Niitlel

Сайн байцгаана уу, салхи шуурсан, нар шарсан 5-р сарын өдрүүд дүүрч байгаа энэ үед энэ сард болоод өнгөрсөн, болж байгаа, болох гэж буй мэдээллийг нөхөн, бас урьдчилан хүргэе ээ.
За тэгэхээр, энэ сарын 3 болон 4ний өдрүүдэд манай ангийн хоёр хүүхдийн төрсөн өдөр дараалан тохиосон байгаа. Энэ бол Энхболдын Энххулан болон Пүрэвдоржийн Буянхишиг нар юм.
Алс холын арлын Япон оронд сурч амьдарч байгаа Энххуландаа ангийнх нь андуудын зүгээс баяр хүргэж байна. Амжилттай сурч хөдөлмөрлөж эх орондоо буцаж ирээд ихийг хийж бүтээгээрэй гэж ерөөе өө.

Харин эх орондоо буй Буякагийнхаа төрсөн өдрөөр биечлэн мэнд хүргэж, зарим охидууд зургаа татуулаад амжсан гэж байгаа. Энд тухайн өдрийн зурган сурвалжлагыг тавилаа.









































П.Буянхишиг нь ангийн анд Одмаагийн адил арван жилээ Дэлгэрэх дунд сургуульд дүүргэсэн бөгөөд төгсөлтийн өнөө олон шалгалтыг нь маш амжилттай даван Эдийн засгийн сургуульд орж ирж бидэнтэй нэгдсэн билээ. Ангийн ажилд маш идэвхтэй, нийтэч тэрээр өөрийн өвөрмөц зан байдлаар бусдаас ялгардаг. Бусадтай найзархаг нөхөрсөг, илэн далангүй бас нэлээд хөгжөөнтэй харьцаатай түүнийг ангийнх нь хамт олон үргэлж хүндэлж явдаг юм. 2010 оны 3-дугаар сард тэрээр ангийн даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж илт давуу ялж үүүнийгээ ч дахин баталсан билээ.
Буяка маань сагсан бөмбөгийн спортыг сонирхон үүгээрээ олон тэмцээн уралдаанд ордог бөгөөд хамгийн сүүлд тэрээр сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсоныг урьд дурдаж байсан билээ. Бас урлагийн үзлэгт төрөл бүрээр оролцож ангийнхаа ажилд бие сэтгэлээ бүрэн зориулж чаддаг манай ангийн хамгийн идэвхтэй гишүүдийн нэг юм.
За ингээд өөрт хүлээсэн үүрэгт ажлаа маш сайн гүйцэтгэж яваад ангийнх нь хамт олны зүгээс баяр талархал хүргэхийн ялдамд сурлага хөдөлмөр, урлаг спортын өндөр амжилтаар үргэлж бялхаж яваарай гэж ерөөе.

За тэгээд уг нийтлэлийг хүлээн авч санал сэтгэгдлээ бичиж үлдээнэ гэж найдаж байна. Удахгүй болох шалгалтын асуултуудын хариултыг хүлээн авч тавих болно.
Ирэх хэдэн өдрүүдэд бас л бөөн бөөн төрсөн өдрүүд тохиох бөгөөд 5 дугаар сарын 22, 30-ны өдрүүдэд Уянга, Жаргалмаа нарын маань 20 насны төрсөн өдөр болох юм.

16 Response to "Niitlel"

  1. Budmaa says:

    za say niitlel bichih gej udaj yawsaar baigad say l bichih bolomj oldow. enhhulan, buyka nart sorry shuu, hehe, tursun udriin mend nuhun hurgey ee!!

    Budmaa says:

    za shalgaltiin huwaari bugdeere awsan baiha, shalgaltiin asuultiin hariultuudaa negteed uguurei.
    za tegeed bugdend ni amjilt

    zugaalgiin huwid yawah n yawah baih, heze, hasha n bas l todorhoigui baih shig bainaa

    khulan says:

    uu yostoi ih bayarlalaaa.. end bi hicheeneeee.. ta nar ch gsn naanaa hicheegeerei.. bid chadnaaa

    ichko says:

    enhhulandaa ongorson ch gsn hurgie amjilt

    ichko says:

    buyakadaa dahin bayarv hurgie

    ichko says:

    enhhulandaa ongorson ch gsn bayar hurgie

    ichko says:

    enhhulandaa ongorson ch gsn bayar hurgie

    ichko says:

    enhhulandaa ongorson ch gsn bayar hurgie

    ichko says:

    buyakadaa ch bs dahin bayar hurgie

    ichko says:

    neeree bs Uyangaadaa ch bs torson odriin mend .jich budmaa ajlaa martvaa yaraltai

    ichko says:

    neeree bs Uyangaadaa ch bs torson odriin mend .jich budmaa ajlaa martvaa yaraltai

    ichko says:

    buyakadaa ch bs dahin bayar hurgie

    dewruun says:

    za tegeheer tursun hun bvrt bayriin mend hurgey. gehdee zarim humuus turuugui yum shig bgaa yumaa, bi ih gaihaad bgaaen

    dewruun says:

    uu tiin ted chin hunjild bish hudsund tursun humuus shde. tegeheer arga sh ugui biz

    buykaa says:

    Huuye end bga minii zurgiig hide hiij tus bolooch

    Budmaa says:

    3 jiliin daraa comment bichsen tohioldol bolov.

powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль