Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе, Зоригоо


Сайн байцгаана уу нөхдөө, өнөөдөр ангийнханд маань тохиосон баяртай үйл явдлыг өгүүлэх баярын нийтлэлээр эргэн уулзаж байна.

Нар хур тэгширсэн зуны энэ өдөр ангийн анд С.Зоригоогийн маань мэндэлсний 20 жилийн ой тохиож байгааг баяртайгаар тэмдэглэж байна.
Юуны түрүүн Зоригоогийнхоо талаар хэдэн үг хэлэх нь зүй ёсных болов уу. Түүнийг ангийнхаа хамгийн идэвхтэй сайн оюутнуудын нэг гэдгийг бүгдээрээ энэ хаваржингаа харсан билээ. Тэгээд ч хэр хүний бараад байдаггүй ЗУБ хичээлээс хэдэн хувиар чөлөөлөгдөж байсныг бүгд санаж байгаа байх. За тэгээд та бүхэн санаж байгаа бол хичээлээс гадуур найруулагч болох авьяас ч бас мань хүнд бий гэдгийг бид харж байсаан, хэхэ. / Шатар матар гээдл, Хулан маань нүдэнд харагдаадл. :) /
Мөн яггүй илтгэгч тэрээр энэ намраас эхлэн манай ангиас санхүү эдийн засгийн ангид шилжин суралцах оюутнуудын нэг болж байгаа.

Энэ мэтчилэн эзэн хүн өөрөө хичээвэл амжилт гэдэг ойрхон зүйл гэдгийг ангийнхандаа үлгэрлэж харуулсанд миний бие ч тун баяртай байдаг юм аа. Амжилт гэдэг шаргуу хүний хувьд цаг хугацааны л асуудал. Ангийнхан чинь чамд итгэж байгаа учраас улам хичээн суралцаж хүрсэн болон хүрэх амжилтаа бүр өндөрт хатгаарай.
Ингээд өнөөдрийн үйл явдалтай холбоотой мэдээлэл гэвэл:
Оройны 7 цагийн үед ангийн хэсэг нөхөд; Саруул, Энхбат, Ичинхорлоо, Буянхишиг, Тэмүүлэй, Одмаа нар түүний төрсөн өдрийг бөхийн өргөөний урд байрлах IRISH pub-д хамт тэмдэглэлээ. Төрсөн өдийн лаатай бялуу асааж, нэг хүслийг нь биелүүлж өгнө гэж байгаа. Ангийнхан маань уулзалтад явж, өдрийн сонин сайхныг зураг болгон авчирна гэдэгт итгэлтэй байна шүү.

За ингээд бүгдээрээ Зоригоодоо 20 нас хүрсэнд нь баяр хүргэж амьдрал, тэр дундаа сурлага хөдөлмөрт нь хамгийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.


Ангийн найзууд нь Зоригоодоо:
ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ДАХИН ДАХИН ХҮРГЭЕ ЭЭ!!! :) :)

3 Response to "Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе, Зоригоо"

  1. Budmaa says:

    Зиа ингээд Зоригоодоо төрсөн өдрийн бороотой "нойтон" мэндийг дахин халуунаар хүргэж байна аа хэхэ. Уулзалтад очиж чадаагүйд мэдээж хүлцэл өчье өө. Сонин бүхнээ сэтгэгдэл дээр хуваалцаарай

    bayr hurgii

    oza says:

    za angiin anddaa hojimdsn ch gesen torsn odriin mend hurgii hariltsaa holboo, net zergees nileen hol bgaa bolohoor hehe muuhai yum. mn bugded ni amjilt

powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль