Хэрэг болох мэдлэг
22:50
Budmaa
,
3 Comments
За нэтээр явж байсан чинь нэг хэрэгтэй юм байна. Та нарт дамжуулъя гэж бодлоо.
Гар утас хэрэглэх соёл
Орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшилийн нэг тод жишээ телефон харилцааны шинэ ололт нь үүрэн телефон юм. Соёлч эсвэл бүдүүлэг байдал гар утсыг хэрхэн хэрэглэж байгаагаар нь илрэх нь бий. Учир нь хаана ч, ямар ч нөхцөлд хэзээ ч гар утсаар харилцах шаардлага гарч болох учраас харилцааны ёс зүй, хэрэглээний соёлд нийцүүлэн ашиглаж сурах шаардлагатай. Юуны өмнө гар утас руу залгасан тохиолдолд ярих боломжтой байгаа эсэхийг нь заавал лавлах нь зүйтэй. Мөн хэлэх, ярих зүйлээ урьдчилан төлөвлөөд богино хугацаанд оновчтой ярих хэрэгтэй. Гар утсыг авахдаа шууд нэрээ хэлж авах нь хамгийн зөв харилцаа бөгөөд хаана нь ч мөнгө, цаг урсаж буйг хэзээ ч мартаж болохгүй. Нэрээ хэлснээр яриаг эхлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ утас залгасан таних танихгүй хэнд ч болов ярих бололцоог шууд олгодог. өөрөөр хэлбэл “уучлаарай, би Х-тэй ярих гэсэн юм. Та мөн үү? Гэх мэт яриаг товчилж өгдөг. Гар утас хэрэглэхдээ бусдын тав тух, амгалан тайван байдлыг нь хөндөж анхаарлыг нь сарниулах, түүнчлэн үл хүндэлсэн мэт харагдахаас болгоомжилбол зохино. Иймээс дараах газруудад гар утсыг хаасан байна. Үүнд: · Кино, концертын танхим, театрт · Бар, рестораны хооллох өрөөнд · Сүм, хийд, мөргөлийн газарт · Номын сан, уншлагын танхимд · Хурал, цуглаан, гэрээ хэлэлцээр дээр · Хичээлийн үед · Эмнэлэг, өвчтөн байгаа тасалгаанд · Ярилцлага хийж байхад тус тус унтраана Хэн нэгэнтэй ярьж, харьцаж буй үед гар утас дуугаран зайлшгүй шаардлагатай байгаа нөхцөлд үгээр болон дохио зангааны хэлээр уучлал эрж занших хэрэгтэй. Ярьсныхаа дараа мөн богино тайлбар хийж сурах нь зүйтэй. Энэ нь хамаг бизнесийн нууцаа дэлгэж, тайлбарлаад бай гэсэн үг биш юм. Харин “таны яриаг тасалж үл тоомсорлосон хэрэг бус, тун чухал шаардлага гарлаа” гэдгийг илэрхийлж буй эелдэг, боловсон ёсны илрэл болно. Заримдаа чухал мэдээ, яаралтай дуудлага хүлээж буй нөхцөлд бол хурал, цуглаан, хичээл, зөвлөгөөн зэрэг олноор цугласан үед бусдын яриаг таслалгүйгээр дохио зангаагаар уучлал, зөвшөөрөл хүсч өрөөнөөс гарч ярих нь зохистой. Ресторан, бар зэрэг олон нийтийн газарт бол хувцасны өлгүүрийн ойролцоо, үүдний хонгилд очиж ярьдаг. Ажил хэрэгтэй холбоотой, алба амины яаралтай зүйлээр гар утасны давуу талыг ашиглан хаана ч хэзээ ч ярих бололцоотой боловч, мөн бусдаасаа уучлал гуйсан хэдий ч олон дахин ингэх нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж залхааж болох талтай. Нэрийн хуудсан дээр гар утасны дугарыг ихэвчлэн хэвлэдэггүй бөгөөд шаардлагатай үед өөрөө гараар бичиж өгдөг ёстой. Бусдын гар утасны дугаарыг өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр хэн нэгэнд, ялангуяа танихгүй хүнд зааж өгөхийг маш бүдүүлэг хэрэг гэж үздэг. Гар утсыг зүрхэн тус газар авч явдаггүйн дээр зохиулалтын гэр, саванд хийх нь зүйтэй. Мөн автомашин жолоодох, суурь машин техникийн зүйлтэй харьцаж байхдаа гар утсаар ярихаас аль болох зайлсхийх нь эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой Гар утасны болон бусад тоног төхөөрөмжийг зөв ашиглах, аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах нөхцөлүүдэд гар утсыг асаах, хэрэглэхийг эрс хориглодог. Үүнд: * Дуу цахилгаантай бороотой үед нийтийн тээврийн хэрэгсэлд болон олон нийтийн дунд * Онгоцоор зорчих үед * Шатхуун түгээх газарт * Химийн урвал явагдаж буй нөхцөлд * Тэсэрч дэлбэрэх зүйлийн дэргэд эмчилгээний болон бусад зориулалтын электрон багаж хэрэгслүүдийн дэргэд зэрэг болно Гар утсыг эзэмшигч нь энэ мэтээр харилцааны соёл, боловсон ёсыг мөрдөхийн зэрэгцээ хэрэглээний соёлын дагуу ашиглаж байх нь зүйтэй юм. Жишээлбэл: * Зайг шаардлагатай хугацаанаас нь илүү хугацаагаар цэнэглэхээс татгалзах * -150-аас хүйтэн, +600-аас халуун газарт, мөн нар туссан газар, телевиз, хөгжим, хөргөгч, электрон цаг, соронзоны дэргэд тавихгүй байх * Хуурай алчуураар бус бага зэрэг чийгтэй, зөөлөн алчуураар цэвэрлэх гэх мэт Богино долгионы радио станц-раци хэрэглэж буй тохиолдолд яриа маш товч, зөвхөн “тийм”, “үгүй”, “мэдлээ” гэх мэтээр хариулахаас богино байх ёстой. Урт тайлбартай, нарийн ширийн зүйлийг рациар ярьдаггүй.
За үүнийг уншаад гар утас хэрхэн соёлтой хэрэглэхийг мэдэж авна гэдэгт итгэлтэй байна.
bayarlala
heregtei ym bn
.bayarlala