Step up 3- Real super danzin film eva- фрий стайл постин эва

Зиа, амралт ч дуусч, сүүлийн хэдхэн хоногийг нэг сайхан өнгөрөөчийдөө гэж бодож суутал гэнэт Стэп ап үзэх болов оо. Ёоооё ёстой тасарцан, тасраад 3 хоноцон филм байлаа.
Кино театрт үзсэн болоод ч тэрүү, Өргөө миний дуртай синима болоод ч тэрүү, бүү мэд, хачин их таалагдав. хэхэ. Сэтгэл хөдлөөд хашгирч нэг, суудал дээрээ цовхорч нэг, аймр юм болжийж үзлээ гээдүү. Яагаад ч юм, урьд урьдийн Стэп апуудаас хамааүй сайн болсон юм шиг санагдсан. Илүү хөдөлгөөн, илүү хөгжилтэй хэсгүүд гээд. Жүжигчид нтр нь ч чанарын хувьд нэлээн сайн юм шиг байсан. Миний бодлоор :D
За тэгээд мэдээж бүгдээрээ үзэх л байлгүйдээ. Миний хувьд лав дахиад үзцэн байхад гомдож ялархах юм байхгү.









Миний бодлоор энэ залуу киног бүр хөгжилтэй зан, аймр бүжгээрээ чимж өгсөн байх...



Энэ болохоор шалгаруулалтны scene дээр багийнхны өмссөн shoes, гэрэлтдэг, гэрэл нь гэнэт асдаг гээл fantastic эд,ваав :D


Зоо, тэгээд бүгдээрээ хичээл орохоор үзсэн ч яах вэ гэжуга. :D





Оюутнуудын анхааралд!!

1. Бүртгэл

Оюутнууд эдийн засгийн сургуулийн дараагийн курст дэвшин суралцахын тулд 8 дугаар сарын 25-31ны хооронд очиж өөрийн тэнхим дээрээ бүртгэл хийлгэх ёстой. Бүртгүүлэхдээ сургалтын төлбөрийнхөө 50%-ийг тушаасан баримтыг хамт авч очно.
Бүртгүүлээгүй тохиолдолд курс дэвшүүлэхгүй болсон тухай албан ёсны эх сурвалжаас мэдээллэсэн байна. Сургалтын төлбөр ямар нэг шалтгаанаар нэмэгдэж нэг сая арван мянган төгрөг болжээ. Тэгэхээр 50% гэдэг нь 505000 төгрөг байх нь. /Аль ч тэнхимд энэ шаардлагыг тавьж байгаа юм байна./


2. Оюутны цахим карт

Оюутны цахим картыг 8.20 ны дотор Монголын оюутны холбоон дээр очиж сунгуулж амжаагүй хүмүүс маргаашаас буюу 8. 25-наас МУИС-н оюутны холбоон дээр очиж сунгуулж болох нь ээ. Энэ нь Монголын оюутны холбоон дээр очиж сунгуулахаас илүү хурдан шуурхай байх юм байна.
Мөн 5 ба 6 сард цахим ногоон карт авсан оюутнууд энэ жил 12 сар хүртэл сунгуулах боломжтой болсон.

Цахим картаа сунгуулахад бүрдүүлэх бичиг баримт:
- Оюутны үнэмлэх /байхгүй бол МУИС-н оюутан гэдгээ батлах сурлагын дэвтэр эсвэл номын сангийн картыг авч очиж болно/
- Цахим карт /ногоон/
- Visa карт /шар/
- 1300 төгрөг

Special thanks to Saruul.T

Хичээл орлоо. / Ангийнхандаа зориулсан нийтлэл/

Сайн байцгаана уу,

Уртаас урт арван хэдэн долоон хоногийн амралт дуусч байна. Одоо бидэнд цаашид амрах ердөө 7 хоног л үлджээ. Энэ жил бидний хувьд мэргэжлийн чиглэлээрээ бүгд хичээн суралцах, магадгүй чөлөөт цаг амралт гэхээс илүү хичээл сурлага, лекц семинар гэж үглэсэн жил болох нь тодорхой. Бидний хамт өнгөрөөсөн 2 жилийн хугацаанд хүн бүр өөрт тохирох анд нөхдийг олж, хүн бүр бусдыг өөрийнхөөрөө дүгнэсэн байгаа. Одоо бол бидний өмнө тийм ч урт биш 2 жил байна. Энэ хугацааг хэн ч онц хийж бүтээсэн зүйлгүй хоосонөнгөрөөгөөсэй, хэн ч битгий өнгөрсөн жил шиг назгай яваасай гэсэндээ энэ нийтлэлийг бичиж байгаа юм. Нэгэнт сонгож авсан мэргэжил мөн л бол бид салбартаа эхний хүн байхын тулд л хичээх хэрэгтэй. Түүний тулд хийж буй юм бүхэндээ анхаарал болгоомжтой хандаж, сэтгэлээ зориулж ажиллаж байж хүн амжилтад хүрэх юм. Мөн ямар хүнийг өөрийн анд нөхөр болгох, хэн намайг илүү их зүйлд тэмүүлэхэд хүргэж болох вэ гэдэгт хянуур хандаж, өөрийн амьдарч ирсэн замналаа эргэн нэг харах цаг гарцаагүй тулж ирлээ. Урьдынх шигээ эцэг эхийнхээ халамжинд байсаар байх уу, эсвэл биеэ дааж том хүн болж жинхэнэ анд найз нараар хүрээлүүлж хүний гаргаж болох тэр амжилтыг өөрийн дураар гаргах уу гэдгээ шийдэх цаг мөн гарцаагүй тулж ирлээ. Энэ бол мэргэжил мэргэжлээр салан суралцах цаг үеийн босгонд тулж ирээд буй ангийнхандаа хэлэх үг юм. Хэн ямар мэргэжлээр сурах нь хамгийн гол зүйл биш , хамгийн гол зүйл бол хэн хариуцаж авсан зүйлээ эзэн мэт хичээж хийх вэ гэдэг асуудал юм. Ямар ч зүйлийг зүрх сэтгэлээсээ хий, байнга өсөн дээшлэх талаар бодолхийлж бай, бид бол аль нэг цаг хугацааны хавцалд гацаж орхисон хүмүүс биш, бид дөнгөж 20 шүргэж яваа ОЮУТАН хүмүүс.
Бидний урд маш их нөөц боломж, өөрийг нь эзэмшихийг хүссэн асар их авьяас чадвар, асар их аз жаргал бий. Хэн бүхэн өөдрөг сайхан амьдрахыг хүсдэг. Бид өөрөө өөрсдийнхөө төлөө ажиллахгүй бол тэд өөрсдөө ирэхгүй. Биднийг тэдэнд хүрэхийг хий хоосон мөрөөдөж, энэ сэтгэлдээ тээглэн унах тэр үед тэд биднийг шоолон инээх болно. Ингэж бид цаг хугацааны хавцалд гацах болно.
Бид амьдралыг одоогийнхоороо төсөөлөх хэрэггүй. Амьдрал маш баян бөгөөд гагцхүү чамд өөрийн оюуны саваараа, /эсвэл гар хуруугаараа ч байж болох шүү дээ, / шүүрдэн авах боломж, бололцоо, хүссэн бүхэн чинь амьдралд бий.
Чи одоогоор өөртөө зорилго тавиагүй байж болох юм, зорилгогүй бол ОДОО л тавь, цаг чинь болсон, бусдын халхавчинд амьдрах цаг чинь дууссан. Дахиад 20 жил ийм маягаар өнгөрөхөд чи амьдралынхаа ихэнх хэсгийг туулчихсан байх болно.
Хийж бүтээж чадаагүй, залхууран суусан нэг өдөр амьдралд тохиолдох хамгийн том боломж алдагдаж ч болно.
Гэхдээ боломжийг хүлээн суух биш, өөрөө боломжийг бүтээх хэрэгтэй гэж хэн нэг хүнээс сонсож билүү уншиж байсан санагдана. /Би лав тэр үгийг биширсэн,/

Заза, Бүгдээрээ энэ жил хичээгээрэй, цаашид ч хөгжилтэй анги хэвээр байх болноо,
Та бүхэнд эндээс ямар нэг бодол төрсөн бол нийтлэлийн зорилго биелж байгаа нь тэр .

Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе, Зоригоо


Сайн байцгаана уу нөхдөө, өнөөдөр ангийнханд маань тохиосон баяртай үйл явдлыг өгүүлэх баярын нийтлэлээр эргэн уулзаж байна.
Нар хур тэгширсэн зуны энэ өдөр ангийн анд С.Зоригоогийн маань мэндэлсний 20 жилийн ой тохиож байгааг баяртайгаар тэмдэглэж байна.
Юуны түрүүн Зоригоогийнхоо талаар хэдэн үг хэлэх нь зүй ёсных болов уу. Түүнийг ангийнхаа хамгийн идэвхтэй сайн оюутнуудын нэг гэдгийг бүгдээрээ энэ хаваржингаа харсан билээ. Тэгээд ч хэр хүний бараад байдаггүй ЗУБ хичээлээс хэдэн хувиар чөлөөлөгдөж байсныг бүгд санаж байгаа байх. За тэгээд та бүхэн санаж байгаа бол хичээлээс гадуур найруулагч болох авьяас ч бас мань хүнд бий гэдгийг бид харж байсаан, хэхэ. / Шатар матар гээдл, Хулан маань нүдэнд харагдаадл. :) /
Мөн яггүй илтгэгч тэрээр энэ намраас эхлэн манай ангиас санхүү эдийн засгийн ангид шилжин суралцах оюутнуудын нэг болж байгаа.

Энэ мэтчилэн эзэн хүн өөрөө хичээвэл амжилт гэдэг ойрхон зүйл гэдгийг ангийнхандаа үлгэрлэж харуулсанд миний бие ч тун баяртай байдаг юм аа. Амжилт гэдэг шаргуу хүний хувьд цаг хугацааны л асуудал. Ангийнхан чинь чамд итгэж байгаа учраас улам хичээн суралцаж хүрсэн болон хүрэх амжилтаа бүр өндөрт хатгаарай.
Ингээд өнөөдрийн үйл явдалтай холбоотой мэдээлэл гэвэл:
Оройны 7 цагийн үед ангийн хэсэг нөхөд; Саруул, Энхбат, Ичинхорлоо, Буянхишиг, Тэмүүлэй, Одмаа нар түүний төрсөн өдрийг бөхийн өргөөний урд байрлах IRISH pub-д хамт тэмдэглэлээ. Төрсөн өдийн лаатай бялуу асааж, нэг хүслийг нь биелүүлж өгнө гэж байгаа. Ангийнхан маань уулзалтад явж, өдрийн сонин сайхныг зураг болгон авчирна гэдэгт итгэлтэй байна шүү.

За ингээд бүгдээрээ Зоригоодоо 20 нас хүрсэнд нь баяр хүргэж амьдрал, тэр дундаа сурлага хөдөлмөрт нь хамгийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.


Ангийн найзууд нь Зоригоодоо:
ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ДАХИН ДАХИН ХҮРГЭЕ ЭЭ!!! :) :)

powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль