Step up 3- Real super danzin film eva- фрий стайл постин эва

Зиа, амралт ч дуусч, сүүлийн хэдхэн хоногийг нэг сайхан өнгөрөөчийдөө гэж бодож суутал гэнэт Стэп ап үзэх болов оо. Ёоооё ёстой тасарцан, тасраад 3 хоноцон филм байлаа.Кино театрт үзсэн болоод ч тэрүү, Өргөө миний дуртай синима болоод ч тэрүү, бүү мэд, хачин их таалагдав. хэхэ. Сэтгэл хөдлөөд хашгирч нэг, суудал дээрээ цовхорч нэг, аймр юм болжийж үзлээ гээдүү. Яагаад ч юм, урьд урьдийн Стэп апуудаас...

Оюутнуудын анхааралд!!

1. БүртгэлОюутнууд эдийн засгийн сургуулийн дараагийн курст дэвшин суралцахын тулд 8 дугаар сарын 25-31ны хооронд очиж өөрийн тэнхим дээрээ бүртгэл хийлгэх ёстой. Бүртгүүлэхдээ сургалтын төлбөрийнхөө 50%-ийг тушаасан баримтыг хамт авч очно.Бүртгүүлээгүй тохиолдолд курс дэвшүүлэхгүй болсон тухай албан ёсны эх сурвалжаас мэдээллэсэн байна. Сургалтын төлбөр ямар нэг шалтгаанаар нэмэгдэж нэг сая арван мянган төгрөг болжээ. Тэгэхээр 50% гэдэг нь 505000 төгрөг байх нь. /Аль ч тэнхимд энэ шаардлагыг тавьж байгаа юм байна./2. Оюутны цахим картОюутны цахим картыг 8.20 ны дотор Монголын оюутны холбоон дээр очиж сунгуулж амжаагүй хүмүүс маргаашаас буюу 8. 25-наас МУИС-н оюутны холбоон дээр очиж сунгуулж болох нь ээ. Энэ нь Монголын оюутны холбоон дээр очиж сунгуулахаас илүү хурдан шуурхай байх юм байна.Мөн...

Хичээл орлоо. / Ангийнхандаа зориулсан нийтлэл/

Сайн байцгаана уу,Уртаас урт арван хэдэн долоон хоногийн амралт дуусч байна. Одоо бидэнд цаашид амрах ердөө 7 хоног л үлджээ. Энэ жил бидний хувьд мэргэжлийн чиглэлээрээ бүгд хичээн суралцах, магадгүй чөлөөт цаг амралт гэхээс илүү хичээл сурлага, лекц семинар гэж үглэсэн жил болох нь тодорхой. Бидний хамт өнгөрөөсөн 2 жилийн хугацаанд хүн бүр өөрт тохирох анд нөхдийг олж, хүн бүр бусдыг өөрийнхөөрөө дүгнэсэн байгаа. Одоо бол бидний өмнө тийм ч урт биш 2 жил байна. Энэ хугацааг хэн ч онц хийж бүтээсэн зүйлгүй хоосонөнгөрөөгөөсэй, хэн ч битгий өнгөрсөн жил шиг назгай яваасай гэсэндээ энэ нийтлэлийг бичиж байгаа юм. Нэгэнт сонгож авсан мэргэжил мөн л бол бид салбартаа эхний хүн байхын тулд л хичээх хэрэгтэй. Түүний тулд хийж буй юм бүхэндээ анхаарал болгоомжтой хандаж, сэтгэлээ зориулж ажиллаж...

Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе, Зоригоо

Сайн байцгаана уу нөхдөө, өнөөдөр ангийнханд маань тохиосон баяртай үйл явдлыг өгүүлэх баярын нийтлэлээр эргэн уулзаж байна. Нар хур тэгширсэн зуны энэ өдөр ангийн анд С.Зоригоогийн маань мэндэлсний 20 жилийн ой тохиож байгааг баяртайгаар тэмдэглэж байна.Юуны түрүүн Зоригоогийнхоо талаар хэдэн үг хэлэх нь зүй ёсных болов уу. Түүнийг ангийнхаа хамгийн идэвхтэй сайн оюутнуудын нэг гэдгийг бүгдээрээ...

powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль