Шинэ жил-нэг минутын үнэ цэнийг мэдрүүлдэг
02:54
Budmaa
,
8 Comments
Шинэ жил дөхөхөд монгол улс ч бус, дэлхий маань тэр чигээрээ хөл хөөртэй болох юмдаа. Улаанбаатар хотод 23:55 болж байхад гадаа хүмүүс гарчихсан салют хөөргөж охид хүүхнүүд инээлдээд л, зарим нэг нь гэртээ ширээгээ тойрон хайртай хүмүүстэйгээ суучихсан гартаа оргилуун дарс бариад ерөнхийлөгчийн үгийг сонсож суудаг.
Он гарахад хэдхэн минут дутуу байхад хүмүүсийн хамаг амьдрал идэвхжин, ямар нэгэн шинэ гайхамшигтай зүйл тохиох гэж буй мэт хүлээн амьсгаа даран суудаг.
Ганц минутаар биш, секундээр биш, юугаар ч амьдрал хэмжигдэхгүй. Зүгээр л гэнэт л он гарчихдаг. Үүний адилаар зүгээр л сууж байтал хамаг амьдрал өнгөрч орхих вий. Амьдрал урссаар байна.
Он тоолол гэдэг нь хүмүүн төрөлхтний зохиосон зүйл. Түүнгүйгээр амьдрал үргэлжилж л байгаа.
Харин шинэ он гэдэг нь энэ бүхний дээд хэмжүүр ба үүгээр хүн баримжаа авч амьдарч байдаг юм. Яагаад шинэ жил болоход хүмүүс муу бүхнээ ард үдэж, гарч буй жилд сайн сайхан зүйлсийг хүсч ерөөдөг вэ?
Миний бодлоор ийм зүйл нь хүнд өөрт хэрэгтэй мэт. Хэрвээ тэр нэг хүний амьдрал өөрт нь хэцүү санагдаж байсан бол ирэх онд би өөрөөр амьдрана, хэрвээ тэр нэг хүний амьдрал амжилт ололтоор дүүрэн байж чадаагүй бол, за яахав, энэ жил би цоо шинээр үзээд алдана гэх мэт.
Хүний энергийг цоо шинээр өөрчилж чадах, шинэ хүч сэлбэн оруулж чадах гайхамшигтай баяр бол шинэ жил ажээ.
Ийм утгаараа шинэ жилийг догдлон хүлээж авахаас өөр аргагүй юм.
Оршил хэсэг нэг иймэрхүү. Энэ шинэ жилийн баяраар юу бодсон санаснаа хуваалцлаа.
Хэрвээ та 2010 онд санаандаа хүртэл суралцаж чадаагүй бол, санаандаа хүртэл амьдарч чадаагүй бол, санаандаа хүртэл нөхөрлөж чадаагүй бол 2011 онд энэ бүхнийг яг цоо шинээр, эрч хүч алдахыг мэдэхгүй, эцэж цуцахгүй хөдөлмөрлөөрэй. Хийхийг хүссэн зүйлээ өөрийн бүх зүрх сэтгэлийг зориулж, бэрх даваа хаа байна! нааш ир! надад хэд ч байсан би давна гэж хэлж чадах зоригтой хүн болохоор зүтгээрэй.
Ямар нэгэн зүйлийг зорьдог бол үүнийхээ төлөө юу ч хийлгүй, зөвхөн мөрөөдөж суух нь мөрөөдлийг мөрөөдөл л болгодог юм. Мөрөөдлийнхөө төлөө "ямар нэг зүйл" хийцгээе.
Шинэ онд улам сайн сурч боловсрох, улам илүү "хүн" байхын төлөө хөдөлмөрлөцгөөе. Болохгүй байгаа нэгэндээ хэлж, болж байгаа нэгнээ магтацгаая. Үнэнийг хэллээ гээд муу хүн болохгүй, бусдыг магтлаа гээд зусарч болохгүй. Үнэнхүү сайн явж байгаа нэгнийг урамшуулж сурах нь хүн болох нэг хөдөлгүүр. Үнэнхүү дорой ядмаг сэтгэлгээтэй нэгнийг түүнийг нь даван туулахад нь хамтран зүтгэцгээе.
Бидний эргэн тойронд дэндүү их залхуурал бий. Залхуурлыг даван гарахгүйгээр хэн ч юунд ч хэзээ ч хүрэхгүй. Яг одоо л хийнэ гэсэн сэтгэлгээгүй бол та түүнийг маргааш ч хийхгүй.
Та алдартай нэг хүнийг шүтдэг бол шүтээнтэй байхын учрыг өөрөөсөө асуугаарай. Та яах гэж түүнийг шүтдэг вэ?
Та өөрөөсөө тэр хүний сайн талыг нь биширч, өөрт байхгүй зүйлийг төлөвшүүлэхийг хичээдэг гэсэн хариулт олбол сайн. Энэ нь өөрийн бодолгүй болж, бусдыг хуулах гэсэн хэрэг биш бөгөөд харин ч өөрт үлгэр жишээ сайн зүйлийг бусдаас харж түүнийг төлөвшүүлэхэд муу нь юу байх билээ.
Нэг минутын үнэ цэнийг шинэ жилийн баяраар дөнгөж мэдрээд өнгөрөх биш, түүний хэрхэн үнэ цэнэтэйг энэ жилд харуулаарай.
Хэрвээ та амжилтад хүрч чадаад хэн нэгэн танаас энэ амжилтад яаж хүрэв ээ гэж асуувал БИ НЭГ МИНУТЫН ҮНЭ ЦЭНИЙГ ОЙЛГОСОН ЮМДАА гэж хариулаарай.
Та бүхнийг хүндэтгэсэн: Ц. Будмаа
Zorisondoo hureh ter tsagt zaaval neg minutiin une tseniig oilgoson ym gj heleh bolnoo.Bugdeeree uraghshaa
haayaa unshij uram avmaar niitlel bna . GL HF
bayaraaa gdg hund heregtei niitlel bna hehe
bayaraaa gdg hund heregtei niitlel bna hehe
uuniig unshaad uneheer ih uram orloo. hiie gj ih bodood bsan ch yag hj chadahq ymar neg jhn huch dutaad bsiin nadad. odonoos ulam ih hicheej sn surch bas sn eej bnaaa hehe Budmaad bayrlalaa,mash heregt yum bichjee
uuniig unshaad uneheer ih uram orloo. hiie gj ih bodood bsan ch yag hj chadahq ymar neg jhn huch dutaad bsiin nadad. odonoos ulam ih hicheej sn surch bas sn eej bnaaa hehe Budmaad bayrlalaa,mash heregt yum bichjee
wow. bugded ni amjilt.
wow....................