СМБ-хичээлийн улирлын шалгалтын асуулт

За, шалгалтын асуулт тавилаа. Цээжлээд цээжлээд... :)


Санхүүгийн мэдээлэл боловсруулалт хичээлийн улирлын шалгалтын асуулт
1. Санхүүгийн мэдээлэл, түүнд тавигдах шаардлага.
Санхүүгийн мэдээллийн системд оролцогчид, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг
2. Санхүүгийн менежментийн автоматжуулсан мэдээллийн технологи.
Санхүүгийн мэдээллийн системийн удирдлагын обьект, дэд системүүд, тэдгээрийн үүрэг
3. Санхүүгийн менежмент дэх мэдээллийн үүрэг, зорилго.
Мэдээллийн хангамж. Дэлхийн мэдээллийн зах зээлийн үндсэн эх үүсвэр, ангилал. Бизнесийн мэдээллийн ангилал, бүтэц. Биржийн мэдээллийн онцлог.
4. ОУ-ын мэдээллийн зах зээлийн байгууллагууд. Тэдгээрийн нийлүүлж байгаа мэдээлэл, онцлог байдал. Монголын санхүүгийн мэдээллийн зах зээл.
5. Санхүүгийн шийдлүүдийн программ хангамж, төрлүүд
6. Байгууллагын удирдлагын иж бүрэн систем.
7. Хүснэгт боловсруулах системүүд, онцлог
8. Excel систем дэх санхүүгийн зарим функцүүд. / ACCRINT, COUPDAYBS, COUPDAYS, COUPNCD, COUPNUM, ODDFPRICE, ODDFYIELD, PRICEDISC, PRICEMAT.
9. Техникийн шинжилгээ хийх пакет программууд
10. Статистик ба математикийн пакет программууд
11. MatLab программын санхүүгийн функцүүд, тэдгээртэй ажиллах нь
12. Excel систем дэх статистикийн зарим функцуудын хэрэглээ.
/Trend, Forecast, Growth,Linest,Logest/
13. Хөрөнгө оруулалтын төслүүдийг үнэлэх, удирдах пакет программууд
14. Байгууллагын санхүүгийн байдлыг үнэлэх пакет программууд
15. Санхүүгийн төлөвлөгөө ба төсөвлөлт, шинжилгээ хийх пакет программууд
16. Монгол улсын санхүүгийн программ хангамжийн зах зээлийн хөгжил
17. Interactive BI компаний Dashboard System- ийн бүтэц, хэрэглээ
18. MIS программын тухай. Балансын шинжилгээнд хэрэглэх нь
19. Банкны мэдээллийн технологийн онцлог асуудлууд, банкны программ хангамжийн хөгжил
20. Интернет, мобайл банкны үйлчилгээ
21. Банкны зээлийн шинжилгээний аргачлал, түүнийг Excel системд боловсруулах
22. Татварын мэдээлэл, түүнийг боловсруулах технологиуд
23. Төсвийн үйл ажиллагааг автоматжуулах нь
24. Татварын албаны мэдээллийн системийн хөгжил
25. E-Account систем
26. Аудитын мэдээллийн системийн онцлог

Сургуулийн эрдэм шинжилгээний хурал боллоо.

Сайн байцгаана уу. Өнөөдөр буюу 2010.12.10-ны өдөр МУИС-ЭЗС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн сургуулийн эрдэм шинжилгээний хурлын гол онцлог нь анх удаа онолын болон бизнесийн удирдлагын гэж тусдаа салан үнэлгээгээ өглөө. Манай санхүүгийн тэнхим бизнесийн удирдлагын бүлэгт хамаардаг бөгөөд энэ ангилалд нягтлан бодох бүртгэл, маркетинг-олон улсын худалдаа, болон менежментийн тэнхимээс шалгарсан нийт 13 судалгааны бүтээл оролцлоо. Нийт амжилттай оролцсон багууддаа баяр хүргэе.
1-р байр: Санхүүгийн тэнхим 4-р курс Хишигбаяр, Мөнх-Эрдэнэ
2-р байр: НББ тэнхим 4-р курс Баасанцогт
3-р байр: Санхүүгийн тэнхим 3-р курс Хашномин, Мөнгөншагай
3-р байр: Менежментийн тэнхим 4-р курс ,,,,,
тусгай байр: ОУХ 4-р курс.........
тусгай байр: Nest Ундрал, Алтан-Өлзий, Пүүжээ
Заримынх нь нэрийг мартсан бололтой. Ямартаа ч цаг тухайд нь мэдээлэл хүргэхийг хичээлээ.

Мэдээний эх сурвалж: www.enkhbat.mn

Усгүй хөгжил ?

Dry future in booming China гэсэн нэгэн мэдээг Интернэтээс уншлаа. Иймэрхүү мэдээ дэлхийн мэдээллийн сувгуудаар байнга л гарч байдаг болсныг хэн хүнгүй мэддэг болсон цаг. Харин дэлхийн олон улс орон энэ талаар үндэсний бодлогоо гаргаж, их хуурайшил, цөлжилт, цэвэр усны хомсдлыг зогсоож чаддаггүй юм аа гэхэд ирж байгаа их өөрчлөлтийн шинэ нөхцөл байдалд иргэдийнхээ амьдрал, хөдөө аж ахуй, хотуудаа хэрхэн дасан зохицуулах вэ гэдэг дээр маш шургуу ажиллаж эхэлснийг бид анзаарч амжаагүй л явна.

Цөлжилт Өчигдөр Хүнс, ХАА, Байгаль орчны Байнгын хороо "Монгол мал" хөтөлбөрийн явцыг авч хэлэлцлээ. Ярилцлагын явцад би ХАА-н яамныхнаас Монгол орны цөлжилтийн шинэ нөхцөлд бид мал аж ахуйгаа хэрхэн хамгаалан авч үлдэх стратеги бодлогын талаар асууж лавлахад тэдэнд энэ шинэ нөхцөл байдлын өнцгөөс бодитойгоор бодож төлөвлөж буй ямар нэгэн бодлого байхгүй нь харагдаж байлаа.

Бид байгаль дэлхийн өөрчлөлтөөс төдийгүй өнөө цагийн дэлхий нийтийн хэмнэлээс ч их хоцорсоор байна.

АНУ-ын Сансар судлалын NASA агентлагаас дэлхийн цөлжилтийн ойрын 20 жилийн явцын талаар прогноз хийж тайлан гаргасан байдаг. Тэр судалгаанаас үзэхэд 2030-аад он гэхэд Монгол нутгийн 90% цөлжиж, зөвхөн Хөвсгөл нуурыг тойрсон хэсэгхэн нутаг, Сэлэнгэ мөрний дагуу, хил орчмын багахан газар л өнөөгийн байдлаа хадгалж, үндсэндээ Монгол орон бүхэлдээ цөлийн бүсэд орж байна (Энэ талаар дараа блогтоо дэлгэрүүлэн бичнэ).

Улаанбаатар хотын иргэдэд зориулан дараах мэдээг хуучин блогоосоо авч дахин орууллаа. Энэ бол дэндүү чухал асуудал учир ... давтан өгүүлсэн болно. Харин энд нэг санааг нэмж хэлэхэд, 1 сая хүн амтай том хотын усны дутагдал нь зөвхөн байгаль орны асуудал биш юм. Бид удахгүй усаа зөөж уудаг ч болох магадлал бий. Тэр цагт Улаанбаатар хотод амьдрах үнэ өртөг хэр өндөр болох бол, энд тэгээд ямар нэгэн бизнес эрхлэх боломж үлдэх үү ... гэх мэт асуудлууд өрнөж, байгаль орчны асуудал маань аажмаар эдийн засаг, нийгмийн том асуудал болон хувирах болно. Асуудал бүр цаашлан даамжирвал хэн нь ус ууж, хэн нь уухгүй вэ гэсэн улс төрийн зөрчилдөөн ч болон хувирах аюултай гэдгийг бусад улс орнуудад болж буй үйл явдлууд, хямралын жишээнээс харж болно.

Удахгүй бид, үргэлж сонсож, байнга ярьж байдаг ч огт ойлгож ухамсарлаагүй л яваа, "ус үнэтэй юу, алт үнэтэй юу" гэдэг гүн утгатай асуултынхаа хариуг байгаль эхээсээ мэдэж авах түүхэн боломжтой тулгарах төлөвтэй. Харин биднийг ухаан орох тэр цагт асуудал битгий л их оройтчихсон байгаасай.
Улаанбаатар хотын орчим цөлжинө

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот орчмын мөнх цэвдэг 20 жилийн дараа устаж тэр хавийн нутаг бүрэн цөлжинө хэмээн Япон улсын байгаль орчны хүрээлэнгийн (Цукуба хот) судалгаанд дурджээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд мөнх цэвдэгийн дээд тал нь хоёр метр доошилсон байна. Дэлхийн дулаарал Гималайн мөсөн голыг хайлуулж буйтай адил Монголын мөнх цэвдгийг ч идэж эхэлжээ. Африкийн тал хээрийн бүс төдийгүй сэрүүн бүсэд ч цөлжилт явагдаж байна.

Энэхүү судалгаанд Японд улсын Байгаль орчны хүрээлэн, Кэй-Огийн их сургууль, Байгаль орчны яам оролцжээ. Мөнх цэвдэг гэдэг нь зундаа газрын хэвлий хасах хэмтэй орчинд байж, газар доорх ус цэвдэг хэлбэрээр хадгалагдахыг хэлнэ. Монголын газар нутгийн гуравны хоёр нь цэвдэгтэй байдаг.

Улаанбаатар хот орчмын гурван газарт судалгаа хийж үзэхэд мөнх цэвдгийн зузаан нь 2-4 метр байна. Гэтэл найман жилийн өмнө 4-6 метр байсан бөгөөд 1-2 метрээр багасчээ. Хотын орчимд дундаж температур өнгөрсөн 60 жилийн хугацаанд ойролцоогоор 2.3C хэмээр дулаарч, ялангуяа өвлийн улирлын температур 3.4C хэмээр дулаарчээ. Энэхүү дулаарлаас үүдэн мөнх цэвдэг багассан гэж үзэж байгаа юм байна.

Монголд мөнх цэвдэг нь тал хээрийг усаар хангах чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөнх цэвдэг уствал хөрс эвдрэн цөлждөг. Японы Байгаль орчны яамны зүгээс Монголын Засгийн газартай хамтран ажиллаж, мөнх цэвдэгтэй газар хайлж буй учир шалтгааныг тодруулах болон хөрсийг эвдрэлээс хамгаалах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Дээрх судалгааны үр дүнг энэ оны 11 сарын 26-ны өдөр Хятадын Бээжинд хотод зохион байгуулах Монголын тал нутгийн байгаль орчны асуудлын тухай Олон улсын хуралд танилцуулах ажээ.

Японы Никкэй сонин, 2007 он 11 сар 25

P.S. Тийм ээ, бид маш их ажиллах хэрэгтэй болж байна. Зөвхөн ус ч биш, газар шороо, агаар, ой, ан амьтан, хог хаягдал, эрүүл хүнс, стандартын эм ... ногоон технологи, сэтгээгдэх эрчим хүч ...

Энэ бүгд бол байгаль орчны асуудал, эдийн засгийн асуудал, улс төрийн асуудал. Энэ бүгд бол Монгол улс, үндэстний хувь заяаны асуудал.

Бүгдээрээ хөдөлбөл бид шийдэж л таараа !

Монгол банк эссэ бичлэгийн уралдаан зарлажээ.

2010.12.03-ны Мөнгөний бодлого хичээлийн лекцэн дээр монгол банкны мэргэжилтэн Бямбацогт ирж илтгэл тависныг бүгд санаж байгаа байх. Түүний хэлсэнчлэн монгол банк эссэ бичлэгийн уралдаан зарлаад байгаа билээ. Анги хамт олноороо идэвхтэй оролцоорой.
Сэдэв: "Хувийн секторын гадаад зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө"
Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 318304 утаснаас лавлах буюу bop@mongolbank.mn-ээс лавлах боломжтой юм байна шүү.
Жич: Энэ мөнгөний бодлого хичээлийн бие даалтын нэг хэсэг гэж багшийн хэлснийг дахин сануулъя.
Мөн МУИС-4-р байрны статистикийн тэнхимийн мэдээллийн самбар дээр энэ тухай дэлгэрэнгүй тавигдсан байна лээ.
АМЖИЛТ

Ерханатдаа төрсөн өдрийн мэнд



Өнөөдөр 2010.12.05. Энэ өдөр манай ангийн Ерханатын хорвоод мэндэлсэн хосгүй өдөр нь тохиож байна. Энэ өдрөө найз нөхөд хайртай дотны хүмүүстэйгээ сайхан тэмдэглээрэй. Хайртай аав ээж хоёрт чинь давхар баяр хүргэе. Чамд аз жаргал хүсье.
Ангийн хамт олноос..

Өнөөдөр тэнхимийн эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө.

Жил бүр уламжлал болгон зохиогддог намрын ээлжит эрдэм шинжилгээний бага хурал 2010.12.02-ний энэ өдөр болж өндөрлөлөө. Хуралд нийт 8-хан бүтээл ирсэн нь чамлалтай үзүүлэлт байлаа. Тэдгээрт 4-р курсын 1, 3-р курсын 5, 2-р курсын 2 бүтээл иржээ. Дийлэнх бүтээлүүд даатгалын зах зээлийг хөгжүүлэх сэдэвтэй байсан нь багшийнх нь бодлоготой холбоотой болов уу гэмээр санагдаж байлаа. Манай ангиас төлөөлөгч болж 2-р курсээс Хулан орсныг эс тооцвол идэвх сул байгаагаа харууллаа. Энэ удаагийн хурал ямархуу болсныг үзсэн хүмүүс мэдэж байгаа байх. Тус тусдаа нэгийг бодож тунгаах биздээ. Би юу ч хэлэхэв. Надад санхүүгийн тэнхим энэ байдлаараа цаашилбал гацаанд орох нь дээ л гэж бодогдсон./хувийн бодол/.
За юу ч гэсэн жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг болохоор хурлын дүн гардгаараа гарлаа.
Хичээл зүтгэл гаргаж амжилттай оролцсон багуудад баяр хүргэе. Сургуульд амжилттай оролцохыг хүсье.
1-р байр: Санхүү 4. Хишигбаяр, Мөнх-Эрдэнэ
2-р байр: Санхүү 3. Энхлхагва, Золзаяа
3-р байр: Нябо 3. Мишээл, Тамир

powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль