Зугаалгаар-Part II

Сайн байцгаана уу, нэлээд олон хоног блог дээр нийтлэл бичиж чадсангүй. Олон хичээлийн бие даалт гүйцэтгэж бид бүгдээрээ амралт гэдэг үгийг бараг мартахын даваан дээр хагассайн гэдэг үгийн утгыг өнөөдөр л мэдэрч байна. Энэ хугацаанд бид бүгд микро экономикс хичээлийн бие даалтыг хураалгаж, судалгааны арга зүй хичээлийн ажлыг ахиулж, оноо авч, алдаж, баярлаж, уурласан хэдэн хоногийг өнгөрөөлөө. Микро экономиксийн бие даалтын манай багийнхны хувьд ч хөгжилтэй, хөгтэй бас ч хөгийн зүйл олон тохиолдсон гэж байгаа. Одмаа Буяка хоёр автобусанд танго хийж, бид нар шөнө орой хүртэл үйлдвэрийн гудамжаар гутлынхаа улыг салтал алхсан гэж байгаа. Хүнд сурталтай газрыг ч үзэж, ажлаа амжилттай явуулж буй хамт олныг ч харж, тэдгээрт миний зүгээс сайшаалын үгтэй мэйл илгээтэл улам урам орж вэб сайтаа гоё болгосон байсан зэрэг уур хүрэм, урам төрүүлэм олон зүйлийг үзэж харсан сургамжтай хэдэн хоног ард хоцорч байна.
Одоо ингээд блогийн эрхэм гишүүн Нууц ноёнтон/хатагтай 111-н хүссэнчлэн намрын зугаалганы фото сурвалжлагын хоёрдугаар хэсгийг хүргэж байгаадаа таатай байна.
Амралтын өдрөө ая тухтай, сайхан өнгөрүүлээрэй.








Фото сурвалжлага

Жил болгон уламжлал болгон явагддаг оюутны намрын зугаалганд манай анги маш өндөр ирцтэй оролцсон билээ. Энэ зугаалга олон талаар ач холбогдолтой болсон бөгөөд хамгийн гол нь анги хамт олны маань нөхөрлөл нэгдлийг улам бататгаж өгсөн нь дамжиггүй юм. Харин одоо уг зугаалган дээр хийгдсэн фото сурвалжлагыг та бүхэндээ албан ёсоор хүргэж байна.




























































































































































Эхний хэсгийг энд хүрээд өндөрлөе, онц сонирхолтой боловч хориотой зургуудыг эздийнх нь зөвшөөрлийг авснаар блогт тавих боломжтой болох юм. Үүнийг дараагийн дугаарт..
Сэтгэгдлээ үлдээгээрэй, баярлалаа

Энэ долоо хоногт

Ангийнхаан, энэ 7 хоног буюу 11.9-11.13 хүртэл ажлын маш их ачаалал биднийг хүлээж байна. Бүгдээрээ ямар ямар үүрэг даалгаварыг хийж гүйцэтгэх ёстойгоо харцгаая, Үүнд:
1. Лхагва гарагт "Бизнесийн мэдээллийн систем" хичээлийн явцын I шалгалтыг өгнө. (Хамрах сэдэв лекцтэй холбоогүй гэж албан ёсны бус эх сурвалжаас мэдээ ирсэн байгаа.)
2. Пүрэв гарагт Санхүү бүртгэл хичээлээр 10дугаар бүлэг буюу "Урт хугацаат өр төлбөр" сэдвийн бодлого дасгалуудыг шалгуулна. Үүнд: энгийн тест 1-8, бодолттой тест 1-7, бодлого 1-5 байгаа. (Эртхэн шиг чанартай гүйцэтгэж Еркеш багшийгаа баярлуулцгаая!)
3. Мөн Пүрэв гарагт 16:20-с юмуу эсвэл 18:00 цагаас Маркетингийн хичээлийн явцын I шалгалтыг өгнө. (Сэдвийн хүрээ: "Хэрэглэгчийн зан төлөв" сэдвийг дуустал авна гэж Цолмон багш маань хэлсэн.)
4. Баасан гарагт олон сар "жилээр" сунжран хийсэн, одоо ч мөн хийсээр л байгаа Микроэкономикс хичээлийн бие даалтыг өгөх учиртай.
5.Ирэх даваа гарагт Маркетинг хичээл дээр кейс хийх багийнхан сайтар бэлтгээрэй. Ангийнхан маань асуудлыг нэлээд гүнзгийрүүлэн, асуултыг нэлээд ширүүн тавьж байгааг анхааруулья,хэхэ.

Зан ингээд энэ 7хоногийн ажлуудын тойм ийм байна. Бичихэд бол амархан л байлаа. Гэвч тус тусдаа маш хүнд асуудлууд байгаа гэдгийг бид мэднэ.
Хичээгээрэй!

БЛОГ НЭЭГДЛЭЭ!!!



Сайн байцгаана уу,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бол хэн бүхний хувьд энгийн нэгэн амралтын өдөр байж болох боловч бидний хувьд, санхүүгийн менежмент 2в ангийн цоглог залуус бидний хувьд тэмдэглэлт өдөр тохиож байна.
Тийм ээ, мэдээжээр энэ сайхан үйл явдлыг дурдахгүй байж болшгүй.
Анги хамт олны нэгдмэл байдлыг хангах үүднээс ангийн блогийг нээн ажиллуулья гэсэн саналыг ангийн ахлагч Б.Жаргалмаа, Т.Саруул нар гаргасан билээ. Энэ саналын дагуу блог нээгдсэн бөгөөд өнөөдөр хамгийн анхны нийтлэл бичигдлээ.
Энэ өдрөөс эхлэн блог маань бидний орон зай байх болно. Блог маань бидний хамтран ажиллах, ойртож дотносох, нэгдэн нягтрах орон зай маань байх болно. Энэ өдрөөс эхлэн жил бүрийн 11дүгээр сарын 7ны өдөр бидний хувьд тэмдэглэлт өдөр боллоо. Та бүхэн блогоос хэрэгтэй мэдээлэл, хичээлүүдийн даалгавар,шуурхай мэдээ зэрэг та бүхэнд юу л хэрэгтэй болдог билээ, түүнийгээ олж авах болно. Мэдээжийн хэрэг санал сэтгэгдлээ дор дор нь үлдээж байхыг хүсье!!

powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль