Төрсөн өдрийн мэнд хүргэе!!







За олон хоног хүлээлт үүсгэсний эцэст өнөөдөр Ичинхорлоогийнхоо төрсөн өдрийн сурвалжлагыг тавих боломж олдлоо. Ингээд яг 2 сарын 20-ны өдрийнхөөр буюу үйл явдлын халуун цэг дээр бичиж байсан нийтлэлээ хэвээр нь орууллаа. Тэгэхдээ ганц нэгэн юм өөрчлөгдсөн бөгөөд энэ анги сонголттой холбоотой байсан болно.
Өнөөдөр буюу 2010 оны 2-р сарын 20ны билэгт сайн өдөр манай нялх гишүүдийн нэг буюу Лхагвабаярын Ичинхорлоо маань 19 нас хүрч байна.
Ичко маань 2008 онд Эдийн засгийн сургуульд элсэн орж ирсэнээс хойш ангийнхаа үйл ажиллагаа бүрт идэвхтэй оролцож, сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлсээр байгаа ангийн урдаа барих гишүүдийн нэг билээ. Ирээдүйн зорилго гэвэл, монгол улсын даатгалын салбарыг хөгжүүлж, анхны гавъяат даатгалч цолыг авах юм. Хэдийгээр анги сонголтын "гажуудал" үүссэн ч, өөрийн сонгосон чиглэлээрээ шаргуу хөдөлмөрлөж /үнэндээ тэгсээр ч байгаа/ тавьсан зорилгодоо хүрнэ гэдэгт ангийн нөхөд чинь бат итгэлтэй байна.
За ингээд төрсөн өдрийн ПААРИ дээрээс шууд сурвалжлага хийсэн байгаа бөгөөд одоо үүнийг хүргэе. Харин видео бичлэгийг одоогоор тавих боломжгүй байгаа тул хүлцэл өчье өө. Түүнчлэн, хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж биечлэн баяр хүргэж чадаагүй ангийн нөхдийнх нь өмнөөс мөн төрсөн өдрийн мэндийг дахин хүргэе ээ.
Жич: бусад зургуудыг мөн тун удахгүй..

powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль