Зугаалга














Хавар болж хүн бүр ядрах ГЭЖ байгаа яг энэ цагт Санхүү менежментийн ангийнхан хаврын зугаалганы талаар ярих боллоо. Хүн бүр явна гэдэгтээ итгэлтэй байгаа ч яг хэдийд, хаашаа, ямар төлөвлөгөөтэй явах вэ гэдэг асуудлыг стратегийн түвшинд төлөвлөх хэрэгтэй болоод байна хэхэ.
За тэгэхлээр, энэ нийтлэлийн доор хүн бүр холбогдох саналаа ирүүлнэ үү. Нэр дэвшиж байгаа хувилбарууд гэвэл 4-р сарын сүүлээр буюу явц 2-ыг албан ёсоор эхлэхээс өмнө, хоёрдахь нь 5-р сарын дундуур буюу улирлын шалгалт эхлэхээс өмнө зэрэг байгаа бөгөөд явахыг хүссэн цаг хугацаагаа балжинням дашнямтай нь, явах газар орны зүг чигтэй нь бичиж үлдээнэ үү. Эндээс албан ёсоор зугаалганы тов тодрох бөгөөд энэ удаагийн зугаалганд ангийн бүх гишүүн оролцоно гэдгээрээ урьд өмнө зугаалгануудаас онцлогтой юм аа.
за ингээд хувилбаруудаа бичээд байгаарай,

Happy birthday and congrats to ODMAA

За ингээд өнөөдрийн нийтлэл нь манай Одмаад зориулагдаж байгаа бөгөөд энэ 4-р сар бол түүний хувьд бөөн бөөн баяр давхцаж байгаа юм аа. 4-р сарын 3-ний өдөр түүний 20 насны төрсөн өдөр нь тохиосон билээ. Бямба гарагт тохиосон төрсөн өдрөөр нь ангийн андууд нь нийлж тэмдэглэж амжаагүй билээ. Мэдээжийн хэрэг дотны найзууд нь хамтдаа тэмдэглэж завгүй байсан биз ээ. Одмаагийнхаа талаар бүгд мэддэг ч гэсэн энд мэдээлэл орууллаа, сонирхож байгаа хүн байвал ,,,,,,,, дугаар руу залгаарай, хэхэ. Энэ мэдээж наргиан байлаа.

Тэрээр Дэлгэрэх дунд сургуулийг 2008 онд ангийн анд Буянхишигийн хамт төгссөн бөгөөд 2008 онд МУИС-ЭЗС*д санхүү менежмент1в ангид элсэн орсон юм. Одмаа маань чанга дуутайгаараа алдартай, 4-р байранд явж байхыг нь 5-р байрнаас сонсож болно гээд л. Хэхэ. Юутай ч атгасан гар шиг хорин хэдэн хүний нэг байж ангийнхаа төлөө үргэлж сэтгэл гаргаж байдаг түүнийг ангийнхан нь үнэлж байдаг шүү .

Төрсөн өдөр нь тохиож өнгөрсний сацуу түүний хоёрдахь баяр нь блог дээр урьд нь дурьдаж байсанчлан сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тэрээр 4-р сарын 6-ны өдөр медалиа гардаж авсан юм аа. Энэ медаль бол он гарсаар манай ангийн авсан анхны медаль бөгөөд түүний медаль булган сүүлтэй байх болтугай.

Доор холбогдох зургийг тавьсан бөгөөд урьдчилан мэдэгдээгүйн улмаас үйл явдлын халуун цэг дээрээс зураг авч чадаагүй болно. Гэлээ ч, сонирхолдоо үнэнч байж тэмцээнд оролцож амжилт гаргасан Одмаадаа ангийнх нь зүгээс халуун баяр хүргэж байна. Цаашдаа сурлага хөдөлмөр, урлаг спортын амжилтаар үргэлж бялхаж байхыг хүсэн ерөөе өө.



powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль