BREAKING NEWS!!!
Ойрд нийтлэл бичсэнгүй, энэ хугацаанд ангийханд маань их л зүйл зүйл болж өнгөрлөө.
Буяка маань хүүхдээ төрүүлэхээр явчихсан байдаг, анги маань цөөхөн дээрээ улам цөөхөн болчихсон ч юм шиг. Үүнийг ашиглан Буякаадаа амархан сайн төрөөд, эрүүл чийрэг хөөрхөн хүүхэдтэй болоорой, ангийнхан чинь тэсэн ядан хүлээж байгаа шүү гэж хэлье. Бараг өдөр болгон хүн болгон Очоотой таарахаараа Буяка төрсөн үү гэж асуудаг байхаа, хэхэ.
За тэгээд энэ хооронд Давкагийн маань төрсөн өдөр тохиосон, Ичко маань баярын нийтлэлийг хугацаа алдалгүй бичсэн байсан. Давкадаа хожимдсон ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе ээ.
Дараагаар нь ангиудын хооронд Банкны тогтолцооны загвар гаргах тэмцээнд манай анги маш идэвхтэй бөгөөд чанартай оролцсон бөгөөд одоогоор загвар маань Оюун багшид байгаа бөгөөд сонинд гаргана гэсэн шүү. Энэ дашрамд тус тэмцээнд идэвхтэй сайн оролцсон ангийнхандаа талархал илэрхийлье.
Үүний дараа Монголын санхүүчдийн өдрийг угтан санхүүгийн тэнхимээс зохион байгуулсан спорт, мэдлэг, урлагийн тэмцээн ерөнхийдөө өчигдөр албан ёсоор болж өнгөрлөө
Үүнд бага хүн амтай гэлтгүй Даатгал 3 анги маань бүх зүйлд ямар ч ангиас илүү идэвх зүтгэлтэй сайхан оролцож дуусгалаа.
Дан ялангуяа өчигдөр болж өнгөрсөн урлагийн тэмцээний төрөлд ангиараа 2-р байрыг эзэлсэн нь үнэхээр бахархууштай байлаа.
Үүнд сайн мэндчилгээ, сайн дуу, сайн жүжиг, сайн бүжиг нөлөөлсөн нь дамжиггүй. Бүжгийн төрлөөр Тэмүүлэй, мөн миний бие "аваргалсан" билээ, хэхэ. За мөн жүжиг маань элдэв пактгүй, утга санаа илэрхий сайн болсон гэсэн дүгнэлт авч байлаа. Одмаа, Баяр-Эрдэнэ, Саруул, Нандин-Эрдэнэ, Урангоо, Ариунцацрал нар маань их хүчин чармайлт гаргасан нь энэ амжилтад нөлөөлснийг тэмдэглэх хэрэгтэй.
Бас нэг зүйлийг яалт ч үгүй онцлох хэрэгтэй. Мэндчилгээг эцсийн мөчид Нандиа маань аварсан юм шүү. Хэрвээ Нандиа намайг хатгаагүй бол мэндчилгээ маань хуурай болох байлаа.
За тэгээд манай бусад хүмүүс яасан бэ гэвэл урлагийн авьяас нь ГЭНЭТ гэнэт тодорсон байгаа. Жишээлбэл, Ичко маань тайзан дээр гарч анх удаа шахуу микрофон барьж мэдээ уншсан, бас жүжиглэсэн. Чука маань бөөгийн дүрийг итгэтэл амилуулсан, онгод нь ороод хэлж байгаа үг зэрэг нь бол сайн байна лээ, хэхэ. Мөн Энхбат маань гэнэт бүжиглэдэг болсон. Цэнгээнт бүжгийг сайн бүжиглэсэн шүү. Бас Золзаяа маань цэнгээнт бүжиглэсэн. Бусдаасаа хамгийн эвсэлтэй нь байсан шүү. Тайз нь өсгийтэй гуталтай байтугай кэттэй бүжиглэхэд гулгаад их хэцүү байхад Золзаяа маань сайн байсаан.
Зоригоо алдарт найруулагчид маань эзэн хаан Чингисийн дүр зохисон харагдана лээ,сургаал айлдаад л хэхэ.
За ингээд доор уг өдрийн фото сурвалжлага болгон хэдэн зураг тавилаа
Одмаа Тэмүүлэй хоёрын үйл явдал өгүүлсэн зураг..хэхэ
Тэмцээний үеэр
Шадар 4 цэрэг..
Цацаагийн модел төрх энд илэрч байна.. хэхэ
За ингээд өөр олон зураг бий. Цаашид тавих байх.
Нөхдөө, одоо ирэх олон олон ажилдаа амжилттай оролцоорой, хичээлээ сайн хийгээрэй, удахгүй өөр нэгэн амжилт бүтээл дүүрэн нийтлэлээр эргэн уулзана аа. :D
wow unen goy haragdaj bna tsuuhun hdn zurag harahd l goy bsan ni todorhoi sanagdaj bnaa bugded ni bayr hurgie kkk uneheer sn bnaa daatgalinhaan ta narta hairtai shuu goy goy manaihan goy
Daatgaliin nuhudduu bayar hurgie.
tusgailan TEMUULEI, BUDMAA mun CHULUUBAATAR nartaa bayar hurgie.
SAKHUU-V-inhend awyasgui hun bdiimuuu hehe. Ireh jild iluu undur amjilt gargana gedeg itgeltei bnaa. amjilt
hehe.laitai .daatgaliinhan goe bn lee.taasartsan.
niitlel bnga bichij bailda.ntr.tsaashid amjilt.
bas nemj helehed sezed orson nuhduudde bayar hurgie. teged zurgaa ogoorei.angiinhandaa.toloologch bolgoj tavie.ntr
keke hamgiin tvrvvnd angiihandaa bayr hvrgey
vneheer sain orltsson shvv. yaasan ch mundag bvjiglediin
yaasan ch saihan duuldiin keke
bvgdeereei setgel zvrhee shingeej idevhitei oroltsson ii vr dvn yum shvv (zarim neg zvilsiig es tootswol)
za tegeed huuchin angiihandaa bayriin mend hurgey, bas gaihaltai baisan shvv, mania angi 2t orj bgaa yum shig l sanagdsan...
ugaasaa l tiishd :P yum shig sanagdaad ntr ain hah