Шинэ жилийн мэнд хүргэе!!!

За ингээд удахгүй гарах гэж буй шинэ оны мэндийг хүргэе ээ.. Шинэ ондоо бид амжилт бүтээлээр дүүрэн байх болно оо гэж. Шинэ оноо угтахдаа бид хуучин оныхоо ололт амжилт, алдаа дутагдлыг эргэн нэг харж байдаг билээ. Тэгэхээр 2009 онд манай ангийн хувьд бүгд чамлахааргүй амжилттай суралцаж дуусаж байна. Дараа жил буюу 2010 онд илүү их амжилттай байж, бүгдээрээ ямар ангиас илүү гарах хэрэгтэй билээ, тэрийгээ зорилго болгож бүгд дор бүрнээ хичээцгээгээрэй. Үүний хажуугаар ангийнхаа амжилтыг дурдахгүй өнгөрч болохгүй бизээ. 2009 оны 05-р сард манай ангийн Э.Чулуунбаатар, Ч. Хулан, Л. Ичинхорлоо, Б. Жаргалмаа тэргүүтэй ангийн хэсэг нөхөд эдийн засгийн онолын олимпиадад 3-р байр эзэлж сургуульдаа санхүү 2в ангийг “ХЭН” болохыг харуулсан билээ. Энэ бол дурсаж явах том амжилт юм шүү.

Ингээд эцэст нь 2010 ондоо хүн бүр ангийнхаа нэрийг өндөрт өргөж, бүх мэдлэг, ур чадварыг бүрэн дайчлаад өөрсдийн мэддэг, чаддаг бүхнээр манлайлагч нь байцгаая!! Бас монгол улсаа хөгжүүлцгээе!!!

HAPPY NEW YEAR!!! 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010
HAPPY NEW YEAR!!! 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010
HAPPY NEW YEAR!!! 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010 2010
Жич: шинэ оныг бүгд гэр гэртээ тэмдэглэхийг уриалж байна.

Мэдээллийн системийн шалгалтын хариулт*

За амалж байсан ёсоороо өнөөдөр мэдээллийн системийн шалгалтын асуултуудын хариултыг тавьж байна. Энд бичигдсэн хариултууд нь Оюунбилэг багшийн лекцийн хүрээнд байгаа бөгөөд энэ дашрамд Ичко, Бэрхээ, Энхбат мөн өөртөө талархал илэрхийлье. ^_^

Жич: 1-16-р хариултуудыг хариуцаж авсан эзэд хугацаандаа амжаагүй учраас оруулж чадсангүйд хүлдэл өчье.

16. Программм хангамж дах хөгжил

Программ хангамж гэдэг нь системд юу хийхийг нь зааж өгөдөг хэрэглэгчийн юмуу программ зохиогчдын тусламжтайгаар бүтээгдсэн кодлогдсон зааварчилгаа юм.
Программ хангамжийг ерөнхийд нь 1. Системийн
2. хэрэглээний гэж 2 ангилж болно.
1. Системийн программ хангамжид
• Систем хөгжүүлэх
Программ зохиогч анализ хийгчдэд МСистемийг өргөжүүлэхэд тусалдаг прог/хангамж юм.
• Системийн –системийн дотоод үйлдлүүдийг хянахад зориулагдсан прог/хангамж . Төмрийг ашиглах боломж олгодог. Үйлдлийн систем гэх мэт.
2. Хэрэглээнийхд
• Ажил үйлчилгээг гүйцэтгэхэд чиглэсэн
• Ерөнхий үйлдлийн гэж тус тус хуваадаг.
Хэрэглээний прог/хангамж гэдэг нь өгөдлийг бүтэцжүүлэн боловсруулж тодорхой ажил үйлдлийг шийдвэрлэхэд зориулсан прог/хангамжууд юм. Ямар нэг програмчлал шаардахгүй.
Үйлдлийн систем-системийн прог/хангамж бөгөөд анхны үйлдлийн систем MS-DOS 1950-аад оноос үүссэн. Microsoft-Windows/1994/, OS, Mike, Unics, Lanacs, Vista гэх мэт.
....................................
Програамчлал гэдэг нь машины гүйцэтгэж чадах зааврыг боловсруулна гэсэн үг юм. Программчлалын хэл ашиглах процесс нь хөрвүүлэх процессийн тодорхой хэсгийг хөнгөвлөх боломж олгожээ. Анхны хэл-Ассембиер
Хэлний түүхэн үе
1. Машины хэлний түвшин дотоод-ассембиер
2. Доод түвшний: программчлалын тэмдэгтүүд
3. Дээд түвшний: ШУ-ны чиглэлээр хөгжсөн. Паскал, потран
4. Системийн шинжилгээ: клиптер систем, дилпек,покс про, безик
Цаашдын хөгжил
1. Хиймэл оюун ухаан- бодох, харах , сурах, , ойлгох зэрэг хүний оюун ухааны чадтаруудыг эзэмшсэн ком-ыг бүтээх талаар судалдаг шинжлэх ухаан.
2. Шинжилгээний систем
3. Ньюрал

17. Өгөдлийн сан

Өгөгдлийн хэлбэрүүд: текст, тоо, зураг, аудио, видео гэх мэт
Өгөдөл гэдэг нь юомпьютержсан мэдээллийн системд бүтэцжүүлэн оруулж байгаа мэдээ юм.
Өгөгдлийн сан/ ӨС/ гэдэг нь ком-д хапгалагдаж хянагдаж байхад ашиглагддаг сан юм. ӨС-ийн ссистем гэдэг нь өгөгдлийн сангуудыг тодорхойлж шинжилж хянаж байдаг программуудын багц юм.
Файл-өгөгдөл хадгалагч
Өгөгдлийн сангийн удирдах систем/ӨСУС/ зорилго ба үүрэг
1. Байгууллгын нөөц өгөгдлийг бий болгох
2. Программчлалыг илүү үр ашигтай болгох
Мэдээллийн ашигтай байдал ба чанар
Үнэн зөв, тодорхой, бүрэн дүүрэн, цаг хугацааны явцад хуучирдаггүй, шинэлэг байдал, эх үүсвэр бодитой зэрэг нь чанар .
Мөн мэд бэлтгэлт хэр байгаагаас бас шалтгаална. Мөн Мэдээлийн аюулгүй байдал, Мат загварчлалыг үүсгэх ашиглах явдал орно.

18. Харилцааны технологи, Сүлжээ

Холбоо гэдэг нь өөр өөр байдалд байгаа төхөөрөмжүүдийн урсгал төхөөрөмж юм.
Өгөгдөл нь дуу юмуу дүрс байдаг.
Өгөгдлийг дамжуулах дамжуулалтын сувгуудыг үндсэн 2 хэсэгт хуваана.
1. Утсан дамжуулалт-зөвхөн утас суурьлуулдаг, зай их эзэлдэг., Цахилгааны алдагдал ихтэй, хүнд, хурд удаашруулдаг.
• Шилэн холболт-холболт хийхэд төвөгтэй ч үл тасалдах өндөр хурдтай
• DSl-ADSl-нэгэнт бий болсон шугам ашигладаг тул эдийн засагт хэмнэллттэй боловч дамжуулах зай хязгаарлагдмал, хурд тааруу
2. Утасгүй-үр дүнтэй боловч агаарын даралт, гадны биетээс болж сарних магадлал ихтэй.Хаач холбогддог гэвч үнэтэй.
Сүлжээ гэдэг нь хэд хэдэн ком-уудын тусгай технологиор холбож мэдээллээ харилцан солилцох өгөдлийг ашиглах арга юм.
Сүлжээ.
1. Дотоод-LAN- газар зүйн хүрээ хязгаарлагдмал, 1 барилга дотор холбодог технологи.Мэдээллийн санг дундаа хэрэглэх боломжтой,.Утсан утасгүй аль холболт ашиглаж болно.
2. гадаад-WAN- Утасгүй дамжуулалт ашигладаг.Мөн хиймэл загуул, теле утасны шугам ашиглаж болдог. Жнь: интернэт
Интернэт-www, асар том мэдээллийн сан.
• Интранэт- зөвхөн байгууллага доторх хаалттай
• Эксранэт- тухайн байгууллагатай холбоотой газруудад л холбогддог . бага зэрэг хаалттай.
Холбооны стандарт
Сүлжээг илүү үр дүнтэй болгодог стандарт
o Багтаамж
o Хурд
o Үнэ
o Хайдвартай байдал
o Ажиллуудах нөхцөл
o Хэрэглэх сурахад хялбар байдал
o Аюулгүй байдал
o Стандартад нийцэх
o Удаан хэрэглэгдэх байдал зэргийг багтааана.Холбооны стандартыг улс орны холыооны бодлого зохицуулна.

19. Мэдээллийн систем ба ажлын системийн уялдаа

Мэдээллийн систем нь ажлын системийг хөгжүүлэхэд тусалдаг. Мэдээллийн систем нь нэг болон хэд хэдн процессуудад ашиглагдаж байгаа мэдээллийг дамжуулах, хадгалах, удирдах, харуулах зэргээр мэдээллийн технологи хэрэглэж буй систем юм. Харин ажлын систем нь мэдээллийн технологи болон бусад нөөцийг ашиглаад гадаад болон дотоод хэрэглэгчдэд хэрэгтэй бүтэгдэхүүн бий болгох процессийг хүний оролцоотойгоор гүйцэтгэдэг систем юм.

20. Ажил төвт шинжилгээний арга (хэрэглэгч, бүтээгдэхүүн, бизнес процесс, оролцогч, мэдээлэл, технологи, урамшуулал, байгууллагын соёл, сонирхогчид)

• Хэрэглэгч: нь системийн гарцуудыг хэрэглэж быйагаа хүмүүс юм. Дотор нь гадаад болон дотоод гэж 2 хуваадаг. Дотоод хэрэглэгч нь бүтээгдэхүүн болон ажил үйлчилгээг бий болгоход оролцдог бусад бизнес процессуудад оролцдог нэг байгууллага доторхи хүмүүс. Харин гадаад хэрэглэгч нь байгууллагаас бүтээгдэхүүн худалдан авч байгаа хүмүүс болон тухайн байгууллагаас мэдээлэл, татвар зэргийг албан ёсоор авч байдаг агент хүмүүс юм.
• Бүтээгдэхүүн: бол бизнес процессийн гарц юм. Энэ нь биет болон ажил үйлчилгээнээс бүрдэж болно. Бүтээгдэхүүнийг хэрэглэгчид нь үнэ, ашиглахад хялбар байдал, найдвартай ажиллагаа, стандартад зохьцох зохилдлогоор нь үнэлдэг.
• Бизнес процесс: Энэ нь гадаад болон дотоод хэрэглэгчдэд бүтээгдэхүүн бий болгоход хүн мэдээлэл болон бусад нөөцүүдийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг харилцан холбоотой бүлэг юм. Бизнес процессууд нь эхлэл болон төгсгөлтэй орц болон гарцтай байх бөгөөд цаг хугацаа болон байрлалаар холбогдсон шаталсан үйл ажиллагаанаас тогтно.
• Оролцогчид: нь ажлын системд ажилж байгаа хүмүүс
• Мэдээлэл: нь ажлын систем, бусад ажлын системээс хүлээн авагдаж зарм ажлын систем дотроос бий болж болно. Мэдээлэл гэдэг нь тодорхой хэрэглээнд зохьцсон агуулга болон хэлбэртэй өгөгдөл юм.
• Технологи: байгууллагын менежерийн шинжилгээ нь технологийг агуулсан байх ёстой гэхдээ бизнес процесс дахь технлогийн ашиглалтын технологийн өөрийн дотоод шинж чанараас илүү чухалчилдаг.
• Урамшуулал: системд оролцогчдын хувийн урамшуулал нь системийн амжилтын гол тодорхойлогч хүчин зүйл болдог. Систем хэдийгээр маш сайн төлөвлөгдсөн байсан ч түүнд оролцогчдын урамшуулал нь оролцогчдын хүчин чармайлтыг нэмэгдүүлдэг.
• Байгууллагын соёл: гэдэг нь ажлын байран дээр үйл ажилагаа хэрхэн явагдаж байгааг тодорхойлдог ажлын явц болон харилцааны талаарх ойлголт юм. Байгууллагын соёл нь хүмүүсийн зан харилцааны талаарх ойлголт юм. Байгууллагын соёл нь хүмүүсийн зан харилцааны төлвийг чиглүүлж байдаг бичигдсэн болон бичигдээгүй дүрэм журмын нэгдэл учраас нарийн төвөгтэй зүйл байдаг.
• Сонирхогчид: ажлын системийн нэг хэсэг нь сонирхогчид буюу системийн оролцогч хэрэглэгч биш ч байгууллагын бүтээгдэхүүнийг хувиараа сонирхогч бүлэг хүмүүс юм. Сонирхогчид нь системийн амжилтын төлөө хөдөлмөрлөн эцсийн үр дүнг хуваалцаж байдаг хүмүүс юм.

21. Мэдээллийн системийн эрсдэл “программ хангамжийн сүйрэл, хүний анхааралгүй байдал, системийн журмыг зөв дагаж мөрдөөгүйгээс, байгалийн гамшиг, төсөл хэрэгжихгүй байх зэрэг.

Эсрдэл: Тухайн системийн дизайний дутагдалтай байдлаас үүсдэг бол, зарим нь програмчлалын алдаанаас үүдэлтэй. Амьдрал дээр програмчлалийн ямар ч алдаагүй систем байх боломжгүй. Иймээс маш хянуур туршигдсан системүүд ч алдаатай байж болох бөгөөд энэ нь маш том сүүрлийн шалтгаан шалтгаан болж өгдөг. Компьютерийн системийн програм хангамжийн алдаа нь ихээхэн хүндрэл учруулдаг. Өртөг зардал ихтэй.
Осол: Заримдаа бүр үхэлд хүргэх аюултай. Программ хангамжийн сүйрэлд их өртдөг систем гэвэл агаарийн тээврийн удирдлага, цахилгаан сүлжээ, холбооны системүүд, мөнгөн гуйвуулгын систем байж болох юм.
Хүний буруу үйл ажиллагаа: Системийг буруу ажиллуулан дүрэм журам зөв дагаж мөрдөхгүй байх, санаатай болон санамсаргүй үйл ажиллагаанаас алдаа гарч болно.
Байгалийн гамшиг: Газар хөдлөлт, үер зэрэг байгалийн гамшигийн улмаас системийн удирдлагын гадна байдаг дэд бүтцүүдэд аюул занал учрах нь байна. Компьютержсан системд сүлжээг ашиглах болсон нь ......
Төслийн үл хэрэгжилт: МТ-д үндэслэсэн системүүдийг бий болгон шинэчлэхэд учирдаг гол бэрхшээл бол төсөл хэрэгжихгүй байх онцгой төрлийн хэрэгжилт юм. Төслийн хугацаанаас хожимдсон төсөв хөрөнгө нь хэтэрсэн төвлөвснөөсөө цөөн функцийг гаргасан зэргээр хэрэгжсэн байдаг. Зарим төсөл хэрэгжиж дуусхаасаа өмнө хэрэгждэг байна. Спонсорууд нь яаж ажиллах ямар бэрхшээл байгааг тодорхой заагаагүйгээс зарим төслүүд нь нийгэм дээр найдвартай үр өгөөжтэй ажиллаж чадах программ хангамжийг зохиож чадаагүйгээс зарим төслүүд нь системийг үр ашигтай байж чаддаггүй зэргээр хэрэгжихгүй болдог байна.

22. Компьютерийн гэмт хэрэг, түүнээс сэргийлэх.

Компьтерийг санаатай буруу үйл ажиллагаанд ашиглах. Төлөөлөгчид “Хакер, вирус үйлдвэрлэгчид, хууль бусаар файл хуулбарлагчид”

23. Системийн шинжилгээ түүний хэрэглээ.

Системийн шинжилгээ гэдэг нь хэрэгтэй мэдээллээр шийдвэр гаргахад байж болох хувилбаруудыг гаргах, тэдгээрээс шийдвэрийн хувилбарыг сонгох ерөнхий процесс буюу үйл ажиллагаа юм. Ийм ерөнхий үйл ажиллагааг мэдээллийн системүүд биет болон нийгмийн системүүдэд голчлон хэрэглэнэ.
1: асуудлыг тодорхойлох
2: Нөхцөл байдлыг тодорхойлох
3: Боломжт сайжруулалт хийх
4: Шийдвэр гаргалт
1- Асуудал тодорхойлох шатанд системийн хүрээг тогтоох болон шинжилгээний зорилгыг таньж мэднэ. Ажлын системийн хүрээ нь шинжилгээ эхлэхийн өмнө тогтоогүй байдаг. Энэ хэсгийн чухал бүрэлдэхүүн нь бэрхшээлүүд болон зэрэглэлүүдийг тогтоох байдаг. Бэрхшээл нь тодорхой сонголтууд, заримдаа үр ашигтай юм шиг байж болох боловч заримдаа системийг ажиллах боломжгүй болгож болдог хязгаарлалтууд байдагтай холбоотой гарч ирдэг. Зэрэглэлүүд гэдэг нь зарим зорилгууд чухал юмуу үгүй юм уу гэдгийг тодорхойлох явдал. Шинжилгээний процесс нь ихэвчлэн цөөхөн тооны өндөр зэрэглэл зорилтуудад чиглэгдсэн тохиолдолд илүү амжилттай болдог. Системийн шинжилгээ эмхэтгэсэн төсөөлөл тэнцүү системийн зураглал. Системийн зураглалийн ач холбогдол системийн цар хүрээг бичиж үлдээхэд тусалдаг.
2- Нөхцөл байдал тодорхой – Системийн зорилготой холбоотой үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Зорилгууд янз бүр байгаа болно.
3- Боломжит сайжруулалт – АТШ-ийн 6 хэсгүүдийн буюу хэд хэдэн өөрчлөлтийг авч үзэх явдал юм. Эдгээрийн багасгах зорилготой.
4- Шийдвэр гаргалтийн шатанд – Эхний 3н шатнаас гарч ирсэн хувилбаруудыг ашиглаад юу хийхээ шийдвэрлэнэ.
Системийн шилжилгээний аргыг ерөнхийдөө АТШ гэж ойлгож болно. Учир нь СШ нь технологи мэдээлэл гэхээсээ илүү бизнес процест гол анхаарлаа чиглүүлдэг. СШ хийхэд гол нь процесийг яаж загварчилахаа шийдэх ёстой. Процесийн загварчилгаа гэдэг нь судалж буй асуудлыг сайжруулахын тулд бизнес процесуудыг төлөвлөж түүнийг үндсэн дэд хэсгүүдэд хуваах явдал юм. Процессийг загварчлах асуудал нь МС-ийн онолын шийдвэрлэх гэж оролддог асуудлуудын 1 бөгөөд тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлход тусалдаг учраас МС-г хөгжүүлэх үндсэн ойлголт болдог.

24. Өгөгдлийн урсгалын диаграмм-өгөгдлийн урсгалын арга техник

Өгөгдлийн урсгалын диаграмм нь систем дэх бизнесс процессуудын хоорондох мэдээллийн урсгалыг үзүүлдэг. Бизнес процессыг дүрсэлдэг энгийн арга. Өгөгдлийн урсгалын диаграммын арга нь компанийн юу хийж байгаагаас илүү хэрэглэгчийн юу хийж байгааг дүрсэлдэг арга техник юм. ӨУДА-н тэмдэглэгээ нь цөөхөн, энгийн учраас хэрэглэхэд илүү тохиромжтой байдаг. ӨУДА нь зөвхөн мэдээллийн урсгалыг гол цөмөө болгодог учраас хязгаарлалттай, хэрэглэгчдэд дөхөмтэй байдаг сайн талтай.
Тэмдэглэгээнүүд нь бизнесийн процессыг дүрслэх, мэдээллийн урсгалыг заах, мэдээллийг хадгалагчийг, гадаад нэгжийг тэмдэглэх тэмдэглэгээнүүдтэй.

25.Бизнес процессын зохион байгуулалт, шатлалыг дүрслэх нь

Процессууд дараах нийтлэг шинж чанартай.
1. Тодорхой үр дүнтэй
2. Тодорхой хугацаатай-эхлэх болон дуусах
3. Тодорхой гүйцэтгэх эзэнтэй
4. Энгийн-програм нь тодорхой нэг үйлдэл гүйцэтгэх процедур мэт алхам алхмаар хийгдэхээр энгийн байх ёстой.
5. Хуваалтын эхний шат тодорхой байх-програмуудын ялгагдах үндсэн үзүүлэлт нь ялгаатай орон байранд ялгаатай хүмүүс, ялгаатай цаг хугацаанд гүйцэтгэхээр тодорхойлогдсон байх ёстой.
6. Иерархи бүтэцтэй- уг дугаарлалтыг хийхдээ нарийвчлан харуулах түвшнүүдэд задалж, түвшин хооронд холболт хийнэ. Түвшинг илэрхийлсэн дугаарлалт хийнэ.
Ерөнхий диаграмм гэдэг нь системийн хүрээ хаагуур хязгаарлагдахыг харуулдаг. Тэр нь гадаад орчинтой хэрхэн үйлчлэлцэж байгааг үзүүлдэг хамгийн дээд түвшний диаграмм. Ерөнхий диаграммд систем бүхэлдээ дүрслэгдэнэ. Ерөнхий диаграммыг цааш нь дараагийн түвшнүүдэд задлаад дугаарлалт хийх замаар өгөгдлийн урсгалын диаграммыг дүрслэнэ. Нэг түвшинд олон диаграмм дүрсэлж, нийлмэл диаграммд хүргэхгүйн тулд 7-с илүү процесс дүрслэхээс зайлсхийх хэрэгтэй. Програм дараах түвшнүүддээ задрахад програм руу орсон эсвэл програмаас гарсан өгөгдлийн урсгалын тоо нь баланс барьж байх ёстой.

26.Өгөгдлийн урсгалын диаграммд гарч болох алдаанууд, тэдгээрийг засаж зүгшрүүлэх

Програм нь заавал оролт ба гаралттай байх ёстой. Мөн захиалга төлбөр хоёрын урсгал хамт дүрслэгдэхгүй. Зөрөөтэй цаг хугацаанд байгаа бол заавал мэдээллийн хадгалалт дунд нь орж ирэх ёстой. Файл орж ирнэ гэсэн үг. Бизнесийн процесс дугаарлалтгүй байж болохгүй. Гадаад процессийг хүний нэрээр нэрлэж болохгүй. Энэ нь бизнес процессоос мэдээлэл хүлээн авагч эсвэл мэдээлэл өгөгч байна-нэр үгээр илэрхийлэгдэнэ. Бизнес процессийнх нь нэрийг үйл үгээр өгнө. Товчоор:
1. Бизнесс процессийн нэр--- үйл үг
2. Мэдээллийн урсгал--------- нэр үг
3. Мэдээллийг хадгалагч----- файлын нэр-нэр үг
4. Гадаад нэгж------------------ нэр үг-хүний нэр байж болохгүй.
Мөн нэг бизнес процессыг 7-с илүү түвшинд дүрслэх хэрэггүй.
27. Өгөгдлийн толь, түүний бүтэц

28. Мэдээллийн системийг төлөвлөх нь

Мэдээллийн системийг төлөвлөх, байгуулах, удирдах ажиллагаа нь бусад бүх системийн адил дүрслэн тодорхойлж, боловсруулж, сайжруулж болдог үйл ажиллагаа юм. төлөвлөлт нь хэн, юуг, хэзээ, хэрхэн гүйцэтгэхийг шийдвэрлэх процесс юм.
Мэдээллийн системийг дараах хоёр түвшинд төлөвлөнө.
1. Стратегийн
2. Төслийн
Стратегийн түвшинд дээрх асуултууд нь байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг,мэдээллийн системийн зорилго, техникийн болон зохион байгуулалтын асуудлыг хөндөнө.
Төслийн түвшинд дээрх асуултууд нь мэдээллийн систем ямар шаардлагуудыг хангах, төслийн үр дүнд хүрэхийн тулд хэн, хэзээ, юуг хийх вэ гэсэн асуудлуудыг хөндөнө. Мэдээллийн системийн төлөвлөлт нь байгууллагын ажил хэргийн төлөвлөгөөний салшгүй хэсэг байна. үүнийг хийхдээ юуны түрүүнд боловсон хүчин, техник болон програм хангамжийн нөөцийг авч үзнэ.
1. Мэдээлэл хариуцсан алба болон захирлын үүрэг
Мэдээлэл хариуцсан алба нь мэдээллийн системийн ажиллагааг удирдан байгууллагын ажил хэргийн төлөвлөгөөтэй нягт уялдуулан зохион байгуулах үүрэгтэй. Иймд мэдээлэл хариуцсан захирал нь технологийн болон ажил хэргийн чиглэлээр хослосон мэргэжилтэн байх ёстой.
2. Мэдээллийн системийн мэргэжилтнүүд болон хэрэглэчдийн үүрэг
Мэргэжилтнүүд хэрэглэгч-захиалагч талтай хамтран мэдээллийн системийн төлөвлөгөөг зохиох үүрэгтэй. Хэн ямар үүрэгтэй оролцох, ямар ажлуудыг хийж гүйцэтгэхийг тодорхойлж өгөх шаардлагатай.
3. Ивээгчийн үүрэг
Энэ нь мэдээллийн системийн ач холбогдлыг сайтар ойлгосон түүний боловсруулалт, үйл ажиллагаанд хангалттай төсөв хөрөнгө тавигдаж байгаа эсэхэд анхаарлаа хандуулдаг, зохион байгуулалтыг хийж чадах дээд түвшний удирдах ажилтан байна. ивээгч нь мэдээллийн систем байгуулах ажиллагааг шууд удирдахгүй.
4. Идэвхтэн
Энэ нь мэдээллийн системийн ач холбогдлыг өндөрт тавьж байгууллагынхаа бусад хүмүүсийг ухуулж ойлгуулж чаддаг хувь хүн.
5. Ажлын хэсгийн гишүүн
Эдгээр хүмүүс мэдээллийн системд байгууллагын ажил үүргийн функцийг гүйцэд тусгаж чадаж байгаа эсэхэд анхаарал тавьдаг. Ажлын хэсэгт хэрэглэгчдийн талаас ажлын санаачлагатай, өөрийн салбарын талаар өндөр мэдлэгтэй ажилтнуудыг оролцуулна. Тэд мэдээллийн систем ямар шаардлагыг хангах, яаж хэрэглэгдэх чиглэлийг тодорхойлж, системийн талаарх бүх л санал төлөвлөгөөг хянах үүрэгтэй.

29. Байгууллагын үйл ажиллагаа ба мэдээллийн технологийн уялдаа

Мэдээллийн технологи нь байгууллагын амжилттай ажиллгаанд ихээхэн нөлөөлөлтэй болжээ.
Эдгээрийн уялдааг авч үзье:
1. Ажил хэргийн үндсэн чиглэлд тохируулах
Мэдээллийн систем нь ажлын системийг дэмжих зориулалттай байдаг тул түүний төлөвлөлт нь үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөтэй нягт уялдах ёстой. Үүнийг хийхийн тулд байгууллагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох нь чухал
А. Байгууллагын үндсэн үүрэг зорилгыг авч үзнэ
Б. Амжилтад нөлөөлөх хүчин зүйлүүдээ тодорхойлох
В. Хүчин зүйлийг дүгнэх, хэмжих аргуудыг тодорхойлох
Г. Хүчин зүйлийг шинжлэн судлаад гол хүчин зүйлийг тодруулна
2. Бүтцийн өөрчлөлт ба орон тоог хэмнэх
Мэдээллийн системийг нэвтрүүлснээр байгууллага нь олон хүний хөдөлмөрийг хэмнэдэг учраас тодорхой орон тоо суларна. Гэвч орон тооны асуудалд ажилтнуудаа цөөрүүлэх биш, ажлын үр ашгийг дээшлүүлэх гэсэн үүднээс хандах нь зүйтэй.
3. Байгууллага болон байгууллага хоорондын системийг уялдуулах
Олон салбартай компаниудын хувьд тус бүрдээ мэдээллийн систем хэрэглэх нь ажлын хурд, үр ашгийг бууруулж нэгдмэл байдлаар ажиллахад саадтай байна. байгууллага хоорондын систем нь ойрын ирээдүйд виртуаль –шат дараалсан хэлбэрээр ажиллах хандлагатай байна. энэ нь аливаа ажил үйлчилгээг өөрийн байгууллагаас илүү гаднын мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх, өөрийн үйлчилгээгээр гаднын байгууллагуудыг хангах нэгдмэл орчин бүрдүүлнэ гэсэн үг.
4. Мэдээллийн системийн бүтэц, зохион байгуулалтыг уялдуулах
Байгууллагын мэдээллийн системийн бүтэц зохион байгуулалт нь мэдээллийг боловсруулах систем, харилцаа холбооны сүлжээ, мэдээлэл хэрхэн нэгдэж байгааг ерөнхийд нь харуулдаг схем юм. бүтцийг тодорхойлохдоо дараах асуудлуудыг анхаарна:
1. Ямар мэдээлэл хэрэгтэй
2. Мэдээллийн ямар оролтуудтай байх
3. Мэдээлэл түгээх
4. Хаана хадгалах
5. Ямар хэрэглээний програмууд ашиглах
6. Програмууд нь системтэй яаж холбогдох
Компьютерийн иж бүрдлийн сонголт нь мэдээллийн системийн бүтцийн чухал асуудал юм. компьютерийн системийн иж бүрдэл буюу платформ гэдэг нь мэдээллийн системд хэрэглэх компьютерийн төрөл, үйлдлийн систем, сүлжээний төрөл юм.
5. Төвлөрөл ба хуваарилалт
Хэт төвлөрсөн систем нь салбарын болон орон нутгийн мэдээллүүдтэй ажиллахад төвөгтэй байдаг. Хэт хуваарилалттай систем нь мэдээллийн урсгалын нэгдмэл орчинг үгүй болгодог. Энэ асуудлыг зөв шийдвэрлэх нь мэдээллийн системийн үр ашгийг тооцох, хөрөнгө хүчийг зөв зохистой ашиглах, мэдээллийн боловсруулалтыг үр дүнтэй байлгахад чиглэгдэнэ.

30. Мэдээллийн системийн үр ашгийг тооцох

Мэдээллийн системийн үр ашгийг дараах 3 чиглэлээр авч үзнэ.
1. Өртөг үр дүнгийн шинжилгээ хийх-хүчин чадал, бүтэц
2. Эрсдэл тооцох
3. Санхүүгийн харьцуулалт хийх
А. Энэ нь хэрэгжүүлэх гэж буй системийн өгөөж болон үр ашгийг ойролцоогоор урьдчилан тооцоолох процесс юм. энэ дүн шинжилгээг хийхдээ төлөвлөж буй системийн хүчин чадал, бүтэц зэрэг гол асуудлуудыг шийдэж, системийн загварыг гаргасны дараагаар тооцооллыг хийдэг. Өртөг үр ашгийг мөнгөн дүнгээр тооцоолох бөгөөд зөвхөн ашиг нь өртгөөсөө давж байгаа тохиолдолд хөрөнгө зарцуулж төслийг хэрэгжүүлдэг.
Өртөг үр дүнгийн шинжилгээнд шууд болон шууд бус шинжилгээний аргыг хослуулан ашиглана.
Шууд өгөөж-системийн хүчин чадлаар хэмжиж болно. Мөн мөнгөн дүнгээр илэрхийлж болно.
Шууд бус өгөөж нь мөн системийн хүчин чадалтай холбоотой боловч мөнгөөр илэрхийлэх аргагүй хийсвэр байдаг.-үйл ажиллагааны хяналт сайжрах, ажиллагаа илүүл хялбарших гэх мэт.
Мөн энэ шинжилгээнд өртгийн тооцоог хийнэ. Үүнийг хийхдээ, компьютерийн техник, суурь платформ, програмчлалын ажлын зардал, төсөл боловсруулах, сургалт үйлчилгээ, түрээс зэрэг зардлыг тооцох шаардлагатай.
Б. Эрсдэл тооцох
Мэдээллийн систем нь бодит хэрэгжилтийн шатандаа анх төлөвлөж байснаас хавьгүй илүү их зардал, хөдөлмөр шаардах тохиолдлууд гарна. Энэ нь дараах шалтгаануудаас болдог:
1. Хүссэн үр дүнд хүрэхгүй байх
2. Гүйцэтгэл цаг хугацаандаа багтахгүй байх, төсвөөс хэтрэх
3. Төлөвлөсөн техник хангамж хүчин чадалдаа хүрэхгүй байх
4. Хэрэглэгчийн шаардлагыг хангаж чадахгүй байх
5. Хэрэглэгчийн үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөх
В. Санхүүгийн харьцуулалт хийх
Мэдээллийн систем байгуулах ажлын хэсгийн удирдлага нь мэдээллийн системийн холбогдолтой бүх сангуудыг авч үзэн нөөц бололцоо хөрөнгө хүчээ хэрхэн хуваарилахаа шийдвэрлэнэ. Үүнд:
Бүх үзүүлэлтийг мөнгөн хэлбэрээр илэрхийлэх ба үр ашгийн тооцоо, мэдээллийн системийн хүчин чадал, чанарыг гол үзүүэллтээ болгоно.
Төслүүдийн хооронд санхүүгийн харьцуулалт хийхдээ нэгж ашгийн үнэлгээ, төсвийн хэмнэлт, эргэн төлөгдөх ашгийг харгалзан үзнэ.
Нэгж ашгийн үнэлгээгээр төсөлд шаардлагатай төсөв, мэдээллийн системээс олох үр ашгийг цаг хугацааны үзүүлэлтээр гаргана. Эргэн төлөгдөх хугацаа нь уг төслийн зардлаа нөхөж эхлэх хугацаа болно. Энэ хугацаа бага байх тусмаа эрсдэл бага байх бөгөөд энэ хугацааг практикт 6 сараас дээшгүй байвал хэвийн буюу эрсдэл бага гэж үздэг.

31. мэдээллийн системүүд байгуулах аргууд

Мэдээллийн системийг байгуулах үндсэн 4 аргачлал байдаг.
1. Уламжлалт амьдралын циклийн арга
Энэ нь хэрэглэгчийн зүгээс гаргасан материал, тавьсан шаардлагуудад тулгуурлан мэдээллийн системийг хэрэгжүүлэх арга. Энэ аргаар мэдээллийн систем байгуулах үе шат бүрээр хэрэглэгч тал үр дүнг хянах бөгөөд энэ үр дүнгээс хамааран дараагийн үе шатуудыг шийдвэрлэх замаар үргэлжилнэ.
2. Системийн урьдчилсан загвар байгуулах арга
Энэ хэрэглэгч талын шаардлагыг тодруулахад хэрэглэдэг арга. Үүнийг байгууллагын хувьд мэдээллийн систем нь ямар асуудлуудыг шийдэх нь тодорхойгүй нөхцөлд голлон хэрэглэдэг. Үүнийг хэрэглэгчийн бэлтгэсэн зааврын дагуу мэдээллийн системийн жишээ боловсруулан ажиллуулж шалгаж, туршиж, шинжлэн дүгнэх замаар дараагийн шийдлүүдийг гаргахад хэрэглэдэг.
3. Нийтлэг зориулалтын бэлэн системийг худалдан авах арга
Энэ нь тодорхой бэлэн системийг худалдан авч ашиглах арга бөгөөд цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэх ач холбогдолтой байдаг. Мэдээллийн системийг төлөвлөхдөө системийн аль хэсэгт бэлэн мэдээллийн систем худалдан авахыг зөв шийдвэрлэх нь чухал.
4. Эцсийн хэрэглэгчийн боловсруулалтын арга
Энэ арга нь мэдээллийн системийн мэргэжилтнүүдийн оролцоогүйгээр хэрэглэгчид өөрсдөө мэдээллийн систем байгуулахыг хэлнэ. Мэдээллийн системийн мэргэжилтнүүд байгууллагын онцлогт тохируулан мэдээллийн систем боловруулж чадахгүй тохиолдолд энэ аргыг хэрэглэх бөгөөд програм зохиогчийн туслалцаагүйгээр хүснэгтэн мэдээлэл боловсруулах, тайлан гаргах, дүн шинжилгээ хийх бэлэн хэрэгслүүдийг ашигладаг. Эцсийн хэрэглэгчийн боловсруулалтын арга нь зөвхөн жижиг хэмжээний мэдээллийн систем боловруулахад ашиглагдана.

32. Мэдээллийн систем байгуулах үе шат- байгуулахад анхаарах хүчин зүйлүүд

Мэдээллийн системийг байгуулахад дараах 4 үе шат дамжина.
1. Эхлэл
Ажлын системийг өөрчлөх шалтгаан, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тодорхойлж ямар ямар арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байгааг шийдвэрлэх хүмүүсийг тодорхойлно.
Мөн мэдээллийн системийн үүрэг функцийг тодорхойлж мэдээллийн урсгал, түүний хандалт, үр ашигтай хэрэглээний талаас авч үзнэ. Энэ үе шатын гол үр дүн нь мэдээллийн системийн зорилго, түүний зориулалт ямар байх талаар нэгдсэн ойлголтод хүрэх бөгөөд мэдээллийн системд тавигдах шаардлагуудыг тодорхойлсон төсөл байх болно.
2. Боловсруулалт
Мэдээлийн системийн боловсруулалт нь түүнийг бүтээх, мэдээллийн технологийг хэрэглэхэд шаардагдах компьютер, холбооны техник хэрэгслийг худалдан авч суурилуулах, системийн болон хэрэглээний програм хангамжуудыг зохиох, бусад шаардлагатай нөөцүүдийг хангах процесс юм. системийн боловсруулалт нь хэрэглэгчийн хүссэн үр дүнд хүрэхэд чиглэгдэх бөгөөд ирээдүйгээ бодолцсон, шинэ шаардлага хэрэгцээ гарвал түүнд зохицохоор уян хатан хийгдэх ёстой.
3. Нэвтрүүлэлт
Шинэ системийг байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг авах процесс юм. үүнд: системийг компьютер дээр суурилуулж, туршиж, алдааг залруулж, ажилтнуудыг сургаж, системийг зохих ёсоор ажиллаж байгаа эсэхийг турших ажиллагаанууд байна.
4. Ажиллагаа ба үйлчилгээ
Системийн урт хугацааны туршид ажиллах тусмаа хэрэглээ нь хоцрогдож өөрчилж, сайжруулах боломжгүй болох тал байдаг. Үүнд: оролцогч талуудын идэвхгүй хандлага, анхлан боловсруулсан хүмүүс нь өөрчлөгдөх, засвар үйлчилгээ нь хүссэн үр дүнд хүрэхгүй байх зэргээс нь шалтгаална.

Анхаарах хүчин зүйлсүүдийг нь өөрсдөө...

 PROPERTY OF FINANCIAL MANAGEMENT 2V

МОМС хичээлийн эцсийн шалгалтын асуултууд

Энд, МОМС хичээлийн эцсийн шалгалтын асуултуудыг тавьлаа. Шалгалтандаа сайн бэлдэцгээе!!!

1. Магадлалын онолын судлах зүйл

2. Үзэгдэл түүний ангилал

3. Санамсаргүй үзэгдэл түүний ангилал

4. Бүрэн үзэгдлийн систем

5. Магадлалын аксиомууд

6. Магадлалын сонгодог тодорхойлолт, түүний чанарууд

7. Харьцангуй давтамж, тогтворжилт

8. Магадлалын статистик тодорхойлолт, түүний чанарууд

9. Геометр магадлал, түүний чанарууд

10. Магадлалын сонгодог, статистик тодорхойлолтуудын сул талууд

11. Комбинаторикийн үндсэн элементүүд

12. Бернуллийн томъёо, хэрэглэх нөхцөл

13. Магадлангуй тоо

14. Лаплассын локаль томъёо, хэрэглэх нөхцөл

15. Лаплассын интеграл локаль томъёо, хэрэглэх нөхцөл

16. Пуассоны томъёо, хэрэглэх нөхцөл

17. Нийлбэр үзэгдэл, үржвэр үзэгдэл

18. Бүрэн үзэгдлийн систем, теорем

19. Эсрэг үзэгдэл, теорем

20. Нийцгүй үзэгдлийн магадлалын нэмэх теорем

21. Магадлалын үржүүлэх теорем (хамааралтай, хамааралгүй үзэгдэл)

22. Нийцгүй үзэгдлийн магадлалын нэмэх дүрэм

23. Бүрэн магадлалын томъёо, хэрэглэх нөхцөл

24. Бейесийн томъёо, хэрэглэх нөхцөл

25. Нөхцөлт бус магадлал, нөхцөл бус магадлал

26. Санамсаргүй хэмжигдэхүүн түүний төрлүүд

27. Дискрет санамсаргүй хэмжигдэхүүний тархалтын хууль, төрлүүд

28. Дискрет санамсаргүй хэмжигдэхүүний математик дундаж, түүний чанарууд

29. Дискрет санамсаргүй хэмжигдэхүүний дисперс, түүний чанарууд

30. Дискрет санамсаргүй хэмжигдэхүүний квадрат дундаж хэлбэлзэл, онолын анхны болон төвийн моментууд

31. Бином тархалтын математик дундаж, дисперсийг тодорхойлох нь

32. Ижил тархалттай санамсаргүй хэмжигдэхүүний ариôметик дунджийн тоон тодорхойлолтууд

33. Их тооны хууль, түүний агуулга санаа

34. Тархалтын ôункц, түүний чанарууд, граôик

35. Нягтын ôункц, түүний чанарууд

36. Хэвийн тархалт

37. 3 сигма-ийн дүрэм

38. Ассиметр, эксцессийн коэôôициент

39. Хи квадрат тархалт

40. Ôишер-Снедекорын тархалт

41. Стьюдентийн тархалт

42. Чөлөөний зэрэг

43. Тасралтгүй санамсаргүй хэмжигдэхүүний тоон тодорхойлолтууд

44. Ляпуновын теорем, түүний агуулга санаа

45. Хоёр хэмжээст дискрет санамсаргүй хэмжигдэхүүн, түүний тархалтын хууль, тархалтын ôункц , нягтийн ôункц

46. Хоёр хэмжээст дискрет санамсаргүй хэмжигдэхүүний тоон тодорхойлолтууд

47. Корреляцийн момент, корреляцийн коэôôициент

48. Нөхцөлт магадлал, нөхцөлт тархалт, нөхцөлт математик дундаж

49. Эх олонлог, түүвэр олонлог тэдгээрийн математик дундаж, дисперс, квадрат дундаж хэлбэлзэл

50. Статистик үнэлгээ, түүний чанарууд

51. Эх олонлогийн дундаж, дисперсийн хазайлтгүй үнэлэлт

52. Цэгэн үнэлгээ, интервал үнэлгээ

53. Моментийн үнэлгээний арга

54. ХИҮХБҮ-ний арга

55. Статистик таамаглал, түүний хэлбэрүүд, тэг болон өрсөлдөгч таамаглал

56. I, II төрлийн алдаа, ач холбогдлын түвшин

57. Статистик шинжүүр, мужууд, мужийн хэлбэрүүд, критик цэг

58. Таамаглал шалгах зарчим

59. Статистик таамаглал шалгах үндсэн арга ажиллагаа

60. Хэвийн тархалттай эсэхийг шалгах шинжүүрүүд

61. Дисперсийн шинжилгээний зорилго

62. Нэг хүчин зүйлийн дисперсийн шинжилгээний үндсэн схем түүнийг тооцоолох нь

Мэдээллийг Мягмарсүрэн багшийн вэб сайтаас авав.

За тэгээд сэтгэгдлүүдээ бичээд байгаарай.
Дараа нь мэдээллийн систем хичээлийн эцсийн шалгалтуудын асуултыг тавих болноо.

МОМС хичээлийн суурь оноо гарлаа

За тэгэхээр энд Магадлалын онол хичээлийн суурь оноог тавьлаа.
50-с дээш оноо авсан хүүхдүүд чөлөөлөгдөж байна. Болзол хангасан хүүхдүүддээ баяр хүргэе!!!

Оюутны ID Суурь оноо
08B08G0130 35
08B08G0137 31.3
08B08G0145 28
08B08G0245 43.9
08B08G0258 40.4
08B08G0259 46.3
08B08G0262 36.8
08B08G0269 36.5
08B08G0161 28.5
08B08G0165 35.7
08B08G0179 54.3
08B08G0181 48.9
08B08G0182 35.7
08B08G0183 30.6
08B08G0190 34.6
08B08G0196 39.8
08B08G0198 46.5
08B08G0199 54.3
08B08G0201 39.1
08B08G0202 47.8
08BO8G0206 15.4
08B08G0207 38.2
08B08G0208 55.8
08B08G0209 43.3
08B08G0214 32.6
08B08G0220 24.7
08B08G0225 37.1
08B08G0228 50.1
08B08G0229 41.1
08B08G0230 28.3
08B08G0233 33.2
08B08G0236 51.7
08B08G0168 38.9
08B08G0169 56.9
08B08G0170 51.6
08B08G0172 45
08B08G0174 49.8
08B08G0177 42.4
08B08G0187 57.3
08B08G0191 42.4
08B08G0192 50.4
08B08G0194 47.1
08B08G0197 42
08B08G0211 42.6
08B08G0212 47.3

Жич: Суурь оноо нь байхгүй байгаа хүүхдүүд http://myagmarsuren.stat.ses.edu.mn хаягаар орж хараарай.
Мэдээллийг: Мягмарсүрэн багшийн вэб сайтаас авав.

Санхүүгийн бүртгэл хичээлийн шалгалтын асуултуудыг блогоос татан буулгасан бөлгөө. Ичко тэг гэсийн нтр..

Судалгаа дууслаа

За тэгэхээр өнөөдрийн энэ билэгт сайн өдөр бид бүгдийн сар жилээр сунжирсан, заримынх нь толгойны өвчин болсон судалгааны арга зүй хичээлийн сүүлийн ажил болох илтгэлийг амжилттай тавьж өндөрлөлөө. Бүх багууддаа судалгаагаа сайн хийж гүйцэтгэсэнд баяр хүргэхийн дашрамд илтгэлийн уур амьсгалыг хөгжилтэй болгож өгсөн "5 Шарга" багийнхан, тэр дундаа багийн ахлагч Зоригоодоо баяр хүргэх нь зүйтэй болов уу.
Тэгэхээр энд манай багийн хийсэн судалгаанд үндэслэсэн зарим шүүмж дүгнэлтүүдийг бичихээр шийдлээ.
Манай багийн хувьд бакалаврын сургалтын хөтөлбөрийн чанар, бодит үр дүнгийн талаарх судалгааг хийсэн билээ. Харин энд хувь хүний зүгээс шүүмжилмээр зүйлүүд олон харагдаж байсныг судалгааны дүгнэлтэд оруулж өгөөгүй юм.
Хамгийн эхэнд, сургалтын төлбөрийн асуудал тавигдана. Манай сургалтын төлбөр жил бүр тогтмол нэмэгдэж байдаг. 2006-2009 оны хооронд сургалтын төлбөр 4900000-890000 болтлоо буюу 3 жилийн дотор ойролцоогоор 2 дахин нэмэгдсэн байна.
Сургалтын төлбөрийн өсөлтийг зохих түвшний хүмүүс нь нийгэм эдийн засгийн байдал, өөрөөр хэлбэл инфляцийн шууд нөлөө гэж тайлбарлах нь олонтаа. Гэтэл манай эдийн засагт 50%-н инфляци гараагүй шүү дээ. Хүрдэг байлаа ч юм бүрийн үнийг 2 дахин нэмэх буюу сургалтын төлбөрийг 2 дахин өсөхөд шударгаар нөлөөлсөн байх учиргүй. Үүнд багш нарын цалинг нэмэгдүүлсэн, сургалтын чанарыг сайжирсан гэсэн тайлбар нэлээд амжилт олох байх. Гэтэл ажилгүйчүүдийн тоо жилээс жилд өссөөр л байна шүү дээ. Бид төлбөрийг 2 дахин нэмж төлсөн бол 2 дахин чанартай боловсрол эзэмших хэрэгтэй. Үгүй юм аа гэхэд 1 дахин өндөр мэдлэг, 1 дахин соёлтой орчин, 1 дахин тохилог орчинд сурч хөдөлмөрлөх ёстой. 1 дахин соёлтой номын санч, 1 дахин соёлтой өлгүүрчин, 1 дахин чанартай хоолоор үйлчлэх гуанз бидэнд байх хэрэгтэй. Бид үүнийг ингэж өөрчлөгдөж чадсан уу гэдийг бид мэдэх билүү?
Өөр нэг "гомдолтой" асуудал бол оюутны танилцах дадлагын багц цаг юм. Бид бакалаврын 1-р курсэд хэр их цагийг юунд зарцуулж өнгөрөөдгийг мэдэх үү? Бид суурь хичээлүүдийг маш их цагаар үздэг. Курс дээшлэх тусам мэргэжлийн хичээлүүд ордог бөгөөд тэдгээр нь өмнөх курсын ерөнхий эрдмийн хичээлүүдийн цагтай яг ижил цагтай. Энэ нь оюутнуудад мэргэжлийнх нь хичээлийн үнэ цэнийг дутуу ойлгуулж ингэснээр чухал хэрэгцээтэй хичээлүүддээ бусад хичээлүүдтэй ижил цаг зарцуулж, ижил хандлагаар хийх нөхцөлийг бүрдүүлж байна. Дээр нь нийгмийн ухааны хичээлүүд оюутнуудын цагийг үнэхээр их үрдэг. Уг нь тодорхой, маш цөөхөн, хүнд тогтож үлдэхүйц системтэй мэдлэгийг 1 эсвэл 2 кредитэд багтааж өгөөд үлдсэн цагийг мэргэжлийн хичээлүүдэд хуваарилбал хаана хаанаа илүү хэрэгтэй баймаар. Ядаж л МУИС-с төгсч гарах боловсон хүчний мэргэшил сайжирна шүү дээ. Цаашлаад МУИС-н нэр хүндэд ч хэрэгтэй гэсэн үг. Өрөөсгөл тал байгаа ч энэ бол бодох л хэрэгтэй асуудал.
Оюутан бүхэл бүтэн 3 жил суралцаж ирээд үйлдвэрлэлийн дадлага хийх болоход урьд өмнө үзэгдэж харагдаагүй гайхамшигтай нүүр тулна. Энэ юу гэвэл үйлдвэрлэлийн дадлага ганцхан кр байх нь тэр. Тэрээр урьд өмнө нь социологийн үндэс, сэтгэл судлал, байгаль хамгаалал, найруулга зүй хэмээх хичээлүүдийг 3 кр үзэж байсан болохоороо үйлдвэрлэлийн дадлага 1 кр байсанд ухаан алдатлаа баярлах уу? Үгүй л болов уу. Энэ нь манай сургуулийг практик бус, онол сургууль гэж хэлэхэд хүргэж байна. Олон түмний дунд ч ийм яриа байж л байдаг. Бид сургуулиараа бахархдаг хүмүүс. Би ч маш их бахархдаг. Гэтэл үүний цаана бидний эрх ашиг яригдаж байна. Бид өөрсдийн ирээдүйг бодох ёстой болохоос биш, сургуулийн нэр хүнд ийм байна гэж өөрсдийн эрх ашгийг хоёрдугаарт тавих нь ичмээр зүйл биш гэж үү. Бид чинь оюутан хүмүүс. Үүгээрээ бид үйлдвэрлэлийн дадлагыг 1 биш, ядахнаа бусад сонгох хичээлүүдтэйгээ тэнцүү хэмжээнд цагийг нь хуваарилаач ээ гэж ГУЙМААР байна.
Дадлагатай холбоотой энэ дүгнэлтийг манай судалгаа баталж өгсөн юм. Үйлдвэрлэлийн дадлага хэр үр ашигтай болсон бэ гэсэн асуултад нэг ч хүн сайн, ядахнаа хангалттай гэж хариу өгсөнгүй. Бүгд л дунд зэрэг гэжээ. Яагаад ингэж үзэхэд хүрэв гэсэн асуултад ганц нэг хүн очиж ажилласан байгууллагын харьцаа муу байсан гэснээс бусад нь сургалтын багц цаг хангалттай байдаггүй гэж хариулсан байна.
За ингээд манайхаан, дотроо нэг зүйл тунгааж байх цаг болжээ. Хэрвээ сургууль дадлагын багц цагийг биднийг төгсөхөөс өмнө нэмж чадахгүй бол бид л өөрсдөө бие дааж дадлага хийж явахгүй бол төгсч гарсан хойно биднийг ямар байдал угтахыг ёстой тааварлашгүй болсон байна шүү..

Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

Өнөөдөр бол 12-р сарын 5-ны хагассайн өдөр, энэ сайн өдөр бидний ангийн анд Ерханатын төрсөн өдөр тохиож байна.

Тэртээ 1989 оны энэ өдөр Баян-Өлгий аймагт нэгэн шинэ иргэний дуу часхийсэн нь Ерханат маань айлын ууган хүү болон мэндэлж байсан хэрэг байжээ.

1998 онд 1 дүгээр ангид элсэн орж 9-р анги хүртлээ Булганы арван жилд суралцаж байгаад 10-11-р ангидаа Бастама сургуульд суралцаж төгссөн бөгөөд элсэлтийн уралдаант шалгалтыг өгч эдийн засгийн сургуульд орсон нь түүнийг бидэнтэй нэгдүүлсэн билээ.

Ерханат маань төлөв даруу, нийтэч, ажилд чин сэтгэлээсээ ханддаг гээд өдий төдий сайхан чанаруудтай. Дээр нь, бидэнд үзүүлдэггүй л болохоос биш шаггүй дуучин гэсэн шүү.

Ингээд ангийн нийт хамт олны өмнөөс, блогийн өмнөөс Ерханатдаа хичээл сурлагын өндөр амжилт болон аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!! Төрсөн өдрөө мартагдашгүй сайхнаар тэмдэглээрэй.

TUGAN KUNINMEN KUTTKTAYMIN!!!

ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!!!

HAPPY BIRTHDAY TO YOU!!!


powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль