Хичээл орлоо. / Ангийнхандаа зориулсан нийтлэл/
05:31
Budmaa
,
5 Comments
Сайн байцгаана уу,
Уртаас урт арван хэдэн долоон хоногийн амралт дуусч байна. Одоо бидэнд цаашид амрах ердөө 7 хоног л үлджээ. Энэ жил бидний хувьд мэргэжлийн чиглэлээрээ бүгд хичээн суралцах, магадгүй чөлөөт цаг амралт гэхээс илүү хичээл сурлага, лекц семинар гэж үглэсэн жил болох нь тодорхой. Бидний хамт өнгөрөөсөн 2 жилийн хугацаанд хүн бүр өөрт тохирох анд нөхдийг олж, хүн бүр бусдыг өөрийнхөөрөө дүгнэсэн байгаа. Одоо бол бидний өмнө тийм ч урт биш 2 жил байна. Энэ хугацааг хэн ч онц хийж бүтээсэн зүйлгүй хоосонөнгөрөөгөөсэй, хэн ч битгий өнгөрсөн жил шиг назгай яваасай гэсэндээ энэ нийтлэлийг бичиж байгаа юм. Нэгэнт сонгож авсан мэргэжил мөн л бол бид салбартаа эхний хүн байхын тулд л хичээх хэрэгтэй. Түүний тулд хийж буй юм бүхэндээ анхаарал болгоомжтой хандаж, сэтгэлээ зориулж ажиллаж байж хүн амжилтад хүрэх юм. Мөн ямар хүнийг өөрийн анд нөхөр болгох, хэн намайг илүү их зүйлд тэмүүлэхэд хүргэж болох вэ гэдэгт хянуур хандаж, өөрийн амьдарч ирсэн замналаа эргэн нэг харах цаг гарцаагүй тулж ирлээ. Урьдынх шигээ эцэг эхийнхээ халамжинд байсаар байх уу, эсвэл биеэ дааж том хүн болж жинхэнэ анд найз нараар хүрээлүүлж хүний гаргаж болох тэр амжилтыг өөрийн дураар гаргах уу гэдгээ шийдэх цаг мөн гарцаагүй тулж ирлээ. Энэ бол мэргэжил мэргэжлээр салан суралцах цаг үеийн босгонд тулж ирээд буй ангийнхандаа хэлэх үг юм. Хэн ямар мэргэжлээр сурах нь хамгийн гол зүйл биш , хамгийн гол зүйл бол хэн хариуцаж авсан зүйлээ эзэн мэт хичээж хийх вэ гэдэг асуудал юм. Ямар ч зүйлийг зүрх сэтгэлээсээ хий, байнга өсөн дээшлэх талаар бодолхийлж бай, бид бол аль нэг цаг хугацааны хавцалд гацаж орхисон хүмүүс биш, бид дөнгөж 20 шүргэж яваа ОЮУТАН хүмүүс.
Бидний урд маш их нөөц боломж, өөрийг нь эзэмшихийг хүссэн асар их авьяас чадвар, асар их аз жаргал бий. Хэн бүхэн өөдрөг сайхан амьдрахыг хүсдэг. Бид өөрөө өөрсдийнхөө төлөө ажиллахгүй бол тэд өөрсдөө ирэхгүй. Биднийг тэдэнд хүрэхийг хий хоосон мөрөөдөж, энэ сэтгэлдээ тээглэн унах тэр үед тэд биднийг шоолон инээх болно. Ингэж бид цаг хугацааны хавцалд гацах болно.
Бид амьдралыг одоогийнхоороо төсөөлөх хэрэггүй. Амьдрал маш баян бөгөөд гагцхүү чамд өөрийн оюуны саваараа, /эсвэл гар хуруугаараа ч байж болох шүү дээ, / шүүрдэн авах боломж, бололцоо, хүссэн бүхэн чинь амьдралд бий.
Чи одоогоор өөртөө зорилго тавиагүй байж болох юм, зорилгогүй бол ОДОО л тавь, цаг чинь болсон, бусдын халхавчинд амьдрах цаг чинь дууссан. Дахиад 20 жил ийм маягаар өнгөрөхөд чи амьдралынхаа ихэнх хэсгийг туулчихсан байх болно.
Хийж бүтээж чадаагүй, залхууран суусан нэг өдөр амьдралд тохиолдох хамгийн том боломж алдагдаж ч болно.
Гэхдээ боломжийг хүлээн суух биш, өөрөө боломжийг бүтээх хэрэгтэй гэж хэн нэг хүнээс сонсож билүү уншиж байсан санагдана. /Би лав тэр үгийг биширсэн,/
Заза, Бүгдээрээ энэ жил хичээгээрэй, цаашид ч хөгжилтэй анги хэвээр байх болноо,
Та бүхэнд эндээс ямар нэг бодол төрсөн бол нийтлэлийн зорилго биелж байгаа нь тэр .

Za, ingeed setgeed setgegdlee bicheed bas dahin bicheed bgarai.
blog deeree zunjingaa nitlel bichne gej bodoj baisan boloch chadsanguiee, tsaashid ulam hicheh bolnoo
tiimee bugdeeree tsaashdaa ch goe angi heweerei bj bugd dor burnee yu bodj yu husej yund temuulj bgagaagaa bieluultsgeeee . bugded ni amjilt
oilgoloo B.Shinebayar
erch huchtei bgarai. Sanhuu v urgelj hamt.1 angi l bh bln