн нэгдэж нөхөд бололцсон нь завшаантай юм. За ингээд олон зүйл нуршаад яахав, Золоо доо анги хамт олны нэрийн өмнөөс амьдрал, ажил сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсээд хүссэнээ авч хүслээрээ амьдрахыг хүсье!!!
Та бүхнийг хүндэтгэсэн: Э. Чулуунбаатар

powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль