Буяка -Очоо хоёртоо баярыг хүргэе хүргэе !!!

За ёстой цоо шинэ мэдээ дуулгая,

Бид бүгдийн,Даатгал 3 ангийнхны хүлээж байсан бяцхан гишүүн маань сая мэндэлж, Буяка маань амаржлаа. Ёстой гоё мэдээ, яг өөрөөс нь дуулаагүй ч гэсэн урт чихтэй найзууд маань сая дуулгалаа шүү.
За ингээд удахгүй бүр албан ёсны сурвалжлагыг, Буякагаа нөхөр, хөөрхөн жаахан охинтой нь оролцуулан бичих болноо,, бүгдээрээ Буякадаа халуун баяр хүргэе ээ !!!!!!
Удахгүй бүгдээрээ Буякаа дээрээ очоод охиныг нь нэрээр нь дуудах болноо, за сэтгэлийн хөдөлгөөнөө түр дарахаар явлаа хэхэ

Шинэ гишүүндээ төрсөн өдрийн халуун баярын мэндийг дахин дахин хүргэе ээ, Өнөөдөр бол 2010 оны 11 дүгээр сарын 24 ны өдөр, бид жил бүр энэ өдрийг тэмдэглэх болно оо

***HAPPY BIRTHDAY TO YOU***HAPPY BIRTHDAY YO YOU***HAPPY BIRTHDAY TO YOU***

BREAKING NEWS!!!

Ойрд нийтлэл бичсэнгүй, энэ хугацаанд ангийханд маань их л зүйл зүйл болж өнгөрлөө.
Буяка маань хүүхдээ төрүүлэхээр явчихсан байдаг, анги маань цөөхөн дээрээ улам цөөхөн болчихсон ч юм шиг. Үүнийг ашиглан Буякаадаа амархан сайн төрөөд, эрүүл чийрэг хөөрхөн хүүхэдтэй болоорой, ангийнхан чинь тэсэн ядан хүлээж байгаа шүү гэж хэлье. Бараг өдөр болгон хүн болгон Очоотой таарахаараа Буяка төрсөн үү гэж асуудаг байхаа, хэхэ.
За тэгээд энэ хооронд Давкагийн маань төрсөн өдөр тохиосон, Ичко маань баярын нийтлэлийг хугацаа алдалгүй бичсэн байсан. Давкадаа хожимдсон ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе ээ.
Дараагаар нь ангиудын хооронд Банкны тогтолцооны загвар гаргах тэмцээнд манай анги маш идэвхтэй бөгөөд чанартай оролцсон бөгөөд одоогоор загвар маань Оюун багшид байгаа бөгөөд сонинд гаргана гэсэн шүү. Энэ дашрамд тус тэмцээнд идэвхтэй сайн оролцсон ангийнхандаа талархал илэрхийлье.
Үүний дараа Монголын санхүүчдийн өдрийг угтан санхүүгийн тэнхимээс зохион байгуулсан спорт, мэдлэг, урлагийн тэмцээн ерөнхийдөө өчигдөр албан ёсоор болж өнгөрлөө
Үүнд бага хүн амтай гэлтгүй Даатгал 3 анги маань бүх зүйлд ямар ч ангиас илүү идэвх зүтгэлтэй сайхан оролцож дуусгалаа.
Дан ялангуяа өчигдөр болж өнгөрсөн урлагийн тэмцээний төрөлд ангиараа 2-р байрыг эзэлсэн нь үнэхээр бахархууштай байлаа.
Үүнд сайн мэндчилгээ, сайн дуу, сайн жүжиг, сайн бүжиг нөлөөлсөн нь дамжиггүй. Бүжгийн төрлөөр Тэмүүлэй, мөн миний бие "аваргалсан" билээ, хэхэ. За мөн жүжиг маань элдэв пактгүй, утга санаа илэрхий сайн болсон гэсэн дүгнэлт авч байлаа. Одмаа, Баяр-Эрдэнэ, Саруул, Нандин-Эрдэнэ, Урангоо, Ариунцацрал нар маань их хүчин чармайлт гаргасан нь энэ амжилтад нөлөөлснийг тэмдэглэх хэрэгтэй.
Бас нэг зүйлийг яалт ч үгүй онцлох хэрэгтэй. Мэндчилгээг эцсийн мөчид Нандиа маань аварсан юм шүү. Хэрвээ Нандиа намайг хатгаагүй бол мэндчилгээ маань хуурай болох байлаа.
За тэгээд манай бусад хүмүүс яасан бэ гэвэл урлагийн авьяас нь ГЭНЭТ гэнэт тодорсон байгаа. Жишээлбэл, Ичко маань тайзан дээр гарч анх удаа шахуу микрофон барьж мэдээ уншсан, бас жүжиглэсэн. Чука маань бөөгийн дүрийг итгэтэл амилуулсан, онгод нь ороод хэлж байгаа үг зэрэг нь бол сайн байна лээ, хэхэ. Мөн Энхбат маань гэнэт бүжиглэдэг болсон. Цэнгээнт бүжгийг сайн бүжиглэсэн шүү. Бас Золзаяа маань цэнгээнт бүжиглэсэн. Бусдаасаа хамгийн эвсэлтэй нь байсан шүү. Тайз нь өсгийтэй гуталтай байтугай кэттэй бүжиглэхэд гулгаад их хэцүү байхад Золзаяа маань сайн байсаан.
Зоригоо алдарт найруулагчид маань эзэн хаан Чингисийн дүр зохисон харагдана лээ,сургаал айлдаад л хэхэ.

За ингээд доор уг өдрийн фото сурвалжлага болгон хэдэн зураг тавилаа


Одмаа Тэмүүлэй хоёрын үйл явдал өгүүлсэн зураг..хэхэ


Тэмцээний үеэр


Шадар 4 цэрэг..






Өглөө тэмцээндээ мордохдоо иймэрхүү байдалтай байв.



Урлагийн бараг л аварга анги хэхэх





Харах царайны чөтгөр шүү, энэ Одмаа :P



Гоё зураг.



Цацаагийн модел төрх энд илэрч байна.. хэхэ

За ингээд өөр олон зураг бий. Цаашид тавих байх.

Нөхдөө, одоо ирэх олон олон ажилдаа амжилттай оролцоорой, хичээлээ сайн хийгээрэй, удахгүй өөр нэгэн амжилт бүтээл дүүрэн нийтлэлээр эргэн уулзана аа. :D

Амжилт хүсье-Хичээгээрэй.

Санхүүгийн тэнхимийн жил бүр уламжлал болгон явагддаг Тэнхимийн аварга шалгаруулах тэмцээн дуусахад хэдхэн хоног үлдлээ. 2010.11.06-2010.11.07ны 2 өдрийг дамнан болсон спортын тэмцээнд бүгд нэг баг болон сайхан оролцсон билээ. Зарим зүйлийг эс тооцвол . За тэгээд дараа жил бүгдээрээ энэ жилийн ах эгч нарынхаа алдаан дээр суралцан сайн зохион байгуулах хэрэгтэй байх.
Тэмцээнд ялах нь бус оролцох нь чухал шүү дээ. Хамгийн гол нь анги анги чигээрээ байж нэг нэгнээ дэмнэж нэг хүн шиг сэтгэх нэгдэх ёстой гэдгийг спорт үнэхээр ойлгуулдаг юм билээ.
Ингээд юутай ч амжилттай оролцсон ангийн хэсэг нөхөддөө баяр хүргээд дараа дараагийнх нь тэмцээнүүдэд амжилт хүсье.
Зар: Тэнхимийн мэргэжлийн аварга-2010.11.19нд 18.00 Лекц-4
Тэнхимийн урлагийн наадам-2010.11.20нд 09.00

Happy bithday: Давка



Сайн байцгаана уу.
Ангийн эрхэм нэгэн андынхаа төрсөн өдрийн мэндийг хүргэн дахин уулзаж байгаадаа таатай байна. Даатгалын ангийн маань цөөхөн ч гэсэн галтай цогтой охидын нэг Баянбатын Даваасүрэнгийн маань 20 насны төрсөн өдөр энэ сарын 12-нд тохиолоо. Нийт санхүү "в" ангийн хамт олны зүгээс мэнд хүргэе. Хамгаас сайн сайхныг хүсье. Анги хамт олонтойгоо байнга хамт байгаарай.
Жич: Сүүлийн үед зав муутайхан байж оройтож мэнд хүргэсэнд уучлаарай.

powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль