Судалгаа дууслаа
20:36
Budmaa
,
5 Comments
За тэгэхээр өнөөдрийн энэ билэгт сайн өдөр бид бүгдийн сар жилээр сунжирсан, заримынх нь толгойны өвчин болсон судалгааны арга зүй хичээлийн сүүлийн ажил болох илтгэлийг амжилттай тавьж өндөрлөлөө. Бүх багууддаа судалгаагаа сайн хийж гүйцэтгэсэнд баяр хүргэхийн дашрамд илтгэлийн уур амьсгалыг хөгжилтэй болгож өгсөн "5 Шарга" багийнхан, тэр дундаа багийн ахлагч Зоригоодоо баяр хүргэх нь зүйтэй болов уу.
Тэгэхээр энд манай багийн хийсэн судалгаанд үндэслэсэн зарим шүүмж дүгнэлтүүдийг бичихээр шийдлээ.
Манай багийн хувьд бакалаврын сургалтын хөтөлбөрийн чанар, бодит үр дүнгийн талаарх судалгааг хийсэн билээ. Харин энд хувь хүний зүгээс шүүмжилмээр зүйлүүд олон харагдаж байсныг судалгааны дүгнэлтэд оруулж өгөөгүй юм.
Хамгийн эхэнд, сургалтын төлбөрийн асуудал тавигдана. Манай сургалтын төлбөр жил бүр тогтмол нэмэгдэж байдаг. 2006-2009 оны хооронд сургалтын төлбөр 4900000-890000 болтлоо буюу 3 жилийн дотор ойролцоогоор 2 дахин нэмэгдсэн байна.
Сургалтын төлбөрийн өсөлтийг зохих түвшний хүмүүс нь нийгэм эдийн засгийн байдал, өөрөөр хэлбэл инфляцийн шууд нөлөө гэж тайлбарлах нь олонтаа. Гэтэл манай эдийн засагт 50%-н инфляци гараагүй шүү дээ. Хүрдэг байлаа ч юм бүрийн үнийг 2 дахин нэмэх буюу сургалтын төлбөрийг 2 дахин өсөхөд шударгаар нөлөөлсөн байх учиргүй. Үүнд багш нарын цалинг нэмэгдүүлсэн, сургалтын чанарыг сайжирсан гэсэн тайлбар нэлээд амжилт олох байх. Гэтэл ажилгүйчүүдийн тоо жилээс жилд өссөөр л байна шүү дээ. Бид төлбөрийг 2 дахин нэмж төлсөн бол 2 дахин чанартай боловсрол эзэмших хэрэгтэй. Үгүй юм аа гэхэд 1 дахин өндөр мэдлэг, 1 дахин соёлтой орчин, 1 дахин тохилог орчинд сурч хөдөлмөрлөх ёстой. 1 дахин соёлтой номын санч, 1 дахин соёлтой өлгүүрчин, 1 дахин чанартай хоолоор үйлчлэх гуанз бидэнд байх хэрэгтэй. Бид үүнийг ингэж өөрчлөгдөж чадсан уу гэдийг бид мэдэх билүү?
Өөр нэг "гомдолтой" асуудал бол оюутны танилцах дадлагын багц цаг юм. Бид бакалаврын 1-р курсэд хэр их цагийг юунд зарцуулж өнгөрөөдгийг мэдэх үү? Бид суурь хичээлүүдийг маш их цагаар үздэг. Курс дээшлэх тусам мэргэжлийн хичээлүүд ордог бөгөөд тэдгээр нь өмнөх курсын ерөнхий эрдмийн хичээлүүдийн цагтай яг ижил цагтай. Энэ нь оюутнуудад мэргэжлийнх нь хичээлийн үнэ цэнийг дутуу ойлгуулж ингэснээр чухал хэрэгцээтэй хичээлүүддээ бусад хичээлүүдтэй ижил цаг зарцуулж, ижил хандлагаар хийх нөхцөлийг бүрдүүлж байна. Дээр нь нийгмийн ухааны хичээлүүд оюутнуудын цагийг үнэхээр их үрдэг. Уг нь тодорхой, маш цөөхөн, хүнд тогтож үлдэхүйц системтэй мэдлэгийг 1 эсвэл 2 кредитэд багтааж өгөөд үлдсэн цагийг мэргэжлийн хичээлүүдэд хуваарилбал хаана хаанаа илүү хэрэгтэй баймаар. Ядаж л МУИС-с төгсч гарах боловсон хүчний мэргэшил сайжирна шүү дээ. Цаашлаад МУИС-н нэр хүндэд ч хэрэгтэй гэсэн үг. Өрөөсгөл тал байгаа ч энэ бол бодох л хэрэгтэй асуудал.
Оюутан бүхэл бүтэн 3 жил суралцаж ирээд үйлдвэрлэлийн дадлага хийх болоход урьд өмнө үзэгдэж харагдаагүй гайхамшигтай нүүр тулна. Энэ юу гэвэл үйлдвэрлэлийн дадлага ганцхан кр байх нь тэр. Тэрээр урьд өмнө нь социологийн үндэс, сэтгэл судлал, байгаль хамгаалал, найруулга зүй хэмээх хичээлүүдийг 3 кр үзэж байсан болохоороо үйлдвэрлэлийн дадлага 1 кр байсанд ухаан алдатлаа баярлах уу? Үгүй л болов уу. Энэ нь манай сургуулийг практик бус, онол сургууль гэж хэлэхэд хүргэж байна. Олон түмний дунд ч ийм яриа байж л байдаг. Бид сургуулиараа бахархдаг хүмүүс. Би ч маш их бахархдаг. Гэтэл үүний цаана бидний эрх ашиг яригдаж байна. Бид өөрсдийн ирээдүйг бодох ёстой болохоос биш, сургуулийн нэр хүнд ийм байна гэж өөрсдийн эрх ашгийг хоёрдугаарт тавих нь ичмээр зүйл биш гэж үү. Бид чинь оюутан хүмүүс. Үүгээрээ бид үйлдвэрлэлийн дадлагыг 1 биш, ядахнаа бусад сонгох хичээлүүдтэйгээ тэнцүү хэмжээнд цагийг нь хуваарилаач ээ гэж ГУЙМААР байна.
Дадлагатай холбоотой энэ дүгнэлтийг манай судалгаа баталж өгсөн юм. Үйлдвэрлэлийн дадлага хэр үр ашигтай болсон бэ гэсэн асуултад нэг ч хүн сайн, ядахнаа хангалттай гэж хариу өгсөнгүй. Бүгд л дунд зэрэг гэжээ. Яагаад ингэж үзэхэд хүрэв гэсэн асуултад ганц нэг хүн очиж ажилласан байгууллагын харьцаа муу байсан гэснээс бусад нь сургалтын багц цаг хангалттай байдаггүй гэж хариулсан байна.
За ингээд манайхаан, дотроо нэг зүйл тунгааж байх цаг болжээ. Хэрвээ сургууль дадлагын багц цагийг биднийг төгсөхөөс өмнө нэмж чадахгүй бол бид л өөрсдөө бие дааж дадлага хийж явахгүй бол төгсч гарсан хойно биднийг ямар байдал угтахыг ёстой тааварлашгүй болсон байна шүү..
Энэ учир шалтгааны төөрөгдөл байх оо!
Захирал маань дээрээ хэдэн захиралтай юм бол доо энэ л сонин байна...
yag zov.sn bn .
Zuv zuv...hehe /Chukadav/
hahah ene soso gj hen be?
coco ch yumuu