6 дугаар сарын 25, Энэ бол дэлхий дахинд тохиосон ХАР өдрүүдийн нэг

Тийм ээ, та бүхэн дээрх гарчигнаас юу хэлэх гээд байгааг тааварласан биз ээ. Энэ 6 сарын 25 бол 2009 оны нэг өдөр байсан билээ. 2009.6.25 ны өдөр дэлхий дахинд хэзээ ч нөхөж баршгүй их гарз тохиосон нь дэлхийн поп хөгжмийн хаан, MICHEAL JACKSON хорвоог орхисон юм. Яг энэ өдрийг би дурсаж байна, бид, дэлхий дахин, хөгжим сонсдог сонсдоггүй хэн ч ялгаагүй, бид бүхэн дурсаж байна..бид харамсан гашуудаж байна. Энэ өдөр түүний хийж бүтээсэн бүх алтан бүтээл, тоглолтуудыг олон нийтийн сувгуудаар цацаж, түүний алтан шарилын өмнө лаа асаацгааж байна.









Тийм ээ, тэр хэзээ ч дахин давтагдахгүй.. Түүн шигээ дэлхий дээр үлдэж хоцорсон бүхний сэтгэл зүрхэнд тэр дуугаа дуулсаар байх болно. Тэр бүхний чихэнд би хэзээ ч унтрахгүй гэж шивнэсээр байх болно.
Дэлхий дээр хийж бүтээсэн бүхний чинь төлөө..
Бид таныг хүндэтгэж байна,, Дэлхий дахин таныг хүндэтгэж байна...

Анхны нийтлэл: Төрсөн өдрийн мэнд, Тэмүүлэй

Сайн байцгаана уу. Аагим халуун зуны гал халуун мэндийг хүргэе.
Хичээл амраад удаагүй эл хуль өдрүүд үргэлжилсээр. Нэг л эвгүй байгаа ч амралт гоё байгаа гэдэгт итгэлтэй байна. За энэ нь яахав гол ажилдаа орохоо мартах дөхлөө.
Happy birthday
Санхүү 2в ангийнхны төрсөн өдөр үргэлжилсээр. Мэдээж энэ зуны эхний төрсөн өдрийн эзэн манай ангийн нялх гишүүдийн нэг Тэмүүлэй юм.
Мягмарсүрэн овогтой Тэмүүлэй нь 1991.06.18- нд Сэлэнгэ аймагт аа ээжийнхээ нар, эх орныхоо иргэн нь болон мэндэлжээ. Тэрээр Сэлэнгэ аймгийн 4-р 10 жилд 8-р анги хүртэл суралцсан бөгөөд Сант дунд сургуульд 11-р ангиа дүүргэсэн. Улмаар 2008 оны 9н сард Санхүү 1в гэсэн гэр бүлийн гишүүнээр элсэн суралцаж байгаа билээ.
Тэмүүлэй маань багадаа их зожиг дуу муутай хүүхэд байсан ба түүнд бригадын 4 шиг яг тийм 4-н багын найз байдаг бөгөөд нэмж сонирхуулахад гэрийнхэн нь багад нь Янзаак гэж дууддаг байсан гэнэ шүү.

Өдгөө бидний мэддэг Тэмүүлэйг дээр миний бичсэн зожиг даруухан гэснээс тэс ондоо нийтэч, хөдөлгөөн ихтэй, нийгмийн идэвх санаачилга сайтай ер нь л манай ангийн уриалагч болсон хүүхэд гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Өөрийн зожиг бүрэг занг уйгагүй оролдлогоороо эвдэн гарч өөрийгөө шинээр нээж чадсан төдийгүй үргэлж өөрийгөө хурцалж, өөртөө итгэлтэй байж чадаж байгаа нь түүний хамгийн сайн тал нь. /гэхдээ миний хувьд шүү/ Юм л бол ангийнхны амны уншилга ярианы гол сэдэв ч юм шиг байдагт нь зарим хүмүүс /жич: би нтр/ лав атаархдаг.
За ингээд эцэст нь нийт анги хамт олных нь зүгээс төрсөн өдийн мэндийг хүргээд амьдралаас авахыг хүссэн бүхнээ аваарай. Найздаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

Цаг гаргаж заавал уншаарай

За нэтээр явж байсан чинь бас л та нарт заавал дамжуулах нэг мэдээ байна. Үүнийг цаг гаргаж заавал уншаарай. Уг мэдээллийн бичигдсэн хугацаа нь одоогоос бараг 7 жилийн өмнө юм байна. Төр гэдэг хүний амьдралд ямар энгийн зүйлээс эхлэн оролцох хэрэгтэй вэ гэдгийг энд тодорхой харуулсан бөгөөд үүнийг манай төр гүйцэлдүүлж чадаж байна уу, дээд байгууллагынхан ажлаа яаж явуулж байгаа зэрэг манайхны үнэн төрхийг энд бүр маш тодорхой харуулсан байгаа. Судлаач Д. Ганхуяг гэдэг хүн бичсэн юм байна. Үүнийг бас эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуус бид мэдчихсэн байх нь зүгээр байх.
Уншаад өөрсдөө нэгийг бодох биз ээ.
Нийтлэлийг Энд дарж уншина уу.

Хэрэг болох мэдлэг


За нэтээр явж байсан чинь нэг хэрэгтэй юм байна. Та нарт дамжуулъя гэж бодлоо.

Гар утас хэрэглэх соёл
Орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшилийн нэг тод жишээ телефон харилцааны шинэ ололт нь үүрэн телефон юм. Соёлч эсвэл бүдүүлэг байдал гар утсыг хэрхэн хэрэглэж байгаагаар нь илрэх нь бий. Учир нь хаана ч, ямар ч нөхцөлд хэзээ ч гар утсаар харилцах шаардлага гарч болох учраас харилцааны ёс зүй, хэрэглээний соёлд нийцүүлэн ашиглаж сурах шаардлагатай. Юуны өмнө гар утас руу залгасан тохиолдолд ярих боломжтой байгаа эсэхийг нь заавал лавлах нь зүйтэй. Мөн хэлэх, ярих зүйлээ урьдчилан төлөвлөөд богино хугацаанд оновчтой ярих хэрэгтэй. Гар утсыг авахдаа шууд нэрээ хэлж авах нь хамгийн зөв харилцаа бөгөөд хаана нь ч мөнгө, цаг урсаж буйг хэзээ ч мартаж болохгүй. Нэрээ хэлснээр яриаг эхлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ утас залгасан таних танихгүй хэнд ч болов ярих бололцоог шууд олгодог. өөрөөр хэлбэл “уучлаарай, би Х-тэй ярих гэсэн юм. Та мөн үү? Гэх мэт яриаг товчилж өгдөг. Гар утас хэрэглэхдээ бусдын тав тух, амгалан тайван байдлыг нь хөндөж анхаарлыг нь сарниулах, түүнчлэн үл хүндэлсэн мэт харагдахаас болгоомжилбол зохино. Иймээс дараах газруудад гар утсыг хаасан байна. Үүнд: · Кино, концертын танхим, театрт · Бар, рестораны хооллох өрөөнд · Сүм, хийд, мөргөлийн газарт · Номын сан, уншлагын танхимд · Хурал, цуглаан, гэрээ хэлэлцээр дээр · Хичээлийн үед · Эмнэлэг, өвчтөн байгаа тасалгаанд · Ярилцлага хийж байхад тус тус унтраана Хэн нэгэнтэй ярьж, харьцаж буй үед гар утас дуугаран зайлшгүй шаардлагатай байгаа нөхцөлд үгээр болон дохио зангааны хэлээр уучлал эрж занших хэрэгтэй. Ярьсныхаа дараа мөн богино тайлбар хийж сурах нь зүйтэй. Энэ нь хамаг бизнесийн нууцаа дэлгэж, тайлбарлаад бай гэсэн үг биш юм. Харин “таны яриаг тасалж үл тоомсорлосон хэрэг бус, тун чухал шаардлага гарлаа” гэдгийг илэрхийлж буй эелдэг, боловсон ёсны илрэл болно. Заримдаа чухал мэдээ, яаралтай дуудлага хүлээж буй нөхцөлд бол хурал, цуглаан, хичээл, зөвлөгөөн зэрэг олноор цугласан үед бусдын яриаг таслалгүйгээр дохио зангаагаар уучлал, зөвшөөрөл хүсч өрөөнөөс гарч ярих нь зохистой. Ресторан, бар зэрэг олон нийтийн газарт бол хувцасны өлгүүрийн ойролцоо, үүдний хонгилд очиж ярьдаг. Ажил хэрэгтэй холбоотой, алба амины яаралтай зүйлээр гар утасны давуу талыг ашиглан хаана ч хэзээ ч ярих бололцоотой боловч, мөн бусдаасаа уучлал гуйсан хэдий ч олон дахин ингэх нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж залхааж болох талтай. Нэрийн хуудсан дээр гар утасны дугарыг ихэвчлэн хэвлэдэггүй бөгөөд шаардлагатай үед өөрөө гараар бичиж өгдөг ёстой. Бусдын гар утасны дугаарыг өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр хэн нэгэнд, ялангуяа танихгүй хүнд зааж өгөхийг маш бүдүүлэг хэрэг гэж үздэг. Гар утсыг зүрхэн тус газар авч явдаггүйн дээр зохиулалтын гэр, саванд хийх нь зүйтэй. Мөн автомашин жолоодох, суурь машин техникийн зүйлтэй харьцаж байхдаа гар утсаар ярихаас аль болох зайлсхийх нь эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой Гар утасны болон бусад тоног төхөөрөмжийг зөв ашиглах, аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах нөхцөлүүдэд гар утсыг асаах, хэрэглэхийг эрс хориглодог. Үүнд: * Дуу цахилгаантай бороотой үед нийтийн тээврийн хэрэгсэлд болон олон нийтийн дунд * Онгоцоор зорчих үед * Шатхуун түгээх газарт * Химийн урвал явагдаж буй нөхцөлд * Тэсэрч дэлбэрэх зүйлийн дэргэд эмчилгээний болон бусад зориулалтын электрон багаж хэрэгслүүдийн дэргэд зэрэг болно Гар утсыг эзэмшигч нь энэ мэтээр харилцааны соёл, боловсон ёсыг мөрдөхийн зэрэгцээ хэрэглээний соёлын дагуу ашиглаж байх нь зүйтэй юм. Жишээлбэл: * Зайг шаардлагатай хугацаанаас нь илүү хугацаагаар цэнэглэхээс татгалзах * -150-аас хүйтэн, +600-аас халуун газарт, мөн нар туссан газар, телевиз, хөгжим, хөргөгч, электрон цаг, соронзоны дэргэд тавихгүй байх * Хуурай алчуураар бус бага зэрэг чийгтэй, зөөлөн алчуураар цэвэрлэх гэх мэт Богино долгионы радио станц-раци хэрэглэж буй тохиолдолд яриа маш товч, зөвхөн “тийм”, “үгүй”, “мэдлээ” гэх мэтээр хариулахаас богино байх ёстой. Урт тайлбартай, нарийн ширийн зүйлийг рациар ярьдаггүй.

Харуй бүрий буюу Twilight киноны трэйлэр

2008 оноос эхлэн үзэгч олныг араасаа шуугиулсан Харуй бүрийн буюу Twilight киноны 2 дугаар анги нь энэ жил нээлтээ хийсэн билээ. Тэгвэл уг киноны 3 дугаар хэсэг буюу Twilight Saga Eclipse нь тун удахгүй энэ оны 6 дугаар сарын 30ны өдөр нээлтээ хийх гэж байна.



Энд дарж киноныхоо албан ёсны трэйлэрийг үзнэ үү.




Twilight Saga Poem
It all started with my scent

Then everything came and went

You saved me from evil ones

And waited for my response

You said that you feel for me

That you’d never set me free

I was joyous for your love

That’s as gentle as a dove

But then you left me bleeding

And I was always weeping

My heart aches n every beat

As I stare in your void seat

I knew that you love me still

And there’s no space to fill

Then as you ask for my hand

My life’s a fairytale land

The prince has returned and loved me

Together forever we’d be

Everything was set on motion

Then there came a commotion

All I did was to make it all worse

Now I’m forever under this curse

I should be locked up in the black box

Buried forever under the rocks

We were being pulled apart

As the real bad troubles start

You fought for us to survive

So you could keep me alive

Now the choice is up to me

Be changed or just let things be

How I wish that I could flee

Escape this pain inside of me

Neither of my choice is bad

And for that I should be glad

I only have to break a heart,

A heart that loved me from the start

Нийтлэл2

За дахиад хичээлийн жилийн сүүлээр тохиосон төрсөн өдрийн баярт үйл явдлууыг бичиж дуусгана аа гэж байгаа. Тэгэхээр 5 дугаар сарын сүүлч буюу 5.20-5.31 ний өдрүүдэд манай Уянга, Жаргалмаа нарын төрсөн өдрүүд тохиолоо.

Сүүлийн үед төрсөн өдрүүд хойно хойноосоо тохиож нөхөж бичсээр бүр уламжлал тогтчихож. Харин дараа дараагийн төрсөн өдрүүдэд тухайн өдөрт нь баярын нийтлэлийг бичиж байх болно оо.
За ингээд төрсөн
өдрийн эздийн товч танилцуулгыг хүргэе.


Г. Уянга.
1990 оны 5 дугаар сарын 22нд Булган аймагт төрсөн. 2008 онд арван жилийн сургуулиа амжилттайн төгсөөд ЭЕШ-д өндөр оноог авч ангитайгаа нэгдэн оржээ. Уянга маань үргэлж инээмсэглэж "ард олон"-ыг тайвшруулж явдаг нэг ёсны ангийн дархлаа болсон охидын маань нэг шүү дээ, хэхэ. Хичээл болон бусад ажилд үнэхээр сэтгэл гаргаж ханддаг, шаргуу хөдөлмөрч зан нь түүнийг нэг өдөр том зүйлд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Хорьж болдоггүй 20 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэнд нь ангийнхаа бүх анд нарын өмнөөс дахин баяр хүргэе ээ. Мөн 2011 оны хичээлийн жилээс эхлэн Санхүү эдийн засгийн ангид шилжин суралцах болсонтой нь холбогдуулан ангийнхаа нэрийг өндөрт гаргаж, үргэлж шилдэг нь байж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе өө.

***HAPPY BIRTHDAY ***HAPPY BIRTHDAY ***HAPPY BIRTHDAY ***HAPPY BIRTHDAY***

Батхишигийн Жаргалмаа.
За Жаргалмаа маань бол мэдээж 1990 оны 5 дугаар сарын 31ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. дунд ангиа математикийн сургалттай 11 дүгээр дунд сургуульд суралцаж төгссөн бөгөөд МУИС-ЭЗС-д элсэн суралцаж 2008 онд санхүү менежментийн ангид элсэн орж байсан бол өдгөө 2010 оны байдлаар мэргэжлээ эргүүлж Эдийн засгийн онолын ангид суралцаж байна. 2009 онд I курсын оюутнуудын дунд зохиогддог Эдийн засгийн улсын 6 олимпиадад ангийн хэсэг нөхдийн хамт оролцож хүрэл медаль хүртэж байсныг нь хүн бүр санаж байгаа байх аа.
За тэгээд Жаагийгаа бүгдээрээ хуучин ангийн дарга, ангийн урдаа барих сурлагатан, нөхөрсөг шийдэмгийн хүн гэдгээр нь мэднэ.
За ингээд төрсөн өдрөөр нь ангийн хэсэг нөхөд уулзаж хаагуур юу хийж явсныг зургаар хүргэе.

12:00 Ангийн хэсэг нөхөд Интерномд

13:00 Солонгос хоолны газарт /нэрийг нь санахгүй байна, хэхэ. Сөүлийн гудамжинд байдаг/

15 цагаас 17 хүртэл гадуур

22.00 хүртэл Sports Pub& Coffe Lounge-д байлаа.

За мөн үйл ажиллагааны дундуур ангийн бас нэг хэсэг нөхдөөс нэргүй Сюрприз барьж нэг амьтан оруулж ирсэн бөгөөд яг ямар амьтан байсан бэ гэдгийг зөвхөн доорх зургаас:::




Урдаа юу тавьцан байгааг нь хараарай..



Би тэгэхдээ энэ амьтнаас нь айсан... харагдаж байгаагаасаа илүү том мангар сүртэй...:p

powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль