Анхны нийтлэл: Төрсөн өдрийн мэнд, Тэмүүлэй

Сайн байцгаана уу. Аагим халуун зуны гал халуун мэндийг хүргэе.
Хичээл амраад удаагүй эл хуль өдрүүд үргэлжилсээр. Нэг л эвгүй байгаа ч амралт гоё байгаа гэдэгт итгэлтэй байна. За энэ нь яахав гол ажилдаа орохоо мартах дөхлөө.
Happy birthday
Санхүү 2в ангийнхны төрсөн өдөр үргэлжилсээр. Мэдээж энэ зуны эхний төрсөн өдрийн эзэн манай ангийн нялх гишүүдийн нэг Тэмүүлэй юм.
Мягмарсүрэн овогтой Тэмүүлэй нь 1991.06.18- нд Сэлэнгэ аймагт аа ээжийнхээ нар, эх орныхоо иргэн нь болон мэндэлжээ. Тэрээр Сэлэнгэ аймгийн 4-р 10 жилд 8-р анги хүртэл суралцсан бөгөөд Сант дунд сургуульд 11-р ангиа дүүргэсэн. Улмаар 2008 оны 9н сард Санхүү 1в гэсэн гэр бүлийн гишүүнээр элсэн суралцаж байгаа билээ.
Тэмүүлэй маань багадаа их зожиг дуу муутай хүүхэд байсан ба түүнд бригадын 4 шиг яг тийм 4-н багын найз байдаг бөгөөд нэмж сонирхуулахад гэрийнхэн нь багад нь Янзаак гэж дууддаг байсан гэнэ шүү.

Өдгөө бидний мэддэг Тэмүүлэйг дээр миний бичсэн зожиг даруухан гэснээс тэс ондоо нийтэч, хөдөлгөөн ихтэй, нийгмийн идэвх санаачилга сайтай ер нь л манай ангийн уриалагч болсон хүүхэд гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Өөрийн зожиг бүрэг занг уйгагүй оролдлогоороо эвдэн гарч өөрийгөө шинээр нээж чадсан төдийгүй үргэлж өөрийгөө хурцалж, өөртөө итгэлтэй байж чадаж байгаа нь түүний хамгийн сайн тал нь. /гэхдээ миний хувьд шүү/ Юм л бол ангийнхны амны уншилга ярианы гол сэдэв ч юм шиг байдагт нь зарим хүмүүс /жич: би нтр/ лав атаархдаг.
За ингээд эцэст нь нийт анги хамт олных нь зүгээс төрсөн өдийн мэндийг хүргээд амьдралаас авахыг хүссэн бүхнээ аваарай. Найздаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

8 Response to "Анхны нийтлэл: Төрсөн өдрийн мэнд, Тэмүүлэй"

  1. ichko says:

    yoyo. ene ch tm amar ajil bish bolotoi gj .

    ichko says:

    za .dahin torson odriin mend

    ooo ene fond ni tanihgui bnaaa

    chuka says:

    temka aa chinii byaluu goy amttai baisan shuu, bas bayrlasan

    Budmaa says:

    За энэ Ичкогийнхоо анхны нийтлэлийг засаж орууллаа, та бүхэн дахин сонирхоорой.хэхэ, Гоё болсон байна лээ.

    Budmaa says:

    За Ичкогийнхоо анхны нийтлэлийг засаж орууллаа, та бүхэн дахин сонирхоорой,хэхэ, гоё болсон байна лээ

    temuulei says:

    bayarlalaa angiin anduuddaa uulzaagui ch gsen uulzsan ym shg l bnaa gj aja aja amjilt angiinhaan!!!!!!!

    ichkogiiin anhnii niitlel goe boljee. hehehe tursun uduriin mend hurgii yanzaakt hehehe

powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль