СМБ-хичээлийн улирлын шалгалтын асуулт

За, шалгалтын асуулт тавилаа. Цээжлээд цээжлээд... :)


Санхүүгийн мэдээлэл боловсруулалт хичээлийн улирлын шалгалтын асуулт
1. Санхүүгийн мэдээлэл, түүнд тавигдах шаардлага.
Санхүүгийн мэдээллийн системд оролцогчид, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг
2. Санхүүгийн менежментийн автоматжуулсан мэдээллийн технологи.
Санхүүгийн мэдээллийн системийн удирдлагын обьект, дэд системүүд, тэдгээрийн үүрэг
3. Санхүүгийн менежмент дэх мэдээллийн үүрэг, зорилго.
Мэдээллийн хангамж. Дэлхийн мэдээллийн зах зээлийн үндсэн эх үүсвэр, ангилал. Бизнесийн мэдээллийн ангилал, бүтэц. Биржийн мэдээллийн онцлог.
4. ОУ-ын мэдээллийн зах зээлийн байгууллагууд. Тэдгээрийн нийлүүлж байгаа мэдээлэл, онцлог байдал. Монголын санхүүгийн мэдээллийн зах зээл.
5. Санхүүгийн шийдлүүдийн программ хангамж, төрлүүд
6. Байгууллагын удирдлагын иж бүрэн систем.
7. Хүснэгт боловсруулах системүүд, онцлог
8. Excel систем дэх санхүүгийн зарим функцүүд. / ACCRINT, COUPDAYBS, COUPDAYS, COUPNCD, COUPNUM, ODDFPRICE, ODDFYIELD, PRICEDISC, PRICEMAT.
9. Техникийн шинжилгээ хийх пакет программууд
10. Статистик ба математикийн пакет программууд
11. MatLab программын санхүүгийн функцүүд, тэдгээртэй ажиллах нь
12. Excel систем дэх статистикийн зарим функцуудын хэрэглээ.
/Trend, Forecast, Growth,Linest,Logest/
13. Хөрөнгө оруулалтын төслүүдийг үнэлэх, удирдах пакет программууд
14. Байгууллагын санхүүгийн байдлыг үнэлэх пакет программууд
15. Санхүүгийн төлөвлөгөө ба төсөвлөлт, шинжилгээ хийх пакет программууд
16. Монгол улсын санхүүгийн программ хангамжийн зах зээлийн хөгжил
17. Interactive BI компаний Dashboard System- ийн бүтэц, хэрэглээ
18. MIS программын тухай. Балансын шинжилгээнд хэрэглэх нь
19. Банкны мэдээллийн технологийн онцлог асуудлууд, банкны программ хангамжийн хөгжил
20. Интернет, мобайл банкны үйлчилгээ
21. Банкны зээлийн шинжилгээний аргачлал, түүнийг Excel системд боловсруулах
22. Татварын мэдээлэл, түүнийг боловсруулах технологиуд
23. Төсвийн үйл ажиллагааг автоматжуулах нь
24. Татварын албаны мэдээллийн системийн хөгжил
25. E-Account систем
26. Аудитын мэдээллийн системийн онцлог

Сургуулийн эрдэм шинжилгээний хурал боллоо.

Сайн байцгаана уу. Өнөөдөр буюу 2010.12.10-ны өдөр МУИС-ЭЗС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн сургуулийн эрдэм шинжилгээний хурлын гол онцлог нь анх удаа онолын болон бизнесийн удирдлагын гэж тусдаа салан үнэлгээгээ өглөө. Манай санхүүгийн тэнхим бизнесийн удирдлагын бүлэгт хамаардаг бөгөөд энэ ангилалд нягтлан бодох бүртгэл, маркетинг-олон улсын худалдаа, болон менежментийн тэнхимээс шалгарсан нийт 13 судалгааны бүтээл оролцлоо. Нийт амжилттай оролцсон багууддаа баяр хүргэе.
1-р байр: Санхүүгийн тэнхим 4-р курс Хишигбаяр, Мөнх-Эрдэнэ
2-р байр: НББ тэнхим 4-р курс Баасанцогт
3-р байр: Санхүүгийн тэнхим 3-р курс Хашномин, Мөнгөншагай
3-р байр: Менежментийн тэнхим 4-р курс ,,,,,
тусгай байр: ОУХ 4-р курс.........
тусгай байр: Nest Ундрал, Алтан-Өлзий, Пүүжээ
Заримынх нь нэрийг мартсан бололтой. Ямартаа ч цаг тухайд нь мэдээлэл хүргэхийг хичээлээ.

Мэдээний эх сурвалж: www.enkhbat.mn

Усгүй хөгжил ?

Dry future in booming China гэсэн нэгэн мэдээг Интернэтээс уншлаа. Иймэрхүү мэдээ дэлхийн мэдээллийн сувгуудаар байнга л гарч байдаг болсныг хэн хүнгүй мэддэг болсон цаг. Харин дэлхийн олон улс орон энэ талаар үндэсний бодлогоо гаргаж, их хуурайшил, цөлжилт, цэвэр усны хомсдлыг зогсоож чаддаггүй юм аа гэхэд ирж байгаа их өөрчлөлтийн шинэ нөхцөл байдалд иргэдийнхээ амьдрал, хөдөө аж ахуй, хотуудаа хэрхэн дасан зохицуулах вэ гэдэг дээр маш шургуу ажиллаж эхэлснийг бид анзаарч амжаагүй л явна.

Цөлжилт Өчигдөр Хүнс, ХАА, Байгаль орчны Байнгын хороо "Монгол мал" хөтөлбөрийн явцыг авч хэлэлцлээ. Ярилцлагын явцад би ХАА-н яамныхнаас Монгол орны цөлжилтийн шинэ нөхцөлд бид мал аж ахуйгаа хэрхэн хамгаалан авч үлдэх стратеги бодлогын талаар асууж лавлахад тэдэнд энэ шинэ нөхцөл байдлын өнцгөөс бодитойгоор бодож төлөвлөж буй ямар нэгэн бодлого байхгүй нь харагдаж байлаа.

Бид байгаль дэлхийн өөрчлөлтөөс төдийгүй өнөө цагийн дэлхий нийтийн хэмнэлээс ч их хоцорсоор байна.

АНУ-ын Сансар судлалын NASA агентлагаас дэлхийн цөлжилтийн ойрын 20 жилийн явцын талаар прогноз хийж тайлан гаргасан байдаг. Тэр судалгаанаас үзэхэд 2030-аад он гэхэд Монгол нутгийн 90% цөлжиж, зөвхөн Хөвсгөл нуурыг тойрсон хэсэгхэн нутаг, Сэлэнгэ мөрний дагуу, хил орчмын багахан газар л өнөөгийн байдлаа хадгалж, үндсэндээ Монгол орон бүхэлдээ цөлийн бүсэд орж байна (Энэ талаар дараа блогтоо дэлгэрүүлэн бичнэ).

Улаанбаатар хотын иргэдэд зориулан дараах мэдээг хуучин блогоосоо авч дахин орууллаа. Энэ бол дэндүү чухал асуудал учир ... давтан өгүүлсэн болно. Харин энд нэг санааг нэмж хэлэхэд, 1 сая хүн амтай том хотын усны дутагдал нь зөвхөн байгаль орны асуудал биш юм. Бид удахгүй усаа зөөж уудаг ч болох магадлал бий. Тэр цагт Улаанбаатар хотод амьдрах үнэ өртөг хэр өндөр болох бол, энд тэгээд ямар нэгэн бизнес эрхлэх боломж үлдэх үү ... гэх мэт асуудлууд өрнөж, байгаль орчны асуудал маань аажмаар эдийн засаг, нийгмийн том асуудал болон хувирах болно. Асуудал бүр цаашлан даамжирвал хэн нь ус ууж, хэн нь уухгүй вэ гэсэн улс төрийн зөрчилдөөн ч болон хувирах аюултай гэдгийг бусад улс орнуудад болж буй үйл явдлууд, хямралын жишээнээс харж болно.

Удахгүй бид, үргэлж сонсож, байнга ярьж байдаг ч огт ойлгож ухамсарлаагүй л яваа, "ус үнэтэй юу, алт үнэтэй юу" гэдэг гүн утгатай асуултынхаа хариуг байгаль эхээсээ мэдэж авах түүхэн боломжтой тулгарах төлөвтэй. Харин биднийг ухаан орох тэр цагт асуудал битгий л их оройтчихсон байгаасай.
Улаанбаатар хотын орчим цөлжинө

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот орчмын мөнх цэвдэг 20 жилийн дараа устаж тэр хавийн нутаг бүрэн цөлжинө хэмээн Япон улсын байгаль орчны хүрээлэнгийн (Цукуба хот) судалгаанд дурджээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд мөнх цэвдэгийн дээд тал нь хоёр метр доошилсон байна. Дэлхийн дулаарал Гималайн мөсөн голыг хайлуулж буйтай адил Монголын мөнх цэвдгийг ч идэж эхэлжээ. Африкийн тал хээрийн бүс төдийгүй сэрүүн бүсэд ч цөлжилт явагдаж байна.

Энэхүү судалгаанд Японд улсын Байгаль орчны хүрээлэн, Кэй-Огийн их сургууль, Байгаль орчны яам оролцжээ. Мөнх цэвдэг гэдэг нь зундаа газрын хэвлий хасах хэмтэй орчинд байж, газар доорх ус цэвдэг хэлбэрээр хадгалагдахыг хэлнэ. Монголын газар нутгийн гуравны хоёр нь цэвдэгтэй байдаг.

Улаанбаатар хот орчмын гурван газарт судалгаа хийж үзэхэд мөнх цэвдгийн зузаан нь 2-4 метр байна. Гэтэл найман жилийн өмнө 4-6 метр байсан бөгөөд 1-2 метрээр багасчээ. Хотын орчимд дундаж температур өнгөрсөн 60 жилийн хугацаанд ойролцоогоор 2.3C хэмээр дулаарч, ялангуяа өвлийн улирлын температур 3.4C хэмээр дулаарчээ. Энэхүү дулаарлаас үүдэн мөнх цэвдэг багассан гэж үзэж байгаа юм байна.

Монголд мөнх цэвдэг нь тал хээрийг усаар хангах чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөнх цэвдэг уствал хөрс эвдрэн цөлждөг. Японы Байгаль орчны яамны зүгээс Монголын Засгийн газартай хамтран ажиллаж, мөнх цэвдэгтэй газар хайлж буй учир шалтгааныг тодруулах болон хөрсийг эвдрэлээс хамгаалах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Дээрх судалгааны үр дүнг энэ оны 11 сарын 26-ны өдөр Хятадын Бээжинд хотод зохион байгуулах Монголын тал нутгийн байгаль орчны асуудлын тухай Олон улсын хуралд танилцуулах ажээ.

Японы Никкэй сонин, 2007 он 11 сар 25

P.S. Тийм ээ, бид маш их ажиллах хэрэгтэй болж байна. Зөвхөн ус ч биш, газар шороо, агаар, ой, ан амьтан, хог хаягдал, эрүүл хүнс, стандартын эм ... ногоон технологи, сэтгээгдэх эрчим хүч ...

Энэ бүгд бол байгаль орчны асуудал, эдийн засгийн асуудал, улс төрийн асуудал. Энэ бүгд бол Монгол улс, үндэстний хувь заяаны асуудал.

Бүгдээрээ хөдөлбөл бид шийдэж л таараа !

Монгол банк эссэ бичлэгийн уралдаан зарлажээ.

2010.12.03-ны Мөнгөний бодлого хичээлийн лекцэн дээр монгол банкны мэргэжилтэн Бямбацогт ирж илтгэл тависныг бүгд санаж байгаа байх. Түүний хэлсэнчлэн монгол банк эссэ бичлэгийн уралдаан зарлаад байгаа билээ. Анги хамт олноороо идэвхтэй оролцоорой.
Сэдэв: "Хувийн секторын гадаад зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө"
Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 318304 утаснаас лавлах буюу bop@mongolbank.mn-ээс лавлах боломжтой юм байна шүү.
Жич: Энэ мөнгөний бодлого хичээлийн бие даалтын нэг хэсэг гэж багшийн хэлснийг дахин сануулъя.
Мөн МУИС-4-р байрны статистикийн тэнхимийн мэдээллийн самбар дээр энэ тухай дэлгэрэнгүй тавигдсан байна лээ.
АМЖИЛТ

Ерханатдаа төрсөн өдрийн мэнд



Өнөөдөр 2010.12.05. Энэ өдөр манай ангийн Ерханатын хорвоод мэндэлсэн хосгүй өдөр нь тохиож байна. Энэ өдрөө найз нөхөд хайртай дотны хүмүүстэйгээ сайхан тэмдэглээрэй. Хайртай аав ээж хоёрт чинь давхар баяр хүргэе. Чамд аз жаргал хүсье.
Ангийн хамт олноос..

Өнөөдөр тэнхимийн эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө.

Жил бүр уламжлал болгон зохиогддог намрын ээлжит эрдэм шинжилгээний бага хурал 2010.12.02-ний энэ өдөр болж өндөрлөлөө. Хуралд нийт 8-хан бүтээл ирсэн нь чамлалтай үзүүлэлт байлаа. Тэдгээрт 4-р курсын 1, 3-р курсын 5, 2-р курсын 2 бүтээл иржээ. Дийлэнх бүтээлүүд даатгалын зах зээлийг хөгжүүлэх сэдэвтэй байсан нь багшийнх нь бодлоготой холбоотой болов уу гэмээр санагдаж байлаа. Манай ангиас төлөөлөгч болж 2-р курсээс Хулан орсныг эс тооцвол идэвх сул байгаагаа харууллаа. Энэ удаагийн хурал ямархуу болсныг үзсэн хүмүүс мэдэж байгаа байх. Тус тусдаа нэгийг бодож тунгаах биздээ. Би юу ч хэлэхэв. Надад санхүүгийн тэнхим энэ байдлаараа цаашилбал гацаанд орох нь дээ л гэж бодогдсон./хувийн бодол/.
За юу ч гэсэн жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг болохоор хурлын дүн гардгаараа гарлаа.
Хичээл зүтгэл гаргаж амжилттай оролцсон багуудад баяр хүргэе. Сургуульд амжилттай оролцохыг хүсье.
1-р байр: Санхүү 4. Хишигбаяр, Мөнх-Эрдэнэ
2-р байр: Санхүү 3. Энхлхагва, Золзаяа
3-р байр: Нябо 3. Мишээл, Тамир

Буяка -Очоо хоёртоо баярыг хүргэе хүргэе !!!

За ёстой цоо шинэ мэдээ дуулгая,

Бид бүгдийн,Даатгал 3 ангийнхны хүлээж байсан бяцхан гишүүн маань сая мэндэлж, Буяка маань амаржлаа. Ёстой гоё мэдээ, яг өөрөөс нь дуулаагүй ч гэсэн урт чихтэй найзууд маань сая дуулгалаа шүү.
За ингээд удахгүй бүр албан ёсны сурвалжлагыг, Буякагаа нөхөр, хөөрхөн жаахан охинтой нь оролцуулан бичих болноо,, бүгдээрээ Буякадаа халуун баяр хүргэе ээ !!!!!!
Удахгүй бүгдээрээ Буякаа дээрээ очоод охиныг нь нэрээр нь дуудах болноо, за сэтгэлийн хөдөлгөөнөө түр дарахаар явлаа хэхэ

Шинэ гишүүндээ төрсөн өдрийн халуун баярын мэндийг дахин дахин хүргэе ээ, Өнөөдөр бол 2010 оны 11 дүгээр сарын 24 ны өдөр, бид жил бүр энэ өдрийг тэмдэглэх болно оо

***HAPPY BIRTHDAY TO YOU***HAPPY BIRTHDAY YO YOU***HAPPY BIRTHDAY TO YOU***

BREAKING NEWS!!!

Ойрд нийтлэл бичсэнгүй, энэ хугацаанд ангийханд маань их л зүйл зүйл болж өнгөрлөө.
Буяка маань хүүхдээ төрүүлэхээр явчихсан байдаг, анги маань цөөхөн дээрээ улам цөөхөн болчихсон ч юм шиг. Үүнийг ашиглан Буякаадаа амархан сайн төрөөд, эрүүл чийрэг хөөрхөн хүүхэдтэй болоорой, ангийнхан чинь тэсэн ядан хүлээж байгаа шүү гэж хэлье. Бараг өдөр болгон хүн болгон Очоотой таарахаараа Буяка төрсөн үү гэж асуудаг байхаа, хэхэ.
За тэгээд энэ хооронд Давкагийн маань төрсөн өдөр тохиосон, Ичко маань баярын нийтлэлийг хугацаа алдалгүй бичсэн байсан. Давкадаа хожимдсон ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе ээ.
Дараагаар нь ангиудын хооронд Банкны тогтолцооны загвар гаргах тэмцээнд манай анги маш идэвхтэй бөгөөд чанартай оролцсон бөгөөд одоогоор загвар маань Оюун багшид байгаа бөгөөд сонинд гаргана гэсэн шүү. Энэ дашрамд тус тэмцээнд идэвхтэй сайн оролцсон ангийнхандаа талархал илэрхийлье.
Үүний дараа Монголын санхүүчдийн өдрийг угтан санхүүгийн тэнхимээс зохион байгуулсан спорт, мэдлэг, урлагийн тэмцээн ерөнхийдөө өчигдөр албан ёсоор болж өнгөрлөө
Үүнд бага хүн амтай гэлтгүй Даатгал 3 анги маань бүх зүйлд ямар ч ангиас илүү идэвх зүтгэлтэй сайхан оролцож дуусгалаа.
Дан ялангуяа өчигдөр болж өнгөрсөн урлагийн тэмцээний төрөлд ангиараа 2-р байрыг эзэлсэн нь үнэхээр бахархууштай байлаа.
Үүнд сайн мэндчилгээ, сайн дуу, сайн жүжиг, сайн бүжиг нөлөөлсөн нь дамжиггүй. Бүжгийн төрлөөр Тэмүүлэй, мөн миний бие "аваргалсан" билээ, хэхэ. За мөн жүжиг маань элдэв пактгүй, утга санаа илэрхий сайн болсон гэсэн дүгнэлт авч байлаа. Одмаа, Баяр-Эрдэнэ, Саруул, Нандин-Эрдэнэ, Урангоо, Ариунцацрал нар маань их хүчин чармайлт гаргасан нь энэ амжилтад нөлөөлснийг тэмдэглэх хэрэгтэй.
Бас нэг зүйлийг яалт ч үгүй онцлох хэрэгтэй. Мэндчилгээг эцсийн мөчид Нандиа маань аварсан юм шүү. Хэрвээ Нандиа намайг хатгаагүй бол мэндчилгээ маань хуурай болох байлаа.
За тэгээд манай бусад хүмүүс яасан бэ гэвэл урлагийн авьяас нь ГЭНЭТ гэнэт тодорсон байгаа. Жишээлбэл, Ичко маань тайзан дээр гарч анх удаа шахуу микрофон барьж мэдээ уншсан, бас жүжиглэсэн. Чука маань бөөгийн дүрийг итгэтэл амилуулсан, онгод нь ороод хэлж байгаа үг зэрэг нь бол сайн байна лээ, хэхэ. Мөн Энхбат маань гэнэт бүжиглэдэг болсон. Цэнгээнт бүжгийг сайн бүжиглэсэн шүү. Бас Золзаяа маань цэнгээнт бүжиглэсэн. Бусдаасаа хамгийн эвсэлтэй нь байсан шүү. Тайз нь өсгийтэй гуталтай байтугай кэттэй бүжиглэхэд гулгаад их хэцүү байхад Золзаяа маань сайн байсаан.
Зоригоо алдарт найруулагчид маань эзэн хаан Чингисийн дүр зохисон харагдана лээ,сургаал айлдаад л хэхэ.

За ингээд доор уг өдрийн фото сурвалжлага болгон хэдэн зураг тавилаа


Одмаа Тэмүүлэй хоёрын үйл явдал өгүүлсэн зураг..хэхэ


Тэмцээний үеэр


Шадар 4 цэрэг..






Өглөө тэмцээндээ мордохдоо иймэрхүү байдалтай байв.



Урлагийн бараг л аварга анги хэхэх





Харах царайны чөтгөр шүү, энэ Одмаа :P



Гоё зураг.



Цацаагийн модел төрх энд илэрч байна.. хэхэ

За ингээд өөр олон зураг бий. Цаашид тавих байх.

Нөхдөө, одоо ирэх олон олон ажилдаа амжилттай оролцоорой, хичээлээ сайн хийгээрэй, удахгүй өөр нэгэн амжилт бүтээл дүүрэн нийтлэлээр эргэн уулзана аа. :D

Амжилт хүсье-Хичээгээрэй.

Санхүүгийн тэнхимийн жил бүр уламжлал болгон явагддаг Тэнхимийн аварга шалгаруулах тэмцээн дуусахад хэдхэн хоног үлдлээ. 2010.11.06-2010.11.07ны 2 өдрийг дамнан болсон спортын тэмцээнд бүгд нэг баг болон сайхан оролцсон билээ. Зарим зүйлийг эс тооцвол . За тэгээд дараа жил бүгдээрээ энэ жилийн ах эгч нарынхаа алдаан дээр суралцан сайн зохион байгуулах хэрэгтэй байх.
Тэмцээнд ялах нь бус оролцох нь чухал шүү дээ. Хамгийн гол нь анги анги чигээрээ байж нэг нэгнээ дэмнэж нэг хүн шиг сэтгэх нэгдэх ёстой гэдгийг спорт үнэхээр ойлгуулдаг юм билээ.
Ингээд юутай ч амжилттай оролцсон ангийн хэсэг нөхөддөө баяр хүргээд дараа дараагийнх нь тэмцээнүүдэд амжилт хүсье.
Зар: Тэнхимийн мэргэжлийн аварга-2010.11.19нд 18.00 Лекц-4
Тэнхимийн урлагийн наадам-2010.11.20нд 09.00

Happy bithday: Давка



Сайн байцгаана уу.
Ангийн эрхэм нэгэн андынхаа төрсөн өдрийн мэндийг хүргэн дахин уулзаж байгаадаа таатай байна. Даатгалын ангийн маань цөөхөн ч гэсэн галтай цогтой охидын нэг Баянбатын Даваасүрэнгийн маань 20 насны төрсөн өдөр энэ сарын 12-нд тохиолоо. Нийт санхүү "в" ангийн хамт олны зүгээс мэнд хүргэе. Хамгаас сайн сайхныг хүсье. Анги хамт олонтойгоо байнга хамт байгаарай.
Жич: Сүүлийн үед зав муутайхан байж оройтож мэнд хүргэсэнд уучлаарай.

Happy birthday: Нандиа



Íàìðûí ñýð¿¿ îðîîä õè÷ýýë æèãäðýýä ýõýëñýí ýíý ºäð¿¿ëèéí ìýíäèéã àíãèéõàíäàà õ¿ðãýõèéí ÿëäàìä ìàíàé àíãèéí õººðõºí îõèäûí íýã àíãèéí àíä Íàíäèí-Ýðäýíýäýý õîðâîîä ìýíäýëñýí õîñã¿é ºäðèéí ìýíäèéã õóâèéí áîëîí àíãèéíõàíûõàà ç¿ãýýñ õ¿ðãýå. Íàíäèà ìààíü ýåëäýã 纺ëºí çàíòàé, óõààëàã çàíãààðàà àíãè õàìò îëîíäîî íºìºð íººëºã áîëñîí ¿íýõýýð îðëóóëàøã¿é ãèø¿¿í ìààíü áèëýý.
Òý𠺺ðòºº áàéãàà á¿õíýý õàéðëàæ ÷àääàã, ò¿¿ãýýð ÷ çîãñîõã¿é õàéðëóóëàõ îðäîíä òºðñºí ãýìýýð òèéì ë õ¿í. Õàìò áàéõàä àìüäðàëûí óòãà ó÷ðûã àðàé ººð ºíö㺺ñ ìýäðýýä èë¿¿ ãýãýýëýã ñàéõàí ç¿éëèéã òºñººëººä àâäàã ãýýä õýë÷èõýä èë¿¿äýõã¿é áàéõ.Òýãýýä ÷ òýð¿¿ íýýðýý ñàÿíû íàìðûí òýíõèìèéí çóãààëãààð ÿâàõàä íýã ë õ¿íèé îðîí çàé äóòàãäààä áàéõ øèã ñàíàãäñàí ø¿¿ íàäàä. Çà òýãýýä íóóëã¿é õýëýõýä ìàãàäã¿é áè ýðýãòýé õ¿í áàéñàí áîë Íàíäèàä äóðëàöàí áàéíà áàéõàà. /õýõý/.
Çà èíãýýä ýöýñò íü àíãèéí àíääàà òºðñºí ºäðèéí ìýíäèéã äàõèí äàõèí õ¿ðãýå.

Будмаадаа төрсөн өдрийн мэнд хүргэе.




За ингээд хичээлийн шинэ жилийн баяртай давхцаад ээлж дараалан тохиож буй төрсөн өдрийн ээлжит эзэн маань манай ангийн бүжигчин, дуучин, Blogiin маань админ гээд л олон үүргийг үүрч яваа идэвх санаачилгатай эрхэм гишүүн Цэнд овогтой Будмаа билээ. Хүүхэд шиг үсэрч дэвхэцсэн хачин энэ бүсгүй /хачин гэхээс аргагүй хэхэ/ хөгжилтэй, ухаалаг, даруухан, мэдээж юуг хийх ёстой гэдгээ хэнээс ч илүү сайн мэддэг үргэлж л манлайлагчийн байр сууринаас ханддаг гээд олон сайн талтай ч гэсэн мэдээж хүн хойно сул тал байж л таараа байх, хэхэ. Хэтэрхий магтчуул би өнгөрөө. За энэ ч яахав.
Юутай ч гэсэн хайрт найздаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Хүссэн бүхнээ авч амьдраарай.

Happy birthday to you, Enhbat!!!

Ер нь бол энэ өдрийн жинхэнэ эзэн нь Доржсүрэнгийн Энхбат юм аа.
Манай ангийн хамгийн сүүлийн 19төн өнөөдөр төрж байна. Ингээд энэ өдрөөс хойш бүгд 20 насны баярын нийтлэлийг унших болно.
Энэ жилийн төрсөн өдрийг нь өөрийнх нь хүсэлтээр тэмдэглээгүй өнгөрөөсөн ч гэсэн, дараа жилийнхийг нь, ялангуяа хорьж болдоггүй 20 насных нь төрсөн өдрийг ангиараа нижгэр тэмдэглэнэ ээ, хэхэ.
Бодоод байхад Энхбат маань манай ангийн хамгийн отгон гишүүн нь байжээ.
Хөгжилтэй, зөөлөн характертай цөөхөн залуусын нэг Энхбат маань ангидаа үргэлж эерэг цэнэг өгч байдаг гэдгийг нь өнөөдөр л хэлэх хэрэгтэй биз ээ. Хэнд ч гэсэн зарим үед асуудал тулгарна, тэр үед түүнийг хажууд нь хамт байж ярилцаж чадах хүн гэдгийг бидний ихэнх нь мэднэ. Компьютерийн сайн найз, түүнийг чөлөөт цагаар нь бараг л мэссэнжэрээс олж болдог хэхэ. Ер нь сургууль дээр семинарт ид орох, эсвэл хэн нэгэн илтгэл тавих гээд сандарч бажгадсан үедээ Энхбат руу залгаж үзээгүй хүн байвал гараа өргө хэхэ. Би лав зөндөө л тусламж авч байлаа. Хүнд туслахаас татгалзаж байхыг нь харж байгаагүй, энэ нь ч түүнийг ямар ч үед бусдад тусархаг хүн гэдгийг нь харуулдаг юм.



Өнөөдөр ярилцаж байхад 1-р эхэлсэн сүүлчийн төрсөн өдөр гэж ярьж байсан, хэхэ, төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй, ангиараа Энхбатдаа
**ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ ЭЭ!!!
**ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ ЭЭ!!!
**ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ ЭЭ!!!

Happy birthday to you, Saruul!!! 8.28

За, манай ангийн залуус энэ өдрүүдэд ээлж дараалан төрөх гэж байнаа. хэхэ, 8-р сарын 28нд манай ангийн вэри идэвхтэн гишүүдийн нэг, эдийн засгийн сургуулийн оюутны зөвлөлийн дарга, Тогтохбариулын Саруул төрсөн билээ. 19 нас хүрсэн төрсөн өдрөөрөө Камертон хамтлагын тоглолтыг үзэж ангийн хэсэг нөхөдтэй явж байлаа. За тэгээд Саруулынхаа талаар бол хэлэх үг олон байгаа ч бидний нэвтрүүлгийн цаг хязгаартай билээ, хэхэ. 2008 оны намар л ангиа зангидсан гар шиг авч явна хэмээн олны өмнө тангаргалж байсан тэр залуу бол Саруул. Тэр эрч хүчээрээ сургуулийн ажлыг залган авч том албыг нэр хүнд, хариуцлагатайгаар хашиж яваа залуу бол Саруул. Оюутны зөвлөлийн дарга манай ангид байгаа ч юмуу, манай ангиас оюутны зөвлөлийн дарга төрсөн ч гэх юм уу, ямартай ч гэсэн Саруул манай ангид байгаа нь бидэнд үргэлж том давуу талыг олгосоор ирсэн билээ. Бас бүх урлагийн үзлэгт бүгдийг "уруу татдаг" хүн бол тэр, хэхэ. Ангийнхныгаа сонин содон бүхэнд оролцуулах гэж хичээсээр ирсэн, биднийг нэгдмэл байлгахын төлөө бүгдийг хийдэг, хаа ч хамт байсан, байсаар ч байгаа хүн бол бас тэр. Өөдрөг үзэл бодолтой, хөгжилтэй байдагт нь бид бүгд сэтгэл хангалуун байдаг. За тэгээд төрсөн өдөрт нь байлцаж чадаагүй, /үнэндээ техникийн саатлаас болж мэдээгүй өнгөрөөчихсөн/, тэмдэглэлцээгүй өнгөрөөсөн ч гэлээ, ангиараа Саруулдаа дахин ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!!!
HAPPY BIRTHDAY TO YOU!!!
HAPPY BIRTHDAY TO YOU!!!
HAPPY BIRTHDAY TO YOU!!!

Step up 3- Real super danzin film eva- фрий стайл постин эва

Зиа, амралт ч дуусч, сүүлийн хэдхэн хоногийг нэг сайхан өнгөрөөчийдөө гэж бодож суутал гэнэт Стэп ап үзэх болов оо. Ёоооё ёстой тасарцан, тасраад 3 хоноцон филм байлаа.
Кино театрт үзсэн болоод ч тэрүү, Өргөө миний дуртай синима болоод ч тэрүү, бүү мэд, хачин их таалагдав. хэхэ. Сэтгэл хөдлөөд хашгирч нэг, суудал дээрээ цовхорч нэг, аймр юм болжийж үзлээ гээдүү. Яагаад ч юм, урьд урьдийн Стэп апуудаас хамааүй сайн болсон юм шиг санагдсан. Илүү хөдөлгөөн, илүү хөгжилтэй хэсгүүд гээд. Жүжигчид нтр нь ч чанарын хувьд нэлээн сайн юм шиг байсан. Миний бодлоор :D
За тэгээд мэдээж бүгдээрээ үзэх л байлгүйдээ. Миний хувьд лав дахиад үзцэн байхад гомдож ялархах юм байхгү.









Миний бодлоор энэ залуу киног бүр хөгжилтэй зан, аймр бүжгээрээ чимж өгсөн байх...



Энэ болохоор шалгаруулалтны scene дээр багийнхны өмссөн shoes, гэрэлтдэг, гэрэл нь гэнэт асдаг гээл fantastic эд,ваав :D


Зоо, тэгээд бүгдээрээ хичээл орохоор үзсэн ч яах вэ гэжуга. :D





Оюутнуудын анхааралд!!

1. Бүртгэл

Оюутнууд эдийн засгийн сургуулийн дараагийн курст дэвшин суралцахын тулд 8 дугаар сарын 25-31ны хооронд очиж өөрийн тэнхим дээрээ бүртгэл хийлгэх ёстой. Бүртгүүлэхдээ сургалтын төлбөрийнхөө 50%-ийг тушаасан баримтыг хамт авч очно.
Бүртгүүлээгүй тохиолдолд курс дэвшүүлэхгүй болсон тухай албан ёсны эх сурвалжаас мэдээллэсэн байна. Сургалтын төлбөр ямар нэг шалтгаанаар нэмэгдэж нэг сая арван мянган төгрөг болжээ. Тэгэхээр 50% гэдэг нь 505000 төгрөг байх нь. /Аль ч тэнхимд энэ шаардлагыг тавьж байгаа юм байна./


2. Оюутны цахим карт

Оюутны цахим картыг 8.20 ны дотор Монголын оюутны холбоон дээр очиж сунгуулж амжаагүй хүмүүс маргаашаас буюу 8. 25-наас МУИС-н оюутны холбоон дээр очиж сунгуулж болох нь ээ. Энэ нь Монголын оюутны холбоон дээр очиж сунгуулахаас илүү хурдан шуурхай байх юм байна.
Мөн 5 ба 6 сард цахим ногоон карт авсан оюутнууд энэ жил 12 сар хүртэл сунгуулах боломжтой болсон.

Цахим картаа сунгуулахад бүрдүүлэх бичиг баримт:
- Оюутны үнэмлэх /байхгүй бол МУИС-н оюутан гэдгээ батлах сурлагын дэвтэр эсвэл номын сангийн картыг авч очиж болно/
- Цахим карт /ногоон/
- Visa карт /шар/
- 1300 төгрөг

Special thanks to Saruul.T

Хичээл орлоо. / Ангийнхандаа зориулсан нийтлэл/

Сайн байцгаана уу,

Уртаас урт арван хэдэн долоон хоногийн амралт дуусч байна. Одоо бидэнд цаашид амрах ердөө 7 хоног л үлджээ. Энэ жил бидний хувьд мэргэжлийн чиглэлээрээ бүгд хичээн суралцах, магадгүй чөлөөт цаг амралт гэхээс илүү хичээл сурлага, лекц семинар гэж үглэсэн жил болох нь тодорхой. Бидний хамт өнгөрөөсөн 2 жилийн хугацаанд хүн бүр өөрт тохирох анд нөхдийг олж, хүн бүр бусдыг өөрийнхөөрөө дүгнэсэн байгаа. Одоо бол бидний өмнө тийм ч урт биш 2 жил байна. Энэ хугацааг хэн ч онц хийж бүтээсэн зүйлгүй хоосонөнгөрөөгөөсэй, хэн ч битгий өнгөрсөн жил шиг назгай яваасай гэсэндээ энэ нийтлэлийг бичиж байгаа юм. Нэгэнт сонгож авсан мэргэжил мөн л бол бид салбартаа эхний хүн байхын тулд л хичээх хэрэгтэй. Түүний тулд хийж буй юм бүхэндээ анхаарал болгоомжтой хандаж, сэтгэлээ зориулж ажиллаж байж хүн амжилтад хүрэх юм. Мөн ямар хүнийг өөрийн анд нөхөр болгох, хэн намайг илүү их зүйлд тэмүүлэхэд хүргэж болох вэ гэдэгт хянуур хандаж, өөрийн амьдарч ирсэн замналаа эргэн нэг харах цаг гарцаагүй тулж ирлээ. Урьдынх шигээ эцэг эхийнхээ халамжинд байсаар байх уу, эсвэл биеэ дааж том хүн болж жинхэнэ анд найз нараар хүрээлүүлж хүний гаргаж болох тэр амжилтыг өөрийн дураар гаргах уу гэдгээ шийдэх цаг мөн гарцаагүй тулж ирлээ. Энэ бол мэргэжил мэргэжлээр салан суралцах цаг үеийн босгонд тулж ирээд буй ангийнхандаа хэлэх үг юм. Хэн ямар мэргэжлээр сурах нь хамгийн гол зүйл биш , хамгийн гол зүйл бол хэн хариуцаж авсан зүйлээ эзэн мэт хичээж хийх вэ гэдэг асуудал юм. Ямар ч зүйлийг зүрх сэтгэлээсээ хий, байнга өсөн дээшлэх талаар бодолхийлж бай, бид бол аль нэг цаг хугацааны хавцалд гацаж орхисон хүмүүс биш, бид дөнгөж 20 шүргэж яваа ОЮУТАН хүмүүс.
Бидний урд маш их нөөц боломж, өөрийг нь эзэмшихийг хүссэн асар их авьяас чадвар, асар их аз жаргал бий. Хэн бүхэн өөдрөг сайхан амьдрахыг хүсдэг. Бид өөрөө өөрсдийнхөө төлөө ажиллахгүй бол тэд өөрсдөө ирэхгүй. Биднийг тэдэнд хүрэхийг хий хоосон мөрөөдөж, энэ сэтгэлдээ тээглэн унах тэр үед тэд биднийг шоолон инээх болно. Ингэж бид цаг хугацааны хавцалд гацах болно.
Бид амьдралыг одоогийнхоороо төсөөлөх хэрэггүй. Амьдрал маш баян бөгөөд гагцхүү чамд өөрийн оюуны саваараа, /эсвэл гар хуруугаараа ч байж болох шүү дээ, / шүүрдэн авах боломж, бололцоо, хүссэн бүхэн чинь амьдралд бий.
Чи одоогоор өөртөө зорилго тавиагүй байж болох юм, зорилгогүй бол ОДОО л тавь, цаг чинь болсон, бусдын халхавчинд амьдрах цаг чинь дууссан. Дахиад 20 жил ийм маягаар өнгөрөхөд чи амьдралынхаа ихэнх хэсгийг туулчихсан байх болно.
Хийж бүтээж чадаагүй, залхууран суусан нэг өдөр амьдралд тохиолдох хамгийн том боломж алдагдаж ч болно.
Гэхдээ боломжийг хүлээн суух биш, өөрөө боломжийг бүтээх хэрэгтэй гэж хэн нэг хүнээс сонсож билүү уншиж байсан санагдана. /Би лав тэр үгийг биширсэн,/

Заза, Бүгдээрээ энэ жил хичээгээрэй, цаашид ч хөгжилтэй анги хэвээр байх болноо,
Та бүхэнд эндээс ямар нэг бодол төрсөн бол нийтлэлийн зорилго биелж байгаа нь тэр .

Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе, Зоригоо


Сайн байцгаана уу нөхдөө, өнөөдөр ангийнханд маань тохиосон баяртай үйл явдлыг өгүүлэх баярын нийтлэлээр эргэн уулзаж байна.
Нар хур тэгширсэн зуны энэ өдөр ангийн анд С.Зоригоогийн маань мэндэлсний 20 жилийн ой тохиож байгааг баяртайгаар тэмдэглэж байна.
Юуны түрүүн Зоригоогийнхоо талаар хэдэн үг хэлэх нь зүй ёсных болов уу. Түүнийг ангийнхаа хамгийн идэвхтэй сайн оюутнуудын нэг гэдгийг бүгдээрээ энэ хаваржингаа харсан билээ. Тэгээд ч хэр хүний бараад байдаггүй ЗУБ хичээлээс хэдэн хувиар чөлөөлөгдөж байсныг бүгд санаж байгаа байх. За тэгээд та бүхэн санаж байгаа бол хичээлээс гадуур найруулагч болох авьяас ч бас мань хүнд бий гэдгийг бид харж байсаан, хэхэ. / Шатар матар гээдл, Хулан маань нүдэнд харагдаадл. :) /
Мөн яггүй илтгэгч тэрээр энэ намраас эхлэн манай ангиас санхүү эдийн засгийн ангид шилжин суралцах оюутнуудын нэг болж байгаа.

Энэ мэтчилэн эзэн хүн өөрөө хичээвэл амжилт гэдэг ойрхон зүйл гэдгийг ангийнхандаа үлгэрлэж харуулсанд миний бие ч тун баяртай байдаг юм аа. Амжилт гэдэг шаргуу хүний хувьд цаг хугацааны л асуудал. Ангийнхан чинь чамд итгэж байгаа учраас улам хичээн суралцаж хүрсэн болон хүрэх амжилтаа бүр өндөрт хатгаарай.
Ингээд өнөөдрийн үйл явдалтай холбоотой мэдээлэл гэвэл:
Оройны 7 цагийн үед ангийн хэсэг нөхөд; Саруул, Энхбат, Ичинхорлоо, Буянхишиг, Тэмүүлэй, Одмаа нар түүний төрсөн өдрийг бөхийн өргөөний урд байрлах IRISH pub-д хамт тэмдэглэлээ. Төрсөн өдийн лаатай бялуу асааж, нэг хүслийг нь биелүүлж өгнө гэж байгаа. Ангийнхан маань уулзалтад явж, өдрийн сонин сайхныг зураг болгон авчирна гэдэгт итгэлтэй байна шүү.

За ингээд бүгдээрээ Зоригоодоо 20 нас хүрсэнд нь баяр хүргэж амьдрал, тэр дундаа сурлага хөдөлмөрт нь хамгийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.


Ангийн найзууд нь Зоригоодоо:
ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ДАХИН ДАХИН ХҮРГЭЕ ЭЭ!!! :) :)

Зайсан... Нэг Өдөр





Дахин зураг орууллаа




Дахин зураг орууллаа





Сайн байцгааж байна уу?

Манай ангийхан сайхан амарцгааж байна уу би Шинээ байнаа тээд амралтаараа хальт нтр авсан зурга оруулж бна сонирхоно уу та нар хэхэ



Төрсөн өдрийн эзэддээ баярын мэнд хүргэе!!

















За сайн байцгаана уу?
Эрхэм санхүүчид минь ээ. Энэ зуны мэнд.
7-р сард төрсөн өдөр нь тохиосон Бэрхээ, Цацаа 2-тоо ангийн нийт хамт олны зүгээс төдийгүй хувийнхаа зүгээс хамгийн сайн сайхан, эрүүл энхийг хүсээд баярын мэнд хүргэн мэндчилье.
Хүний алаг хорвоод мэндлээд 19 дэх жилтэйгээ золгож байгаа манай нялх гишүүн Чинбатын Бэрхсайхан /1991.07.14/ маань эвсэг найрсаг зан чанар, хөгжилтэй яриа зэргээрээ анги хамт олныхоо хувьд юугаар ч орлуулашгүй эм болсон эрхэм гишүүдийн нэг бөгөөд Бэрхээг яваагүй зугаалга, ирээгүй уулзалт нь нэг л дүнсгэр болдог гэхэд хилсдэхгүй болов уу. Надтай санал хийлж байгаа хүн олон байгаа байх.
За харин манай дараагийн төрсөн өдрийн баатар Цэндсүрэнгийн Ариунцацрал /1989.07.29/ бол манай ангийн галтай цогтой хөөрхөн охидын нэг бөгөөд шударга зан, хатуу үгтэйгээрээ алдартай энэ гишүүн маань хийж эхэлсэн зүйлээ заавал дуусгаж байж салдаг их хөдөлмөрч төдийгүй гайхалтай сайн ярилцагч гэдгийг бараг бүгд мэдэх байх. Энэ нь магадгүй темпераменттэй нь ч холбоотой байж болох юм. Хааяа Цацаатай ярилцсаны дараа зориг ордог гэдгийг мэдэх үү. Мэдэхгүй нэг нь ярилцаад үзээрэй


За ингээд 2 найздаа цаашдын их үйлсэд нь амжилт хүсье.

Зарлал

Хээеэ, бүгдээрээ сайхан амарцгааж байна уу.. Зуны амралтын талыг өөр өөрсдийнхөөрөө, ганц ганцаараа өнгөрөөсөн ангийнхан маань одоо л нэг нэгнээ санаж эхэлсэн бололтой, уулзалтын өдрөө товлохоор санал асуулга явуулсаар хэдэн өдөр боллоо.
Харин одоо уулзалтын нэгдсэн зарыг ангийн дарга маань бидэнд албан ёсоор хүргүүлж байна. 2010.07.18 ны оройн 6 цагт ЭЗС дээр уулзацгааж ангийн даргынхаа бидэнд бэлдсэн сюрпризийг хүлээн авцгаая..

За ингээд 18ны 18 цагт бүгдээрээ 1818 төгрөгтэй ирээрэй.. Сургууль дээрээ уулзацгаая

Та бүхнийг хүндэтгэсэн: Будмаа

Зургийн цуглуулга, үзээрэй

За энд хэзээ хаана авуулсан зэргийг үл харгалзан манай ангийнхны ихэнх нь үзэж харж байгаагүй зургуудыг тавилаа. Үзээрэй














Хараад байсан чинь дандаа Санхүү 1в-ийнхний зургууд байна хэхэ. Дараа үргэлжлүүлнэ ээ.

6 дугаар сарын 25, Энэ бол дэлхий дахинд тохиосон ХАР өдрүүдийн нэг

Тийм ээ, та бүхэн дээрх гарчигнаас юу хэлэх гээд байгааг тааварласан биз ээ. Энэ 6 сарын 25 бол 2009 оны нэг өдөр байсан билээ. 2009.6.25 ны өдөр дэлхий дахинд хэзээ ч нөхөж баршгүй их гарз тохиосон нь дэлхийн поп хөгжмийн хаан, MICHEAL JACKSON хорвоог орхисон юм. Яг энэ өдрийг би дурсаж байна, бид, дэлхий дахин, хөгжим сонсдог сонсдоггүй хэн ч ялгаагүй, бид бүхэн дурсаж байна..бид харамсан гашуудаж байна. Энэ өдөр түүний хийж бүтээсэн бүх алтан бүтээл, тоглолтуудыг олон нийтийн сувгуудаар цацаж, түүний алтан шарилын өмнө лаа асаацгааж байна.









Тийм ээ, тэр хэзээ ч дахин давтагдахгүй.. Түүн шигээ дэлхий дээр үлдэж хоцорсон бүхний сэтгэл зүрхэнд тэр дуугаа дуулсаар байх болно. Тэр бүхний чихэнд би хэзээ ч унтрахгүй гэж шивнэсээр байх болно.
Дэлхий дээр хийж бүтээсэн бүхний чинь төлөө..
Бид таныг хүндэтгэж байна,, Дэлхий дахин таныг хүндэтгэж байна...

powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль