Их тооны хууль

Hi all, Аль дээр нэг Их тооны хуулийг хэрхэн зөрчигддөгийг тайлбарлана гэж ам гараад мартсан бөлгөө. Энэ нь хөгжилтэй бөгөөд практик тайлбар учраас онолын түвшинд мэдлэг эзэмшсэн хүмүүс байвал үүнийг уншаад хэрэггүй гэж урьдаар хэлье ээ, :D
За тэгэхээр 1сарын 14нд ангиараа явсан зугаалганы төгсгөлийн хэсэг буюу бөөнөөрөө нийлж хулгайч цагдаадсан үед тоглоомонд оролцсон хүмүүс энэ талаар мэдэж байгаа байх аа.
Энэ үед 9-10 хүн ширээ тойрон суусан байсан бөгөөд бүгдэд нь тоглоом эхлэхэд хөзрийг доош нь харуулж сугалуулдаг байв. Хөзрөө авсан хүмүүс бүгд юу авснаа харцгааж тоглоомыг эхлүүлдэг бөгөөд "хулгайч", "цагдаа", эсвэл "энгийн иргэн" гэх статус ноогддог байсан юм.
Тоглоом эхлээд эхний шөнө өнгөрсний дараагаас Чукагийн амнаас "Их тооны хууль зөрчигдлөө!" гэх үг үргэлж гарах болсон ба энэ нь ихэвчлэн Будмааг тоглоомноос нисгэх далд санаа агуулсан байдаг байлаа.
Ер нь тэгээд л яах ч аргагүй л нэг л янзын этгээд болоод байсан нь миний хүртэл гайхшралыг бараад байв. /Даанч янз янзын байдлаар "-Би биш" гэсээр Хулан, Уянгаа тэргүүтэй хүмүүсийн толгойг ээлж дараалан эргүүлж мэргэжилт нэгт нөхдөө нисгэж байгаад ч хамаагүй үлддэг байв, хаха/
Энэ үнэн үү гэвэл эрсдлийн онолын дагуу ерөнхийдөө тэр хуулийг нь бөөрөнхийлөн хэлбээс,
"Хэдий олон хүн хулгайч цагдааднав, төдий чинээ 1 статусын нэг хүнд ноогдох давтамж буурна" гэсэн утгатай байлаа. Тэгэхээр тэр хууль нь зөрчигдөөд байгааг би өөрөө хүлээн зөвшөөрөөд байгаа боловч хэнд ч хэлдэггүй байлаа. /Хэн тэгж тоглоомноос нисэхийг хүсэх вэ дээ, /
Тэгэхээр хүмүүс сугалаад байхад Будмаад дандаа "хулгайч" гэсэн статус ногдоод байх нь нэг талаар энэ хуулийг зөрчсөн болж таараад байсан байна. /if it goes wrong, then tell me why/
За тэгээд үнэхээр жаахан зөрчигдсөн тал бол байсан, харин үүнийг зах зээлийн алдаа гэдэг шиг тоглоомны алдаа, эсвэл хуулийн алдаа хэмээн нэрлэх нь хамаагүй л дээ.
Нэг иймэрхүү зүйл болж өнгөрчээ.
Тоглоом ч гэсэн утга учиртай болсон нь энэ л дээ. Сүүлд нь бодож байгаад учрыг нь олох асуудал дэвшүүлсэн Чукадаа талархал дэвшүүлье ээ хэхэ /Ойлголтыг гаргаж ирсэн хүн сэтгэгдлээ бичээрэй/

Санхүү хөрөнгө оруулалт хичээлийн лекц

За санхүү хөрөнгө оруулалт хичээлийн эхний 3 лекцийг багш явуулсан, түүнийг тавилаа. Татаад аваарай

Татах

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!!



Ангийнхандаа VXII жарны Илжиг хэмээх төмөр туулай жилийн мэндийг дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Туулай жилд эрдэм ном дүүрэн, идээ унд элбэг, амжилт бүтээлээр дүүрэн байж, ихийг хийж бүтээгээрэй.


Мөн эрүүл энх, аз жаргал, эд хөрөнгө арвин, аз хийморьтой байхыг хүсье.
****************Сар шинэдээ сайхан шинэлээрэй!*************

JAM

Сайхан амарцгааж байна уу, манайхан амралтаараа бөөнөөрөө уулзаж кино үзсэнгүй, хоол идсэнгүй, сургууль орсонгүй, номын санд суусангүй /за тэр нь ч юу юм бэ :D/, чаталсангүй, ямар нэг тоглоом тоглосонгүй ээ.
Тэгэхээр ангийн андуудаас гарч буй саналын дагуу Цагаан сарын дараа буюу 2 сарын 7, 8ны өдрүүдэд заал авах боллоо.
Энэ амралтын сүүлийн өдрүүд бөгөөд хамгийн идэвхтэй өдрүүдийг хамтдаа өнгөрөөцгөөе.
Цөмөөрөө идэвхтэй хамрагдаарай, бүр Буяка хүртэл ирнэ гэсэн шүү.. :P

За авна шоо, бүгд ирээрэй

Зугаалга 2011











powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль