JAM

Сайхан амарцгааж байна уу, манайхан амралтаараа бөөнөөрөө уулзаж кино үзсэнгүй, хоол идсэнгүй, сургууль орсонгүй, номын санд суусангүй /за тэр нь ч юу юм бэ :D/, чаталсангүй, ямар нэг тоглоом тоглосонгүй ээ.
Тэгэхээр ангийн андуудаас гарч буй саналын дагуу Цагаан сарын дараа буюу 2 сарын 7, 8ны өдрүүдэд заал авах боллоо.
Энэ амралтын сүүлийн өдрүүд бөгөөд хамгийн идэвхтэй өдрүүдийг хамтдаа өнгөрөөцгөөе.
Цөмөөрөө идэвхтэй хамрагдаарай, бүр Буяка хүртэл ирнэ гэсэн шүү.. :P

За авна шоо, бүгд ирээрэй

Зугаалга 2011











Зугаалгаар

За манайхан өвлийн зугаалгаа өчигдөр хийж өндөрлөлөө. Гоё сонирхолтой зугаалга болсон гэж хувийн зүгээс дүгнэж байгаа, хэхэ. Өглөө 9-с цуглаад явна гэсэн төлөвлөгөөө маань удсаар удсаар сүүлдээ 12 гэж бөмбөгөр дээрээс идэх уух юмаа цуглуулаад явсан гэж байгаа.
Энхбат, Одмаа хоёрын машинд хуваагдан суусан манайхан явсаар Саруулын зусланд ирж галаа түлж, цайгаа чанаж, хөнгөн хооллов. Цай чанах зуур гэрээр нэг утаа болж гэрт бараг юм харагдахгүй болсон тул үүнийг угаар хэмээн андуурч хөглөв. (Хэн тэгж андуурсан нь нууц :P) Тэгсэн харин цайны уур байна лээ. Жаагий маань өөрийн гараар бэлдсэн том савтай нийслэл салад болон чанасан махыг ангийнхандаа бэлэг болгон барьж мань хэд нь түүнээс нь ёстой саваа дүүртэл идсэн. Миний зүгээс ангийнхандаа нэг үлгэрийн амьтан гаргаж ирж бэлэг барьсан гэхгүй юу хэхэ
Үүний дараа бүгд гадаа гарч хунгарласан шахуу их цасан дунд баахан тэмцээн зохиож арзайлдсан гэжуга. хэхэ. Шинээ маань оператор хийж баахан зураг, бичлэгийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн. Дараагийн нийтлэл дээр бөөн бөөн гоё зураг Шинээ маань тавих байх.
Дараа нь жаахан зайтай байх нэг уулын орой дээр гарч бүгд хийморио сэргээлээ. Маш их цастай байсан учир авирч гарахад хүндрэлтэй байсан ч Лоли тэргүүтэй хэсэг хүмүүст их амархан байх шиг байсан юм. Хамгийн түрүүнд авирч гараад хамгийн түрүүнд хамгийн осол бүхий замаар гүйн харайх шахан бууж байна лээ. :P
Дараа нь нэг хоногийн өмнөөс ярьсан алдарт хуйцаа хэмээх хоолыг цасны тэмцээнд ялагдсан баг болох Ичко, Лоли, Будмаа, Энхбат нар хйиж гүйцэтгэсэн. Тогоо дүүрэн амттай хоол хийсэн бөгөөд зугаалгаар хийсэн хоолонд ямар дутагдал гардаггүй биш, шөл нь багадчихсан.
Гэсэн ч бүгд амттай байна гэсээр идэж, сүүлийн хэсгийг нь зарим нөхөд хуурга болгож идсэн.
Хоолоо идчихээд шууд л гэр доторх тоглоом наадам зохион байгуулж, урьдчилан бэлдсэн даалуу, хөзөр хэмээх тоглоомоор наадав. Даалуу тоглоод нэлээд явж байтал нийтийг хамраагүй гэсэн шалтгаанаар даалууны комисс маань татан буугдаж "Хулгайч цагдаа" хэмээх ярвигтай тоглоомонд орцгоолоо. За тэгээд тоглож үзээгүй биш, бүгд л хэргийн сэжүүр гаргаж, зарим нэгнийгээ нисгэж байлаа. Энэ үеэр "Их тооны хууль" хэмээх ойлголтыг Чука маань гаргаж ирлээ. Хэргийн гол хүмүүс нь Чука болон Будмаа нар байлаа.
За энэ ойлголтыг дэлгэрэнгүйгээр нь дараагийн нийтлэлээс уншаарай.
Үүний дараа Одмаагийн найз залуугийн машин хүрэлцэн ирж Одмаа явсан бөгөөд тоглоомоо тоглож улайрсан бусад нөхдүүд үлдсэн юм. Сүүлийн тоглоомоо дуусгаад Энхбатын машинд бүгд чихэж, хонины хонхор хүртэл дүүрэв. Замын турш аймшигтай юм ярьсаар сүүлдээ бүгд жихүүцэж, ярьхаа болиод дуу дуулж явав. Сурмаг жолооч маань ихэнхийг нь ЭЗС дээр асгаад, үлдсэнийг нь замын дагуу гэр гэрт нь хүргэж өгөөд хамгийн сүүлд миний бие машинаас буусан билээ.

За тэгээд сэтгэгдлээ бичээд байгаарай, удахгүй дахиад зугаална шүү, тэр үед явж амжаагүй нөхдүүдийгээ бүгдийг нь хамруулаад бүр 3 машин гаргаж байгаад хөгжилтэй зугаалга хийнэ ээ. Зугаалганд явсан нөхөддөө баярласан шүү!!
Зугаалганд: Шинээ, Энхбат, Хулан, Ичко, Жаагий, Тэмүүлэй, Чука, Одмаа, Саруул, Будмаа


Ичко, Чука хоёр хүлээлтийн байдалтай.


Хулан маань эцсийн эцэст ангийнхандаа хорогдож хамаг ажлаа таслаад явахаар шийдсэн..

Нөгөө "аюултай" уул


Өдрийнхөө хоолыг идчихээд цадсан улс.

Энэний нөгөө зураг нь Шинээд бий хэхэ

Уулнаас бууж ирээд хормойд нь хэвтэж байгаа нь..

Будмаа машин барихаар орилж байгаа нь..


Dangerous way..
Зуслангийн савдаг уулан дээр сууж байгаа нь..

Зарлал

Хүний хөгжил сангаас олгох сургалтын төлбөрийн баримттай холбоотой бүртгэл сургууль дээр 01.12-01.19 дуустал явагдах юм байна. Хугацаа алдалгүй бүртгүүлээрэй.Доорх хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

www.ses.edu.mn



Зулаадаа төрсөн өдрийн мэндийг хүргэе,


Ойрын үед шалгалтуудад дарагдаад үндсэн ажлаа мартсан бололтой. Заримдаа мэдээллийг цаг тухайд нь хүргэж чадахгүй байгаад хүлцэл өчье.

За. Ингээд алс холын солонгос улсаас анги хамт олонтойгоо зүрх сэтгэлээрээ байнга хамтдаа байдаг Алтанзулын маань төрсөн өдөр энэ сарын 3-нд болж өнгөрлөө. Оройтсон ч гэсэн найздаа төрсөн өдрийн мэндийг хүргэе. Аз жаргал, эрүүл энхийг хүсье. Амралтаараа заавал ангидаа ирээрэй. Халуун дотноор ангийнхан чинь угтах болно.

Мөнгөний бодлого хичээлийн шалгалтын асуултууд

За өөрсдийн арга ухаан, гарамгай авьяасаа ашиглаад энэ линк рүү ороод аль нэг сонголтыг нь хийгээд шалгалтынхаа асуултуудыг татаад аваарай.

Нийт 20 асуулт бий, шалгалт 1сарын 5ны өглөө 10 цагаас лекц5-д авна.

Татах

Шинэ жил-нэг минутын үнэ цэнийг мэдрүүлдэг

Шинэ жил дөхөхөд монгол улс ч бус, дэлхий маань тэр чигээрээ хөл хөөртэй болох юмдаа. Улаанбаатар хотод 23:55 болж байхад гадаа хүмүүс гарчихсан салют хөөргөж охид хүүхнүүд инээлдээд л, зарим нэг нь гэртээ ширээгээ тойрон хайртай хүмүүстэйгээ суучихсан гартаа оргилуун дарс бариад ерөнхийлөгчийн үгийг сонсож суудаг.
Он гарахад хэдхэн минут дутуу байхад хүмүүсийн хамаг амьдрал идэвхжин, ямар нэгэн шинэ гайхамшигтай зүйл тохиох гэж буй мэт хүлээн амьсгаа даран суудаг.
Ганц минутаар биш, секундээр биш, юугаар ч амьдрал хэмжигдэхгүй. Зүгээр л гэнэт л он гарчихдаг. Үүний адилаар зүгээр л сууж байтал хамаг амьдрал өнгөрч орхих вий. Амьдрал урссаар байна.
Он тоолол гэдэг нь хүмүүн төрөлхтний зохиосон зүйл. Түүнгүйгээр амьдрал үргэлжилж л байгаа.
Харин шинэ он гэдэг нь энэ бүхний дээд хэмжүүр ба үүгээр хүн баримжаа авч амьдарч байдаг юм. Яагаад шинэ жил болоход хүмүүс муу бүхнээ ард үдэж, гарч буй жилд сайн сайхан зүйлсийг хүсч ерөөдөг вэ?
Миний бодлоор ийм зүйл нь хүнд өөрт хэрэгтэй мэт. Хэрвээ тэр нэг хүний амьдрал өөрт нь хэцүү санагдаж байсан бол ирэх онд би өөрөөр амьдрана, хэрвээ тэр нэг хүний амьдрал амжилт ололтоор дүүрэн байж чадаагүй бол, за яахав, энэ жил би цоо шинээр үзээд алдана гэх мэт.
Хүний энергийг цоо шинээр өөрчилж чадах, шинэ хүч сэлбэн оруулж чадах гайхамшигтай баяр бол шинэ жил ажээ.
Ийм утгаараа шинэ жилийг догдлон хүлээж авахаас өөр аргагүй юм.
Оршил хэсэг нэг иймэрхүү. Энэ шинэ жилийн баяраар юу бодсон санаснаа хуваалцлаа.
Хэрвээ та 2010 онд санаандаа хүртэл суралцаж чадаагүй бол, санаандаа хүртэл амьдарч чадаагүй бол, санаандаа хүртэл нөхөрлөж чадаагүй бол 2011 онд энэ бүхнийг яг цоо шинээр, эрч хүч алдахыг мэдэхгүй, эцэж цуцахгүй хөдөлмөрлөөрэй. Хийхийг хүссэн зүйлээ өөрийн бүх зүрх сэтгэлийг зориулж, бэрх даваа хаа байна! нааш ир! надад хэд ч байсан би давна гэж хэлж чадах зоригтой хүн болохоор зүтгээрэй.
Ямар нэгэн зүйлийг зорьдог бол үүнийхээ төлөө юу ч хийлгүй, зөвхөн мөрөөдөж суух нь мөрөөдлийг мөрөөдөл л болгодог юм. Мөрөөдлийнхөө төлөө "ямар нэг зүйл" хийцгээе.
Шинэ онд улам сайн сурч боловсрох, улам илүү "хүн" байхын төлөө хөдөлмөрлөцгөөе. Болохгүй байгаа нэгэндээ хэлж, болж байгаа нэгнээ магтацгаая. Үнэнийг хэллээ гээд муу хүн болохгүй, бусдыг магтлаа гээд зусарч болохгүй. Үнэнхүү сайн явж байгаа нэгнийг урамшуулж сурах нь хүн болох нэг хөдөлгүүр. Үнэнхүү дорой ядмаг сэтгэлгээтэй нэгнийг түүнийг нь даван туулахад нь хамтран зүтгэцгээе.
Бидний эргэн тойронд дэндүү их залхуурал бий. Залхуурлыг даван гарахгүйгээр хэн ч юунд ч хэзээ ч хүрэхгүй. Яг одоо л хийнэ гэсэн сэтгэлгээгүй бол та түүнийг маргааш ч хийхгүй.
Та алдартай нэг хүнийг шүтдэг бол шүтээнтэй байхын учрыг өөрөөсөө асуугаарай. Та яах гэж түүнийг шүтдэг вэ?
Та өөрөөсөө тэр хүний сайн талыг нь биширч, өөрт байхгүй зүйлийг төлөвшүүлэхийг хичээдэг гэсэн хариулт олбол сайн. Энэ нь өөрийн бодолгүй болж, бусдыг хуулах гэсэн хэрэг биш бөгөөд харин ч өөрт үлгэр жишээ сайн зүйлийг бусдаас харж түүнийг төлөвшүүлэхэд муу нь юу байх билээ.
Нэг минутын үнэ цэнийг шинэ жилийн баяраар дөнгөж мэдрээд өнгөрөх биш, түүний хэрхэн үнэ цэнэтэйг энэ жилд харуулаарай.
Хэрвээ та амжилтад хүрч чадаад хэн нэгэн танаас энэ амжилтад яаж хүрэв ээ гэж асуувал БИ НЭГ МИНУТЫН ҮНЭ ЦЭНИЙГ ОЙЛГОСОН ЮМДАА гэж хариулаарай.
Та бүхнийг хүндэтгэсэн: Ц. Будмаа

Сайн байна уу-2011 он


Сайн байцгаана уу.
Энэ оны эхний өдрийн мэндийн хүргэе. Алдаа, оноо, баяр гуниг хосолсон 2010 оныг ардаа үдэж итгэл найдвар үүрэг хариуцлага дагуулсан 2011 оныг өлгийдөн авлаа. Энэ он хийх бүтээх зүйлтэй, ололт амжилт ихтэй он болно гэдэгт итгэлтэй байна.
Зүгээр суух цаг биш гэдгийг цаг хугацаа улам сануулсаар байна бидэнд. Амьдралаас авахыг хүссэн бүхнээ чин сэтгэл, ариун хөдөлмөрөөрөө олж аваарай.Зорисон зорилгоо биелүүлээрэй. Бүгдэд нь амжилт хүсье.

powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль