Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр

Өчигдөр буюу 3-р сарын 8-нд ангийн хэсэг залуус маань Цэ-д Хулангийн төрсөн өдрийг тэмдэглэн суугаа охид дээрээ ирж мартын 8-ныг хамт тэмдэглэлээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэсэн биш, эмэгтэй хүн эрэгтэй хүнээс юугаараа ч дутахгүйг харуулахаар Ичко маань ангийн хөвгүүдтэй гарын хүч үзэлцэж байлаа. /Зургийг доор хавсаргав./
Дараа нь Цэ-ээс гарч сургууль орон ярилцахаар товлосон байсан урлагийн бага наадамд үнэхээр орох эсэхээ шийдвэрлэсэн бөгөөд олонхийн саналаар санхүү менежмент ангийнхан энэ наадамд орох болсон юм. Харин юу хийх вэ гэдгээ сайн шийдэж чадаагүй бөгөөд маргааш буюу 3сарын 10нд бүгд хурлаар нарийвчлан хэлэлцэх болно оо. Шийдэж чадсан бол хийх зүйлийнхээ 50хувийг хийсэнд тооц гэдэг тул үлдсэн зүйл нь хялбархан байх байх гэж найдаж байна.
Бүтэн сайн өдөр буюу 3 сарын 7 нд болсон сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд манайхнаас Буянаа, Одмаа нар амжилттай оролцсон билээ. Санхүүгийн тэнхимийн шигшээ багийн бүрэлдэхүүнд орж тоглосон Одмаа маань уг тэмцээнээс хүрэл медаль хүртсэн баярт мэдээг нийт анги хамт олондоо хүргэе ээ!! Тун удахгүй шагнал гардуулах ёслол болох бөгөөд тэндээс шууд сурвалжлагаар Одмаагаа уулзуулах болно оо.



7 Response to "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр"

  1. Budmaa says:

    Congrats to Odmaa,,

    111 says:

    Уяхан аашинд чинь хатуу бүхэн зөөлөрч
    Уран хоолойд чинь сэтгэл бүхэн нялхарч
    Бүүвэйн зөөлөн дуунд чинь үр бүхэн тайвширч
    Бүсгүй хүний эрдэм агуу төгс билээ
    Хатуудаа хатуу хорвоогийн Хахиран аашийг зөөллөх
    Хатангоо ангийн эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргье

    Их хэргийг бүтээх гэж
    Их хүмүүс төрдөг аж
    Иймгүй сэн бол, орчлон
    Ингэж хөгжих ёсгүй санж

    Танд зориулж бичлээ...


    Ангийн нийт охидууддаа ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН баярын мэндийг хүргэе.

    Одмаадаа тусгайлан хүрэл медал авсанд нь баяр хүргэе.

    ichko says:

    za .yu ch gsn angiin hovguuddee bayarlala.

    khulan says:

    yamar goy yum be bugded n bayar hurgii...

    ganzorig says:

    saruul tsaana ni ajlaa hj bh shivdee.haha.

    buykaa says:

    manaihaan bugdeeree shalgaltandaa sn beldeerei ok ok amjilt

powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль