Зайсан... Нэг Өдөр





Дахин зураг орууллаа




Дахин зураг орууллаа





Сайн байцгааж байна уу?

Манай ангийхан сайхан амарцгааж байна уу би Шинээ байнаа тээд амралтаараа хальт нтр авсан зурга оруулж бна сонирхоно уу та нар хэхэ



Төрсөн өдрийн эзэддээ баярын мэнд хүргэе!!

















За сайн байцгаана уу?
Эрхэм санхүүчид минь ээ. Энэ зуны мэнд.
7-р сард төрсөн өдөр нь тохиосон Бэрхээ, Цацаа 2-тоо ангийн нийт хамт олны зүгээс төдийгүй хувийнхаа зүгээс хамгийн сайн сайхан, эрүүл энхийг хүсээд баярын мэнд хүргэн мэндчилье.
Хүний алаг хорвоод мэндлээд 19 дэх жилтэйгээ золгож байгаа манай нялх гишүүн Чинбатын Бэрхсайхан /1991.07.14/ маань эвсэг найрсаг зан чанар, хөгжилтэй яриа зэргээрээ анги хамт олныхоо хувьд юугаар ч орлуулашгүй эм болсон эрхэм гишүүдийн нэг бөгөөд Бэрхээг яваагүй зугаалга, ирээгүй уулзалт нь нэг л дүнсгэр болдог гэхэд хилсдэхгүй болов уу. Надтай санал хийлж байгаа хүн олон байгаа байх.
За харин манай дараагийн төрсөн өдрийн баатар Цэндсүрэнгийн Ариунцацрал /1989.07.29/ бол манай ангийн галтай цогтой хөөрхөн охидын нэг бөгөөд шударга зан, хатуу үгтэйгээрээ алдартай энэ гишүүн маань хийж эхэлсэн зүйлээ заавал дуусгаж байж салдаг их хөдөлмөрч төдийгүй гайхалтай сайн ярилцагч гэдгийг бараг бүгд мэдэх байх. Энэ нь магадгүй темпераменттэй нь ч холбоотой байж болох юм. Хааяа Цацаатай ярилцсаны дараа зориг ордог гэдгийг мэдэх үү. Мэдэхгүй нэг нь ярилцаад үзээрэй


За ингээд 2 найздаа цаашдын их үйлсэд нь амжилт хүсье.

Зарлал

Хээеэ, бүгдээрээ сайхан амарцгааж байна уу.. Зуны амралтын талыг өөр өөрсдийнхөөрөө, ганц ганцаараа өнгөрөөсөн ангийнхан маань одоо л нэг нэгнээ санаж эхэлсэн бололтой, уулзалтын өдрөө товлохоор санал асуулга явуулсаар хэдэн өдөр боллоо.
Харин одоо уулзалтын нэгдсэн зарыг ангийн дарга маань бидэнд албан ёсоор хүргүүлж байна. 2010.07.18 ны оройн 6 цагт ЭЗС дээр уулзацгааж ангийн даргынхаа бидэнд бэлдсэн сюрпризийг хүлээн авцгаая..

За ингээд 18ны 18 цагт бүгдээрээ 1818 төгрөгтэй ирээрэй.. Сургууль дээрээ уулзацгаая

Та бүхнийг хүндэтгэсэн: Будмаа

Зургийн цуглуулга, үзээрэй

За энд хэзээ хаана авуулсан зэргийг үл харгалзан манай ангийнхны ихэнх нь үзэж харж байгаагүй зургуудыг тавилаа. Үзээрэй














Хараад байсан чинь дандаа Санхүү 1в-ийнхний зургууд байна хэхэ. Дараа үргэлжлүүлнэ ээ.

powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль