Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр

Өчигдөр буюу 3-р сарын 8-нд ангийн хэсэг залуус маань Цэ-д Хулангийн төрсөн өдрийг тэмдэглэн суугаа охид дээрээ ирж мартын 8-ныг хамт тэмдэглэлээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэсэн биш, эмэгтэй хүн эрэгтэй хүнээс юугаараа ч дутахгүйг харуулахаар Ичко маань ангийн хөвгүүдтэй гарын хүч үзэлцэж байлаа. /Зургийг доор хавсаргав./
Дараа нь Цэ-ээс гарч сургууль орон ярилцахаар товлосон байсан урлагийн бага наадамд үнэхээр орох эсэхээ шийдвэрлэсэн бөгөөд олонхийн саналаар санхүү менежмент ангийнхан энэ наадамд орох болсон юм. Харин юу хийх вэ гэдгээ сайн шийдэж чадаагүй бөгөөд маргааш буюу 3сарын 10нд бүгд хурлаар нарийвчлан хэлэлцэх болно оо. Шийдэж чадсан бол хийх зүйлийнхээ 50хувийг хийсэнд тооц гэдэг тул үлдсэн зүйл нь хялбархан байх байх гэж найдаж байна.
Бүтэн сайн өдөр буюу 3 сарын 7 нд болсон сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд манайхнаас Буянаа, Одмаа нар амжилттай оролцсон билээ. Санхүүгийн тэнхимийн шигшээ багийн бүрэлдэхүүнд орж тоглосон Одмаа маань уг тэмцээнээс хүрэл медаль хүртсэн баярт мэдээг нийт анги хамт олондоо хүргэе ээ!! Тун удахгүй шагнал гардуулах ёслол болох бөгөөд тэндээс шууд сурвалжлагаар Одмаагаа уулзуулах болно оо.



Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

За төрсөн өдрийн мэндчилгээнүүд цааш хөвөрч байна, энэ удаад өчигдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тохиосон төрсөн өдрийн нийтлэл:
Одоогоос яг 20 жилийн өмнө монгол орон даяар, тухайлбал, Улаанбаатар хот даяар, бүр тодорхой хэлбэл, Сүхбаатарын талбай даяар монгол эмэгтэйчүүд нэг хүнийг төрсний баяр болгож цэцэг барин жагсаж байжээ. Энэ хүн бол Хулан байлаа..
1990 оны З-р сарын 8-ны өдөр буюу Мартын 8 хэмээгдэх эмэгтэй хүний хувьд эрхэм хүндтэй өдөр Хулан маань мэндэлж байжээ. Тэрээр бага ангиа хорооллын хавиарх ямар нэг сургуульд дүүргээд 5-р ангидаа Улаанбаатар хотын 1-р арван жилийн математикийн ангийн элсэлтийн уралдаант шалгалтанд орж, 600 хүүхдээс шилдэгт шалгаран 131dg хэмээгдэх гэр бүлийн нэгэн гишүүн болсон юм. Арван жилдээ математик, хими, физикийг сонирхон судалж тус чиглэлүүдээр олимпиадад өндөр амжилт үзүүлж байсныг нь дурдахгүй өнгөрч болохгүй юм. Анги дундаа нэр хүндтэй, сурлагаараа тэргүүлэгчдийн тоонд бичигдсээр их сургуулийн уралдаант шалгалтад мөн л өндөр амжилт үзүүлж эдийн засгийн сургуулийн санхүү менежментийн ангид орж суралцсан юм. Хулан бол найз нөхдийнхөө дунд үргэлж зөв нөлөөлөл үзүүлж байдаг, үүрэг хариуцлагыг өөр дээрээ үүрдэг, аливаа зүйлд асар их мэрийлттэй хүн юм. Хүн болохын тал дээр Цагаач багшаас зааварчилгаа авахааргүй хүн гэдгийг нь би мэднэ. Хэхэ. Мэдээжийн хэрэг, түүний энэ зан чанар нь түүнийг нэг өдөр маш их зүйлд хүргэнэ гэдгийг бардам хэлж чадах байна.
За ингээд Хуландаа төрсөн өдрийн халуун мэндийг хүргээд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Анд найз нартайгаа баяраа сайхан тэмдэглээрэй.







Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

За Золзаяагийнхаа төрсөн өдрийн нийтлэлийг цаг тухайд нь тавьж чадсангүйд хүлцэл өчье, мөн мэдээллийг өөрийн биеэр авч чадсангүй ээ.
Золзаяа маань 1990 оны 3-р сарын 05-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн бөгөөд тус аймгийн 3-р арван жилийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид орж суралцсаар 11-р ангиа онц дүнтэй төгссөн байна. Улмаар 2008 онд улс даяар болсон элсэлтийн уралдаант шалгалтад орж бүгдээс түрүүлэн 800 оноог авснаар та бидний адил санхүү менежмент ангийн нэг эд эс болсон билээ.
Оюутан байхдаа ч тэрээр сурлагын гайхалтай өндөр амжилтыг үзүүлсээр байсан бөгөөд оюутны математикийн улсын олимпиадад тусгай байранд орж ангийнхандаа сурлагын үлгэр жишээ үзүүлснээр барахгүй ангийнхаа нэрийг сургуульдаа өндөрт өргөж чадсан юм. Золзаяа маань ном унших дуртай бөгөөд хичээл хийхдээ бүр ч дуртай, бүр 20 нас хүрсэн шөнөө гэнэт хичээл хийсэн сураг байсан шүү, хэхэ.
За ингээд оройтсон ч гэлээ төрсөн өдрийн мэндийг дахин хүргэе ээ, Золзаяадаа цаашдынх нь сурлага хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе өө.

powered by Blogger | Хөрвүүлсэн Луяа | МУИСЭдийн засгийн сургууль