JAM

Сайхан амарцгааж байна уу, манайхан амралтаараа бөөнөөрөө уулзаж кино үзсэнгүй, хоол идсэнгүй, сургууль орсонгүй, номын санд суусангүй /за тэр нь ч юу юм бэ :D/, чаталсангүй, ямар нэг тоглоом тоглосонгүй ээ.Тэгэхээр ангийн андуудаас гарч буй саналын дагуу Цагаан сарын дараа буюу 2 сарын 7, 8ны өдрүүдэд заал авах боллоо.Энэ амралтын сүүлийн өдрүүд бөгөөд хамгийн идэвхтэй өдрүүдийг хамтдаа өнгөрөөцгөөе.Цөмөөрөө идэвхтэй хамрагдаарай, бүр Буяка хүртэл ирнэ гэсэн шүү.. :PЗа авна шоо, бүгд ирээ...

Зугаалга 2011

...

Зугаалгаар

За манайхан өвлийн зугаалгаа өчигдөр хийж өндөрлөлөө. Гоё сонирхолтой зугаалга болсон гэж хувийн зүгээс дүгнэж байгаа, хэхэ. Өглөө 9-с цуглаад явна гэсэн төлөвлөгөөө маань удсаар удсаар сүүлдээ 12 гэж бөмбөгөр дээрээс идэх уух юмаа цуглуулаад явсан гэж байгаа.Энхбат, Одмаа хоёрын машинд хуваагдан суусан манайхан явсаар Саруулын зусланд ирж галаа түлж, цайгаа чанаж, хөнгөн хооллов. Цай чанах зуур гэрээр...

Зарлал

Хүний хөгжил сангаас олгох сургалтын төлбөрийн баримттай холбоотой бүртгэл сургууль дээр 01.12-01.19 дуустал явагдах юм байна. Хугацаа алдалгүй бүртгүүлээрэй.Доорх хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 ...

Зулаадаа төрсөн өдрийн мэндийг хүргэе,

Ойрын үед шалгалтуудад дарагдаад үндсэн ажлаа мартсан бололтой. Заримдаа мэдээллийг цаг тухайд нь хүргэж чадахгүй байгаад хүлцэл өчье.За. Ингээд алс холын солонгос улсаас анги хамт олонтойгоо зүрх сэтгэлээрээ байнга хамтдаа байдаг Алтанзулын маань төрсөн өдөр энэ сарын 3-нд болж өнгөрлөө. Оройтсон ч гэсэн найздаа төрсөн өдрийн мэндийг хүргэе. Аз жаргал, эрүүл энхийг хүсье. Амралтаараа заавал ангидаа...

Мөнгөний бодлого хичээлийн шалгалтын асуултууд

За өөрсдийн арга ухаан, гарамгай авьяасаа ашиглаад энэ линк рүү ороод аль нэг сонголтыг нь хийгээд шалгалтынхаа асуултуудыг татаад аваарай. Нийт 20 асуулт бий, шалгалт 1сарын 5ны өглөө 10 цагаас лекц5-д авна.Та...

Шинэ жил-нэг минутын үнэ цэнийг мэдрүүлдэг

Шинэ жил дөхөхөд монгол улс ч бус, дэлхий маань тэр чигээрээ хөл хөөртэй болох юмдаа. Улаанбаатар хотод 23:55 болж байхад гадаа хүмүүс гарчихсан салют хөөргөж охид хүүхнүүд инээлдээд л, зарим нэг нь гэртээ ширээгээ тойрон хайртай хүмүүстэйгээ суучихсан гартаа оргилуун дарс бариад ерөнхийлөгчийн үгийг сонсож суудаг.Он гарахад хэдхэн минут дутуу байхад хүмүүсийн хамаг амьдрал идэвхжин, ямар нэгэн шинэ гайхамшигтай зүйл тохиох гэж буй мэт хүлээн амьсгаа даран суудаг. Ганц минутаар биш, секундээр биш, юугаар ч амьдрал хэмжигдэхгүй. Зүгээр л гэнэт л он гарчихдаг. Үүний адилаар зүгээр л сууж байтал хамаг амьдрал өнгөрч орхих вий. Амьдрал урссаар байна. Он тоолол гэдэг нь хүмүүн төрөлхтний зохиосон зүйл. Түүнгүйгээр амьдрал үргэлжилж л байгаа. Харин шинэ он гэдэг нь энэ бүхний дээд хэмжүүр ба үүгээр...

Сайн байна уу-2011 он

Сайн байцгаана уу.Энэ оны эхний өдрийн мэндийн хүргэе. Алдаа, оноо, баяр гуниг хосолсон 2010 оныг ардаа үдэж итгэл найдвар үүрэг хариуцлага дагуулсан 2011 оныг өлгийдөн авлаа. Энэ он хийх бүтээх зүйлтэй, ололт амжилт ихтэй он болно гэдэгт итгэлтэй байна. Зүгээр суух цаг биш гэдгийг цаг хугацаа улам сануулсаар байна бидэнд. Амьдралаас авахыг хүссэн бүхнээ чин сэтгэл, ариун хөдөлмөрөөрөө олж аваарай.Зорисон...

powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль